Дэлхийн хамгийн шилдэг 8 "элит" хүчин

Тусгай хүчин бол дэлхийн улс орнуудын урдаа барьдаг, хамгийн дээд зэргээр бэлтгэгдсэн, хүчирхэг арми юм. Тэд армийнхны хийдэггүйг хийж, хамгийн онц ноцтой, аюултай даалгаврыг биелүүлдэг. Тийм ч учраас тэд цаг үргэлж шилдэг нь байх ёстой бөгөөд үүний тулд хатуу сорилтоор сонгогдож, тусгай нөхцөлд бэлтгэгддэг.  Ингээд дэлхийн хамгийн шилдэг 8 тусгай хүчнийг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн шилдэг 8 "элит" хүчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

8 Пакистаны "Хар тас" тусгай хүчин

"Хар тас" гэгддэг Пакистаны тусгай хүчнийхэн нь командлагчид нь өвөрмөц хэлбэртэй малгай өмсдөг учир тус нэрийг авчээ. 

Пакистаны "Хар тас" тусгай хүчин

2009 оны 10-р сард тус багийнхан оффисын байр руу нэвтрэн орж, Талибанчуудад барьцаалагдсан 39 иргэнийг аюулгүй суллаж чадсан байна. 

7 Испанийн тэнгисийн цэргийн тусгай хүчин

Испанийн Тэнгисийн цэргийн тусгай хүчин (UOE) нь эртнээс Европын хамгийн нэр хүндтэй тусгай албын нэг байсаар иржээ. Анх 1952 онд сайн дурын үндсэн дээр байгуулагдаж байсан ч элитийн тусгай хүчин болж өөрчлөгдсөн байна. 

Испанийн тэнгисийн цэргийн тусгай хүчин

Энэхүү албанд элсэх эрх авах маш хэцүү буюу хүсэлт гаргагсдын 70-80 хувь нь тэнцдэггүй байна. Зарим үед туршилтад оролцогсод бүгд шалгуурыг давж чадахгүй унах тохиолдолд ч бий. 

6 Оросын "Альфа" баг

Оросын "Альфа" бүлэг нь дэлхийд алдартай тусгай хүчний нэг юм. Терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг энэхүү тусгай анги нь 1974 онд Оросын үндэсний аюулгүй байдлын албаны ивээл дор байгуулагдсан нэр хүндтэй хүчин юм. 

Оросын "Альфа" баг

Гэвч Алфа багийнхан 2002 онд Москвагийн Норд-Ост театрын аврах ажиллагааны үеэр сопорийн хий хэрэглэснээс үүдэн амиа алдсан 192 хүний үхэлд буруутгагдсаар байгаа аж. 

5 Францын Жандармерийн тусгай хүчин

Дэлхий дээрх терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг бусад бүлэглэлүүдтэй харьцуулахад Жандармерийн тусгай хүчин нь маш цөөн гишүүнтэй. Тус бүлэгт тусгайлан бэлтгэгдсэн 200 хүн л байдаг. 1973 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 600 гаруй хүнийг барьцаалагчаас суллаад байна. 

Францын Жандармерийн тусгай хүчин

Жандармерийн тусгай хүчний хамгийн алдартай болсон ажиллагааны нэг нь 1979 онд Мекка дахь "-Их Мосед"-ыг  чөлөөлсөн явдал байдаг.  Лалын шашинтнуудаас бусад хүмүүс орохыг хориглодог тус ариун газар Жандармерийн гурван төлөөлөгч нэвтэрч, Саудын Арабын зэвсэгт хүчинд лалын сүмийг чөлөөлөхөд тусалсан байна. 

4 Израилийн "Сайерет Маткал " бүлэг

Дэлхийн шилдэг тусгай хүчний нэг бөгөөд гол зорилго нь тагнуул хийх бөгөөд өөрсдөө ч бусад улсад тагнуулын үүрэг гүйцэтгэдэг. Сонгон шалгаруулалтад оролцогчид маш хатуу сургалтанд орж, бэлтгэгдэхээс гадна цаг үргэлж эмч, сэтгэлзүйчдийн хяналтад байдаг. Мэдээж тусгай багт хамгийн шилдэг цөөхөн хүнийг л авна. 

Израилийн "Сайерет Маткал " бүлэг

2003 онд  Израилийн таксины жолооч Элиахуа Гурелийг Палестины дөрвөн иргэн машинтай нь барьцаалж, хулгайлсан байдаг. "Сайерет Маткал" багийнхан түүний байршлыг олж, Рамалла хотын захын хороолол дахь хаягдсан үйлдвэрийн газрын ойролцоох 10 метрийн нүхнээс гаргаж авчээ. 

3 Английн агаарын цэргийн тусгай хүчин

Дэлхийн топ тусгай хүчний нэг болох Их Британийн агаарын цэргийн тусгай албаныхан "зориг бүхнийг ялна" гэсэн уриатай ажилладаг. Иракийн дайнд ялахад энэ багийнхан голлох үүрэг гүйцэтгэжээ. 

Английн агаарын цэргийн тусгай хүчин

2 Английн "Special Boat Service"

Тус багийнхан гишүүд маш хатуу, тэсвэр тэвчээр шаардсан сонгон шалгаруулалтад орохоос гадна маш хүнд бэлтгэл сургуулилт хийдэг байна. Тэд Белизийн ширэнгэн ойд бэлтгэл хийх, байлдааны нөхцөлд амьд үлдэх сургалт, барьцааны хүнийг байцаах зэрэг орно. Шалгуулагч ердөө 2 удаа л шалгуулах эрхтэй. 

Английн "Special Boat Service"

1 АНУ-ын Тэнгисийн цэргийн "SEAL" баг

Дэлхийн шилдэг тусгай хүчин гэгддэг энэхүү армид элсэхийн тулд та 2 минутад 42 удаа сунайж, 2 минутад 50 удаа сууж босох хурдтай байхаас гадна 11 минутад 2,5 километр гүйж чаддаг байх ёстой. Гэхдээ энэ бүхэн ердөө эхний шалгуурууд. 

АНУ-ын Тэнгисийн цэргийн "SEAL" баг

Дашрамд дурдахад, АНУ-ын тэнгисийн цэргийнхэн маш хатуу залуус бөгөөд тэд ширэнгэн ойд амьд үлдэх бэлтгэлийн үеэр  кобра  могойн цус уудаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()