Хаван юунаас болж үүсдэг вэ?

Хуруунд бөгж орохоо больж, гутал өмсөхөд ч төвөгтэй санагдаж, багтахгүй байх нь хавагнахтай холбоотой. Харин хаван нь чухам ямар шалтгаанаас болж үүсдэг гэдгийг өнөөдөр бид та бүхэндээ дуулгаж, багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хаван юунаас болж үүсдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Давс

Хүн өдөрт 5 гр эсвэл 1 цайны халбага давсыг хэрэглэж болох бөгөөд үүнээс хэтрэх нь дотоод эрхтэнд сөргөөр нөлөөлж, хаван үүсгэдэг байна. Энэ нь таны хоолонд агуулагдах давснаас гадна өдөр тутамдаа хэрэглэж байгаа савласан бүтээгдэхүүнд ч мөн давс агуулагдаж байдгийг бүү мартаарай.

Юу хийх хэрэгтэй вэ?: Давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Хэрэв хоол тань амт муутай санагдаж байвал хоол амтлагч, халуун ногоо зэргийг хэрэглэж болох юм. 

Давс

2 Харшил

Хэрэв таны бие хавагнаж, улайхын зэрэгцээ тууралт гарч байвал энэ нь харшилтай холбоотой юм. Зарим тохиолдолд харшлаас үүдэж, хавагнадаг. 

Юу хийх хэрэгтэй вэ?: Хүзүү болон нүүр орчмоор хавагнаж байвал, эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв үнэхээр харшлаас үүдэж, бие тань хавагнасан бол эмчилгээ хийлгэж, эм уугаарай. 

Харшил

3 Даавар

Дааврын алдагдал нь биед их хэмжээний шингэнийг хуралдуулж, хаван үүсгэхэд нөлөөлдөг. Хэрэв та хэвлий болон хөл хэсгээрээ хавагнаад байвал, энэ нь "дааврын хаван" юм. 

Юу хийх хэрэгтэй вэ?: Уургаар баялаг хоол хүнс идэж, чихэр, халуун ногоо, давсны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Мөн эмнэлэгт очиж, эмчээс зөвлөгөө аваарай.

Даавар

4 Бөөрний өвчин

Нүүрээрээ илүүтэй хавагнаж, царай алдах нь бөөрний үйл ажиллагаа муудсантай холбоотой юм. Бөөр үйл ажиллагаа муудсанаар хавагнахаас гадна шээсний өнгө хувирч өөрчлөгдөнө. 

Юу хийх хэрэгтэй вэ?: Дээшээ харж унтаж байгаарай. Энэ нь нүүрээр хавагнахыг бууруулна. Мөн аль болох эрүүл хооллохыг хичээх хэрэгтэй бөгөөд зайлшгүй эмчид хандах шаардлагатай. 

Бөөрний өвчин

5 Зүрхний өвчлөл

Зүрх өвдөж, үйл ажиллагаа нь муудсан тохиолдолд, хэвлий болон хөл хавагнахын зэрэгцээ цээжээр хөндүүрлэж, халуурч, ядран, амьсгаадна.

Юу хийх хэрэгтэй вэ?: Та үүнийг гэрийн нөхцөлд өөрөө эмчлэх боломжгүй тул яаралтай эмчид хандаарай.

Зүрхний өвчлөл

6 Эм

Өвчин намдаах, жирэмснээс хамгаалах, болон халууны эм зэргийг ууж хэрэглэснээс болж, бие хавагнах нь бий.

Юу хийх хэрэгтэй вэ?: Хэрэв таны хэрэглэж байгаа эм хавагнахад хүргэж байгаа бол эмчид хандаж, өөр эмээр солиулж болох эсэхийг лавлаарай.

Эм

7 Амьдралын хэвшил

Ажлын онцлогоос болж өдөржин зогсоо ажилладаг хүмүүсийн хөл хавагнадаг. 

Юу хийх хэрэгтэй вэ?: Орой гэртээ ирээд хөлөө амрааж, дасгал хийж байгаарай. Хөлдөө тухтай гутал өмсөж, өөртөө амралт өгөн, хөлөө амраахаа мартаж болохгүй. 

Амьдралын хэвшил

8 Шингэний дутагдал

Ус, шингэний дутагдалд орсон үед хөлийн шагай, гарын бугуй болон хэвлий орчмоор хавагнадаг.

Юу хийх хэрэгтэй вэ?: Өдөрт 1.2 литр ус ууж, кофе, согтууруулах ундаа болон хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. 

Шингэний дутагдал

Хавагнах нь үргэлж ямар нэгэн өвчний шинж тэмдэг байдаггүй болохыг анхаараарай. Ямар ч өвчингүй, цоо эрүүл хүмүүс ч гэсэн хэт халууцах, давстай хоол идсэнээс болж, хавагнах нь бий. Тиймээс хамгийн гол нь хавагнах шалтгааныг тодорхой болгох хэрэгтэй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()