Хоол хүнсээ шинээр нь удаан хадгалах аргууд

Хүн бүр л шинэхэн, эрүүл хүнсийг сонгон хэрэглэж, зөв зүйтэй, аз жаргалтай амьдрахыг хүсч байдаг. Харин бид худалдаж авсан зүйлсээ зөв зохистой хадгалаагүйн улмаас богино хугацаанд муудах, шинэлэг байдлаа алдах хандлагатай байх юм. Иймд нийт уншигчиддаа зориулан хоол хүнсийг шинээр нь удаан хадгалах гайхалтай аргуудыг хүргэж байна. 

Хоол хүнсээ шинээр нь удаан хадгалах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сүүг хөлдөөж хэрэглэх

Та дэлгүүрээс худалдаж авсан сүүгээ хөлдөөж, хадгалах хугацааг нь уртасган хэрэглэж болох юм. Шингэн зүйл нь хөлдөхдөө тэлдэг тул сүүгээ бага зэрэг дундруулж байгаад хөлдөөгчиндөө хийгээрэй. Сүүг хөлдөөж 4-6 долоо хоногийн турш хэрэглэх боломжтой бөгөөд энэ нь цоо шинээрээ байх тул ямар ч асуудал гарахгүй юм. 

Сүүг хөлдөөж хэрэглэх

2 Өндгийг мөс хөлдөөгч саванд хийж хөлдөөх

Та маш олон өндөг худалдаж авсан боловч гэрээсээ хэсэг хугацаанд явах шаардлага гарвал өндөгнүүдээ хөлдөөж болох юм. Өндгөө хагалж, мөс хөлдөөгч саванд хийж бэлтгээд дээр нь бага зэрэг давс үүрүүлж хөлдөөгчинд хийж орхино. Харин дараа гэртээ эргэж ирээд өнөөх хадгалсан өндгөө хоолондоо хийж хэрэглээрэй. 

Өндгийг мөс хөлдөөгч саванд хийж хөлдөөх

3 Кетчуп хадгалах

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг кетчупыг онгойлгож, савыг нь нээсэн тохиолдолд 1 сарын хугацаанд хадгалж, хэрэглэж дуусгах шаардлагатай болдог. Эс бөгөөс энэ нь шинэлэг чанараа алдаж, ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлдөг байна. Иймд та хэсэг кетчупыг наалддаг амсартай уутанд хийж хөлдөөж болох юм. Хөлдөөсөн кетчупыг 6 сар хүртэл хадгалан хэрэглэж болдог тул таны хөрөнгө мөнгөнд хэмнэлт болохоос гадна эрүүл мэндэд тань давхар анхаарах аж. 

Кетчуп хадгалах

4 Салатны навчийг цаасан салфетканд боох

Худалдаж аваад хэдхэн хоногийн дотор муудаж, шарлаж эхэлдэг салатны навчийг хадгалах шилдэг аргыг танд зааж өгье. Та шинэхэн салатны навчаа цаасан салфетканд боож, хөргөгчиндөө хийгээрэй. Салфетка нь чийгийг өөртөө шингээж, навчийг шинэхэн байхад туслаж, 1-2 долоо хоног өнгө үзэмж сайтай байлгадаг юм. 

Салатны навчийг цаасан салфетканд боох

5 Алимыг хөргөгчинд хадгалах

Та алимыг хөргөгчинд 4-6 сар хадгалж байгаад идэхэд шинэхэн чанар, амт шимээ огт алдаагүй байдаг гэдгийг мэдэх үү? Алим тус бүрийг сонинд боож, хөргөгчинд хадгална. Гэхдээ хөргөгчний хүйтнээ зөв тааруулахыг зөвлөе. Хэт хүйтэн болгох нь алимыг хөлдөөж, амт чанарыг алдуулах сөрөг талтай. 

Алимыг хөргөгчинд хадгалах

6 Лууванг шинэ хэвээр нь хадгалах

Бид хүнсний ногоо худалдаж авахдаа үргэлж ихээр авч хадгалдаг. Гэвч лууван хамгийн түрүүнд муудаж, үзүүрээсээ зөөлөрч эхэлдэг тул хаяхаас өөр аргагүй болж, хөрөнгө мөнгөний хохирол учруулдаг билээ. Харин үүнийг элсэнд хадгалж болдог аж. Элсээ саванд хийж бэлтгээд дээр нь луувангаа хийгээд хэдэн сарын турш хадгалж, хэрэглэх боломжтой. 

Лууванг шинэ хэвээр нь хадгалах

7 Крем хадгалах

Худалдаж авсан сүүн кремээ доош харуулж тавин, хөргөгчинд байлгах нь энгийн нөхцөлд хадгалахаас 2 дахин удаан хадгалах боломжийг олгодог юм. Та ч бас үүнийг туршаад үзээрэй. 

Крем хадгалах

8 Ногоон сонгиныг усанд хийж хадгалах

Ногоон сонгиныг усанд хийж хадгалах нь хамгийн ухаалаг арга юм. Энэ нь сонгино муудаж, зөөлрөхөөс сэргийлэх төдийгүй шим тэжээлийг нь хадгалж үлдэх давуу талтай. 

Ногоон сонгиныг усанд хийж хадгалах

9 Байцаа, навч, ногоог шилэн саванд хийж хадгална

Байцаа, навч, ногоо зэргийг шилэн саванд хийж хадгалж болно. Энэ нь ногоог шинэхэн хэвээр байлгах аж. Мөн та энэхүү аргаар сонгино, сармис, яншуй зэргийг ч нэг сар гаруй хугацаанд хадгалах боломжтой юм. 

Байцаа, навч, ногоог шилэн саванд хийж хадгална

10 Зөгийн балыг шилэн саванд хийнэ

Зөгийн балыг та өөрийн хүссэн хугацаагаар хадгалж болно. Хамгийн гол нь хадгалах нөхцлийг сайтар баримтлах хэрэгтэй юм. Зөгийн балыг хуурай, харанхуй, сэрүүн нөхцөлд хадгалах бөгөөд тагийг нь сайтар тагласан байх ёстой. 

Зөгийн балыг шилэн саванд хийнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()