Усыг ашиглан гал гаргах сонирхолтой аргууд

2013-10-06, 22:07
34,444
Та гал, ус хоёрыг хонь чоно хоёр шиг хэзээ ч эвлэршгүй “заналт дайснууд” гэж бодож байна уу? Тэгвэл яг ч тийм биш гэвэл итгэх үү? Маргахаасаа өмнө та усны тусламжтайгаар гал асаах хэдэн арга байдгыг эхлээд харна уу.
Усыг ашиглан гал гаргах сонирхолтой аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Арга-1
Гэрлийн хуучин ламп аваад, доор нь байдаг таглааг салгаад, доторхи бүх зүйлийг нь гаргаж, хоосон шил болгоно. Шилийг усаар зайлж, арчиж, маш цэвэрхэн болгоно. Ингээд шилийг усаар дүүргэж, ёроолыг нь хийлдэг бөмбөлөгний амаар таглана. Ингээд гайхалтай төгс линзийг та бүтээчилхээ. Одоо бэлэн болсон линзээрээ нарны тусгалыг цаасан дээр буулгаарай. Удахгүй гал маналзах болно.

www.caak.mn

Арга-2
Жижигхэн сав аваад, дотор нь тунгалаг гялгар цаас дэвсэж, савны хэлбэрийн дагуу хананд нь сайн наалдуулж бариад, дотор нь савны амсрыг дүүртэл ус хийнэ. Дараа нь гялгар уутныхаа амыг хий оруулалгүйгээр боож, зангидна. Ахиад л гал гаргахад ашиглах линз бэлэн боллоо.

www.caak.mn

www.caak.mn

Арга-3
Зурагны жаазыг салгаж аваад, гялгар уутыг жаазны ирмэгүүдэд тэлж тогтооно. Ингээд жаазаа хоёр ивүүр дээр байрлуулж, дундах гялгар уутыг нь доороо хөндий байхаар тавина. За, одоо гялгар уутан дээрээ бага зэрэг бүлээн усыг болгоомжтой хийнэ. Гялгар уут усны даралтанд сунаж, гал өрдөхөд яг таарах янзын төгс хэлбэртэй линз бэлэн болно. Жишээ болгон хамгийн доор байгаа видео бичлэгийг үзээрэй.

www.caak.mn

www.caak.mn

Арга-4
Хэрэв танд дугуйрсан хэлбэртэй тунгалаг пластик сав олдвол дотор нь ус хийгээд л гал асааж болно. Та савандаа ус хийх, бага зэрэг хуурай өвс олох, өвсөн дээрээ устай саваараа дамжуулж нарны гэрлийг тусгах л хэрэгтэй.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()