Өвөл идэхэд тохиромжтой, жингээ барихад туслах хоолнууд

Өвөл болмогц л хүмүүс турах хүслээ орхиж, зузаан хувцсаар өөрийгөө далдлахыг хичээдэг. Гэвч улирал, цаг агаарыг үл харгалзан турах боломжууд үргэлж нээлттэй байдаг юм. Иймд охид бүсгүйчүүд, турах хүсэлтэй хүн бүхэнд зориулж өвлийн улиралд идэхэд тохиромжтой илчлэг багатай, тураах шидтэй амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр хоолуудын хийх аргыг сурч аван, амралтын өдрүүдээр гэрийнхнийгээ дайлаарай. 

Өвөл идэхэд тохиромжтой, жингээ барихад туслах хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алим, зайдастай салат

Орц:

  • Оливын тос- 4 халбага
  • Улаан дарсны цуу- 2 халбага
  • Гич- 1 халбага
  • Давс- 1/2 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Зайдас- 3 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • "Lentil" шош эсвэл агшаасан гурвалжин будаа- 2 аяга
  • Алим- 1 ширхэг
  • Цоохор майлз- 2 ширхэг
  • Салатны навч

Хийх арга:

Гурван халбага оливын тосыг улаан дарсны цуу, гич, давс, перец зэрэгтэй хольж бэлтгэнэ. Үлдсэн нэг халбага оливын тосоо хайруулын тавганд хийж халаах бөгөөд үүндээ хэрчсэн зайдас, сармис, агшаасан гурвалжин будаагаа хийж, 5 минут хуурна. Хамгийн сүүлд хэрчсэн алим болон цоохор майлзаа нэмэх бөгөөд салатаа өмнө бэлтгэсэн амтлагчнаасаа 5 халбагыг хийж амтална. 

Алим, зайдастай салат

2 Амтат гоймон

Орц:

  • Шпагетти гоймон- 500 гр
  • Гүнжидийн тос- 2 халбага
  • Соё соус- 1/2 аяга
  • Цагаан цуу- 2 халбага
  • Нунтаг улаан перец- 1 халбага
  • Ногоон сонгино- 1 ширхэг
  • Хэрчсэн килантро- 1/4 аяга
  • Ногоон вандуй- 4 аяга
  • Амтат чинжүү (улаан)- 1 ширхэг
  • Гүнжидийн үр- 1/2 аяга

Хийх арга:

Гоймонгоо зааврын дагуу чанаж бэлтгээд, хүйтэн усанд сойж орхино. Харин соё соус, гүнжидийн тос, цагаан цуу, нунтаг улаан чинжүү, хэрчсэн ногоон сонгино, килантро зэргээ хамтад нь аяганд хийж, хутгах юм. Хольж бэлтгэсэн амтлагчаа шүүж авсан гоймондоо хийж хутгах бөгөөд дээр нь нарийн хэрчсэн амтат чинжүү, вандуйгаа нэмж хийхэд л таны хоол бэлэн болно. Хоолоо тавагласны дараа гүнжидийн үр цацаж өгөөрэй. 

Амтат гоймон

3 Амтат төмс

Орц:

  • Төмс- 4 ширхэг
  • Үхрийн мах- 300 гр
  • Броккли- 1 аяга
  • Ус- 1 аяга
  • Үрсэн чеддар бяслаг- 1 аяга
  • Сүүн крем- 1/2 аяга
  • Давс- 1/2 халбага
  • Хар перец- 1/4 халбага
  • Ногоон сонгино- 3 ширхэг

Хийх арга:

Төмсөө голоор нь хэрчиж зөөлөртөл нь богино долгионы зууханд эргүүлнэ. Энэ хооронд брокклиг усанд чанах бөгөөд 4-5 минутын дараа брокклиг гаргаж, махаа давс, перецээр амталж хуурах аж. Харин зөөлөрсөн төмсний дотор талаас бага зэргийг ухаж аваад дотор нь мах, брокклиг хийж, дээр нь сүүн крем, ногоон сонгино тавих бөгөөд чеддар бяслагаар хучиж өгнө. Бэлэн болсон хоолоо богино долгионы зууханд хийж, бяслаг нь хайлж урстал эргүүлнэ. 

Амтат төмс

4 Бууцайтай жигнэмэг

Орц:

  • Бууцай- 8 аяга
  • Оливын тос- 1 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 1 хумс
  • Сүү- 1 аяга
  • Эрдэнэ шишийн цардуул- 1/3 аяга
  • Өндөгний шар- 2 ширхэг
  • Давс- 1/2 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Өндөгний цагаан- 6 ширхэг

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 375 хэмд халааж орхиорой. Хайруулын тавгаа халааж бууцайгаа хийж, ус шүүсийг нь ширгэж үгүй болтол 3-4 минут хуурна. Үүний дараа хайруулын тавгаа цэвэрлэж оливын тосоо хийх бөгөөд үүндээ хэрчсэн сонгино, сармисаа 2-3 минут хуурах аж. Одоо харин тус сонгино сармисандаа хэрчсэн бууцайгаа хийж ахин 2 минут хуурах ёстой. Дараа нь сүүгээ халааж дээр нь эрдэнэшишийн цардуулаа хийж, өтгөртөл нь 10 минут зөөлөн гал дээр хутгаж буцалгана. Харин үүндээ өндөгний шараа хийж мөн л зөөлөн хутгаж буцалгах бөгөөд 5 минутын дараа хөргөж, цааш тавиарай. Одоо өндөгний цагаанаа миксердэж, өтгөрүүлэх бөгөөд хангалттай өтгөрсөн гэж үзвэл сүүний зуурмагтай хольж хутгана. Үүндээ бууцайгаа ч мөн хийх төдийгүй сайтар хутгасны эцэст шарах шүүгээний савандаа хийж, 35-40 минут жигнэнэ. 

Бууцайтай жигнэмэг

5 Тахианы махтай амтат хоол

Орц:

  • Тахианы цээж мах- 500 гр
  • Өндөгний цагаан- 1 ширхэг
  • Цагаан будааны дарс- 2 халбага
  • Давс- 1/2 халбага
  • Оливын тос- 3 халбага
  • Тахианы тунгалаг шөл- 1/3 аяга
  • Соё соус- 2 халбага
  • Эрдэнэшишийн цардуул- 1.5 халбага
  • Хар перец- 1/4 халбага
  • Ус- 6 аяга
  • Хэрчсэн ногоон сонгино- 2/3 аяга
  • Нунтаг цагаан гаа- 1 халбага
  • Нунтаг улаан чинжүү- 1/4 халбага
  • Жижиг бууцай буюу "bok choy"- 5 аяга

Хийх арга:

Өндөгний цагааныг 1 халбага эрдэнэшишийн цардуул, 2 халбага будааны дарс, 1/4 халбага давстай холино. Үүндээ 1 халбага оливын тос хийж, 30 минут хөргөгчинд амраах аж. Одоо тунгалаг шөлөө соё соус, хар перец, тал халбага эрдэнэ шишийн цардуул, 2 халбага будааны дарстай холих ёстой юм. Дараа нь тахианы махаа усанд чанаж, аваад жижиглэн хэрчинэ. Үлдсэн нэг халбага тосоо хайруулын тавганд хийж, ногоон сонгино, цагаан гаа, нунтаг улаан чинжүү зэргийг нэмж, 10 секунд хуурсны дараа жижиг бууцай буюу "bok choy" болон тахианы махаа хийнэ. 2-3 минут хоолоо хуурсны дараа өмнө бэлтгэсэн тунгалаг шөл, соё соустай амтлагчаа хийж, 3-5 минут буцалгах бөгөөд өндөгний цагаан, будааны дарстай амтлагчаа ч мөн хийх ёстой. 

Тахианы махтай амтат хоол

6 Стейк

Орц:

  • Хатаасан улаан лооль- 2/3 аяга
  • Үхрийн шарахад зориулсан хэрчим мах- 500 гр
  • Сармис- 1 хумс
  • Үрсэн бяслаг- 3 халбага
  • Бууцай- 1 аяга
  • Давс- 3/4 халбага
  • Хар перец- 1/2 халбага

Хийх арга:

Гриллээ урьдчилаад халаана. Хатаасан улаан лоолио буцалсан усанд хийж, зөөлөртөл нь чанах хэрэгтэй. Үүний дараа уснаас нь гаргаж аваарай. Махаа хоёр хэсэгт хуваан нимгэн хэрчиж тавина. Хэрчсэн сармисаа махнууддаа хуваан тараах бөгөөд үрсэн бяслагаа ч мөн цацаж өгнө. Хамгийн дээр нь хатаасан улаан лооль, бууцайгаа тавих ёстой. Одоо харин махаа нэг захаас нь нөгөө зах руу нь эргүүлэх төдийгүй давс, перецээр амталж, тавиарай. Үүнийгээ грилдээ шарснаар таны амтат хоол бэлэн болно. 

Стейк

7 Байцаатай шөл

Орц:

  • Ургамлын тос- 2 халбага
  • Үхрийн мах- 500 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Байцаа- 600 гр
  • Лууван- 2 ширхэг
  • Ус- 4 аяга
  • Улаан лоолийн соус- 200 гр
  • Үхрийн шөл амтлагч- 4 ширхэг
  • Давс- 1 халбага
  • Перец- 1 халбага
  • Лаврын навч- 1 ширхэг

Хийх арга:

Үхрийн мах, сонгиноо хэрчиж бэлтгэн, ургамлын тосондоо хуурч, бор шаргал болгоно. Үүндээ хэрчсэн байцаа, лууван, улаан лоолийн соус, усаа нэмж, буцалгах бөгөөд лаврын навч, перец, давсаа хийж амтлахаа мартуузай. Ингээд та 1 цаг орчим зөөлөн гал дээр хоолоо буцалгасны эцэст гаргаж болно. 

Байцаатай шөл

8 Ногоотой жигнэмэг

Орц:

  • Төмс- 500 гр
  • Сүү- 1/2 аяга
  • Давс- 3/4 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Оливын тос- 1 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Ус- 1 аяга
  • Эрдэнэ шиш- 3/4 аяга
  • Амтат чинжүү- 1 ширхэг
  • Гурил- 3 халбага

Хийх арга:

Төмсөө хальсалж цэвэрлээд усанд чанаж, авна. Үүндээ сүү, 1/4 халбага давс хийж нухаж бэлтгээрэй. Хайруулын тавгандаа тосоо хийж халаах бөгөөд хэрчсэн сонгино, луувангаа хуурч, давс, перецээр амтаад 1-2 минут хуурна. Үүндээ хэрчсэн чинжүү, эрдэнэшишээ ч мөн хийж өгөх бөгөөд усаа хийж, бага зэрэг буцалгана. Одоо шарах шүүгээний савандаа нухсан төмсний хамт хийж, 6-10 минут жигнэх аж. 

Ногоотой жигнэмэг

9 Үхрийн махтай шөл

Орц:

  • Үхрийн тунгалаг шөл- 5 аяга
  • Цагаан цуу- 1/4 аяга
  • Цоохор майлз- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Амтат чинжүү- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Гоньд- 1 халбага
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Үхрийн мах- 500 гр
  • Гамбир

Хийх арга:

Тунгалаг шөл, цагаан цуу, хэрчсэн цоохор майлз, сонгино, амтат чинжүү, сармис, гоньд, давс, перец зэргээ нийлүүлж, тогоондоо хийнэ. Үүндээ хэрчсэн үхрийн махаа нэмэх бөгөөд хоолоо 1 цаг гаруй чанаж болгоно. Ингээд л хоол тань бэлэн болох төдийгүй та үүнийг гамбир, талхтай хольж идэх боломжтой. 

Үхрийн махтай шөл

10 Броккли, гоймон

Орц:

  • Броккли- 500 гр
  • Оливын тос- 2 халбага
  • Сармис- 3 хумс
  • Хатаасан рөүзмарин- 1 халбага
  • Нунтаг улаан чинжүү- 1/4 халбага
  • Ус- 5 аяга
  • Хөндий гоймон- 300 гр
  • Давс- 1/8 халбага
  • Хушга- 1/4 аяга

Хийх арга:

Брокклиг усанд хийж чанаад болмогч нь хүйтэн усанд сойгоорой. Оливын тосоо хайруулын тавганд хийж халаан, хэрчсэн сармис, рөүзмарин, нунтаг улаан перец зэргээ хийж, усаа нэмж өгнө. Усаа буцалмагц нь гоймонгоо хийж чанах бөгөөд үүндээ брокклигоо хийх аж. Ингээд хоолоо болмогц нь гаргаж, хушгаарай өнгө үзэмж, амт нэмээрэй. 

Броккли, гоймон

Танд эдгээр хоолнуудын аль нь илүү таалагдаж байна вэ? Мөн та хүйтний улиралд ямар хоол идэж жингээ барьдаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()