ХООЛОНДОО

Өдрийн аль үед, ямар хоол идэх нь тохиромжтой вэ?

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг. Зөв хооллох дадал зуршил бол хүнийг эрч хүчтэй, эрүүл саруул, чийрэг байлгах хамгийн гол хүчин зүйл билээ. Тиймээс та бүхэн өглөө, өдөр, оройн хоолондоо тохирсон илчлэг, шим тэжээлийг авахын тулд зөв хооллох хэрэгтэй. 

Өдрийн аль үед, ямар хоол идэх нь тохиромжтой вэ? Хадгалах

Ямар ч үед идэхэд тохиромжтой амтат салатны жорууд

Баяр наадмын үеэр өөрийн эрхгүй их хоол идэж, ходоод гэдэс хямрах нь бий. Мөн та бүхэн өөх, тостой хүнд хоолны оронд хөнгөн зууш хийж идэхийг хүсч байвал бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Эдгээр салатны жорын хамгийн том давуу тал нь ходоодны “дайсан” болох майонезгүйгээр хийдгээрээ онцлог юм. Та бүхэн эдгээр жорыг туршиж үзэн, гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан хооллоорой. 

Ямар ч үед идэхэд тохиромжтой амтат салатны жорууд Хадгалах

Генийн өөрчлөлттэй хүнсний ногоог таних 3 хялбар арга

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тухай мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ихээр яригдах болсон. Тус хүнсний бүтээгдэхүүн нь, хүний биед олон талын сөрөг нөлөөтэй. Бид хэдийгээр эрүүл хооллохыг хичээвч, тэдгээрийг өдөр тутамдаа хэрэглэсээр л байна. Энэхүү нийтлэлээр бид та бүхэндээ генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних тухай мэдээллийг хүргэх болно. Юун түрүүнд хамтдаа "ГМО" буюу "генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн" гэж юу болох тухай товч тайлбарлъя.

Генийн өөрчлөлттэй хүнсний ногоог таних 3 хялбар арга Хадгалах

Эрүүл, шинэ мах авахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хүн бүхэн л гэр бүлийнхэндээ хамгийн амттай, шим тэжээл сайтай бүхнийг зориулж, хооллохыг хичээдэг. Харин таны худалдаж авч байгаа мах үнэхээр уургаар баялаг, цэвэр мах байж чадах болов уу? Сүүлийн үед элдэв химийн бодис агуулсан, муу махнууд хэт олширсон тул үйлчлүүлэгчид ялгаж танихад бэрх байдаг. Тэгвэл бид та бүхэндээ мах авахдаа анхаарах ёстой зүйлсийг дэлгэж, багахан зөвлөгөө өгөхөөр бэлтгэлээ. 

Эрүүл, шинэ мах авахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Түргэн хоолны газруудын биднээс нуудаг итгэмээргүй зүйлс

Өдгөө түргэн хоолыг идэх хүмүүс улам ихэссээр байгаа нь нэг талаар сэтгэл зовооно. Учир нь түргэн хоол гэгдэх энэ зүйл бидний биед ямар их хохирол учруулж, эрсдэл дагуулж байдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Бүр зарим нь мэддэг хэрнээ ач холбогдол өгөлгүй үргэлжлүүлэн идсээр байдаг нь гайхшрал төрүүлнэ. Ингээд та бүхэндээ түргэн хоолны газрын үнэн төрхийг танилцуулж, сөрөг нөлөөллөөс өөрийгөө хэрхэн хамгаалах аргуудыг ч мөн давхар дуулгахаар бэлтгэлээ. 

Түргэн хоолны газруудын биднээс нуудаг итгэмээргүй зүйлс Хадгалах

Бидний хоол хийхдээ гаргадаг нийтлэг алдаанууд

Амьдралд аз жаргал, баяр хөөр нэмдэг зүйлсийн нэг бол яахын аргагүй хоол билээ. Харин бид жор, зааврын дагуу хоолоо хийсэн ч, амт нь нэг л дутуу, хачин санагддаг. Тэгвэл та энэхүү мэдээллийг уншиж, амьдралдаа хэрэгжүүлээд, амт чанар сайтай хоолыг бэлтгэн, хайртай дотны хүмүүсээ дайлаарай. Эдгээр арга нь таны гал тогоонд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Бидний хоол хийхдээ гаргадаг нийтлэг алдаанууд Хадгалах

Элгэнд сайнаар нөлөөлдөг 10 хоол хүнс

Хүний биеийн хамгийн чухал эрхтний нэг болох "элэг" нь бодисын солилцооны үйл явцад оролцож, биеэс хорт бодисыг гадагшлуулах үүргийг хүлээдэг билээ. Харин энэ нь биед орж ирсэн муу муухай, хортой бүхнийг шүүж, цэвэршүүлдэг тул хамгийн түрүүнд гэмтдэг эрхтэн юм. Тэгвэл бид та бүхэндээ элгэнд сайн нөлөө үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжиж, эрүүлжүүлэх хоол хүнсийг танилцуулж байна. 

Элгэнд сайнаар нөлөөлдөг 10 хоол хүнс Хадгалах

Гэртээ зайрмаг хийх хялбар аргууд

Аагим халуун зуны өдрүүдэд, амттай зайрмаг идэж, сэрүүцэх шиг сайхан зүйл гэж хаана байх билээ. Гэхдээ та зайрмагаа дэлгүүрээс худалдаж авах биш, гэртээ хийж идэх боломжтой юм. Гарын доорх материалаар богино хугацаанд амттай зайрмаг хийж, алдрай бяцхан үрсээ дайлаарай. Ингээд хамтдаа гэртээ зайрмаг хийх аргатай танилцъя. 

Гэртээ зайрмаг хийх хялбар аргууд Хадгалах

Хээрийн тогоон дээр Загасны амтат шөл хийх жор

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ хамт, агаар салхинд гарахаар төлөвлөж байна уу? Хээр хөдөө гараад, амттай загасны шөл идэх шиг жаргал гэж хаана байх билээ. Тэгвэл бид та бүхэндээ хээрийн тогоон дээр загасны "Уха" шөл хийх аргыг, жорын хамт дуулгахаар бэлтгэлээ. Таны ажлын ядаргааг тайлж, жинхэнэ амралтыг мэдрүүлэх болно. 

Хээрийн тогоон дээр Загасны амтат шөл хийх жор Хадгалах

Тахианы махаар 15 минутын дотор хэрхэн амттай хоол хийх вэ?

Хоол хийх нь урлаг болтлоо хөгжиж, хүн бүр л шим тэжээл сайтай хоолыг бэлтгэх гэж багагүй цаг хугацааг зарцуулж байдаг.  Амттай сайхан хоол нь гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дурсамжтай, жаргалтай нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжийг олгодог билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ тахианы махтай амтат хоолыг хэрхэн бэлтгэх арга болон жорыг дуулгахаар бэлтгэлээ. 

Тахианы махаар 15 минутын дотор хэрхэн амттай хоол хийх вэ? Хадгалах

Зөвхөн тогооч нарын хэрэглэдэг 12 заль

Та бүхэндээ нарлаг, амралтын өдрийн мэндийг хүргэе. Хоол хийх болон гал тогооны ажил нь үргэлж хүнд бэрхэд тооцогддог. Гэрийн эзэгтэй нарын мөнхийн асуудал болсон гал тогооны ажлыг хөнгөвчлөх, хоол хийх цагийг хэмнэх гайхалтай аргуудыг аминчлан танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь цаг завыг хэмнэхээс гадна тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, төвөгтэй байдлыг үгүй хийх болно. 

Зөвхөн тогооч нарын хэрэглэдэг 12 заль Хадгалах

Эрдэмтдийн баталсан, хорт хавдар үүсгэдэг 10 хоол хүнс

АНУ-ын "Хорт хавдартай тэмцэх төв"-ийн албан ёсны вебсайт дээр судлаачид хорт хавдар тусах магадлалыг 60-70 хувь болгож өсгөдөг хоол хүнсийг олж тогтоосон тухай мэдээ нийтлэгдсэнийг бид та бүхэндээ элдэв нэмэлт хачиргүйгээр хүргэхээр бэлтгэлээ. Амь насанд аюултай энэхүү аймшигтай өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл, зөв хооллох хэрэгтэй юм. Ингээд хамтдаа судлаачдын олж тогтоосон, хорт хавдар үүсгэдэг хоол хүнсийг мэдэж авцгаая. 

Эрдэмтдийн баталсан, хорт хавдар үүсгэдэг 10 хоол хүнс Хадгалах