Өгөөмөр цаазлагчийн хачирхалтай түүх

Жон Вудс өгөөмөр цаазлагч байжээ. Түүний ялтан агаарт хөлөө жийн тарчлаж байхад тэрээр хөлнөөс нь зүүгдэж нас барах үйл явцыг нь түргэсгэдэг байсан байна. Жон өөрийн төрөлх нутаг болох Техаст л гэхэд 300 орчим хүнийг цаазлаж байжээ. 1946 оны 10 сарын 16-нд тэрээр өөрийн зарчмуудыг орхихоор шийджээ.
Өгөөмөр цаазлагчийн хачирхалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Америкийн шүүх гуравдугаар Рейхүүд болох Геринг, Риббентроп, Кейтел, Кальтенбруннер, Йодл, Заукел, Штрайхер, Зейс-Инкварт, Франк, Фрик болон Розенберг нарыг цаазлах хэрэгтэй болжээ.



Нюрнбергийн хорих ангид эдгээр нацистууд хоригдож байсан бөгөөд тэд америкийн хэсэгт байсан учир цаазлагчийг мэдээж АНУ-ын засгийн газар тогтоосон. Энэ удаад Жон Вудсыг томилсон байна.





Хамгийн эхэнд Герингийг, дараа нь Риббентропыг цаазлах ёстой байсан боловч ялыг гүйцэлдүүлэхийн хоёр цагийн өмнө рейхийн маршал калийн цианид ууж амиа хорложээ. Энэ цианидийг түүний эхнэр эргэлтийнхээ үеэр өгсөн байх боломжтой гэсэн таамаг бий.



Геринг цаазаар авах ялын хугацааг хэрхэн олж мэдсэн нь хачирхалтай. Учир нь цаазын ял гүйцэлдүүлэх хугацааг чандлан нууцлаж байсан байна. Ялыг гүйцэлдүүлэхийн өмнө хоригдлуудад амттай хоол өгдөг байна. Тэдэнд зайдас, салат эсвэл жимстэй блинчикийн аль нэгийг идэхийг санал болгосон байна. Геринг оройн хоолны үеэр хорыг уужээ.



Нюрнбергийн хорих ангийн биеийн тамирын тэнхимд шөнө дундаас эхлэн цаазын үйл ажиллагаа явагджээ. Дүүжлүүрийг ялыг эхлүүлэхийн өмнөхөн босгосон бололтой. Учир нь урьд орой нь хоригдлууд сагсан бөмбөг тоглож байсан байна. Гурван дүүжлүүр, солих олс, хүүр хийх шуудай болон ял эдлэгчийн доор байх хөндий люк нь Жоны хувьд төгс мэт санагдаж байсан байна. Нэг ялыг гүйцэлдүүлэхэд 3 хүртэлх цаг ордог байсан байна. Харин Вудс энэ өдрийг бахархалтайгаар санадаг байжээ. “103 минутын дотор 10 хүний амийг хороосон бөгөөд энэ маш хурдан байсан” гэжээ. Вудс люкны хэмжээг буруу тооцоолсноор хэтэрхий жижиг хийсэн байсан учир хоригдол унахдаа люкны амсрыг толгойгоороо цохиж шууд нас барж чадахгүй байсан байна. Риббентроп дүүжлүүрт 10 минут, Йодль - 18, Кейтель – 24 минут нас барж чадалгүй байсан гэнэ.

Цаазын ял гүйцэлдүүлсний дараа холбоотны төлөөлөгчид нас барагсдын цогцсыг шалгаж бүгдийг нь нас барсан гэрчилгээнд тодорхойлж, харин сэтгүүлчид цогцосны гэрэл зургийг хувцастай болон хувцасгүй дарсан байна. Дараа нь цогцсуудыг  гацуур модоор хийсэн авсанд хийж Мюнхений чандарлах оршуулгын газар аваачжээ.

10 сарын 18-ны орой хоригдлуудын холилдсон чандрыг Мариенклаузен гүүрнээс Изарын хоолой руу цацсан байна.



Германы хоиргдлуудын хоригдож байсан камерын өрөө:



Геринг гэх мэт...



Нюрнбергийн хоригдлуудын өдрийн хоол:



Нюрнбергийн нийтийн хоолны газар:



Түүний эсрэг талд- Рудольф Гесс:



Геринг хоригдож байх явцдаа 20 кг хасжээ:




Өмгөөлөгчтэйгөө уулзаж буй Геринг:



Геринг болон Гесс:


Геринг шүүх хурлын үеэр:



Кальтенбруннер тахир дутуугийн тэргэнцэр дээр:



Гадаад хэргийн яамны сайд Иоахим фон Риббентроп. Түүний хамгийн түрүүнд дүүжилжээ.



Генерал-хурандаа Альфред Йодль:



Төрийн аюулгүй байдлыг хамгаалах төвийн дарга Эрнст Кальтенбруннер:



Улсын дээд командлалын дарга Вермахта Вильгельм Кейтель:



Рейхийн хамгаалагч Богемии болон Моравии Вильгельм Фрик:



Гауляйтер Франконии Юлиус Штрейхер:



"NSDAP"-ийн гадаад хэргийн тэргүүн Альфред Розенберг:



Генрих Гиммлерын цогцос. СС-ийн рейхсфюрер 1945 оны 5  сарын 23-нд калийн цианид ууж амиа хорлосон.



Рейхийн канцлер Германии Йозеф Геббельсын цогцос. Эхнэр Магда болон 6 хүүхдийнхээ хамтаар амиа хорлосон.



Германы хөдөлмөрийн фронтын төлөөлөгч Роберт Лей хоригдож байх үедээ:



1945 оны 10 сарын 24-нд Лей нюрнбергийн хорих ангид өөрийн гараар дүүжлүүр хийж амиа хорложээ.



Роберт Лей-ний тархийг судлаж буй эмч:



Намын төлөөлөгч Рудольф Гесс насан туршид хорих ял сонссон бөгөөд 41 жилийн турш хорогджээ. 1987 оны 8 сард 93 настай Гесс Берлины хорих ангид өөрийгөө боомилон амиа хороосон байна.



P.S. Нюрнбергийн цаазлагч Жон Вудс (John C. Woods) 1950 оны 7 сарын 21-нд нас барсан байна. Тэрээр өөрийн гараар хийсэн цахилгаан сандалны тогонд цохиулж нас барсан гэх яриа бий. Гэхдээ үнэн хэрэгтээ тэрээр гэрийнхээ цахилгааныг янзлаж байх үедээ тогонд цохиулж нас барсан байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()