24 долоо хоногтой хүүхэд амьд гарч чадлаа

2014-05-14, 22:44
22,504
Британийн эмч нар 24 дэхь долоо хоног дээрээ байсан охиныг эх барьж авсан байна. Британийн хувьд 24 дэхь долоо хоног дээр аборт хүртэл хийж болдог гэнэ. Учир нь энэ үед хүүхэд гүйцэд бүрэлдээгүй байдаг хэмээн үздэг байна.
24 долоо хоногтой хүүхэд амьд гарч чадлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Харин бяцхан охин 24 дэхь долоо хоног дээрээ хорвоод мэндэлж, тэр ч бүү хэл амьд гарч чадсан байна.



Одоогийн байдлаар охин Эмила Грейс төрөөд 3 долоо хонож байгаа бөгөөд 500гр жинтэйгээр хүүхдийн сэхээн амьдруулах тасагт байгаа гэнэ. Тухайн үед охины ээж болох 34 настай эмэгтэйд хүүхдээ тэврэх боломж олдоогүй ажээ.



Төрөхдөө бяцхан охин эмчийн гар дээр багтаж байсан гэнэ. Харин долоо хоногийн өмнө төрсөн бол түүнийг зулбасан хэмээн тооцох байжээ. Шотландын "Edinburgh Royal Infirmary" эмнэлэгийнхэн охиныг сахиж байгаа бөгөөд охины амийг аврахыг хичээж байгаа гэнэ. Охины ээж Клер хэлэхдээ: "Хугацаа нь болоогүй байхад гэдэс нь базалж, ус нь гарч эхлэхэд тэрээр маш их айсан" -гэнэ. Ингээд түүнийг эмнэлэгт хүргэж, төрүүлэхээс өөр аргагүй болсон аж.



“Хамгийн анх охиноо хараад би маш их сандарсан. Бас маш ихээр уйлсан. Тухайн үед би айж, сандарч, баярлаж байсан юм. Охиныг минь төрөнгүүт амьсгалын аппарат залгаж, сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн. Харин төрснийхөө 2, 3 хоногийн дараа охин маань өөрөө амьсгалж эхэлсэн юм”...



... 10 дахь хоног дээр нь түүнд дахиад л амьсгалын аппарат залгасан. Гэхдээ саяхан нөхөр, бид 2 хамгийн анх охиноо тэвэрч үзсэн. Би дахиад л уйлсан. Охин минь хурдан эдгээсэй гэж би дахин дахин хүсэж байна" -хэмээн бяцхан Эмилагийн ээж хэлсэн байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()