Эрдэмтдийн баталсан, хорт хавдар үүсгэдэг 10 хоол хүнс

АНУ-ын "Хорт хавдартай тэмцэх төв"-ийн албан ёсны вебсайт дээр судлаачид хорт хавдар тусах магадлалыг 60-70 хувь болгож өсгөдөг хоол хүнсийг олж тогтоосон тухай мэдээ нийтлэгдсэнийг бид та бүхэндээ элдэв нэмэлт хачиргүйгээр хүргэхээр бэлтгэлээ. Амь насанд аюултай энэхүү аймшигтай өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл, зөв хооллох хэрэгтэй юм. Ингээд хамтдаа судлаачдын олж тогтоосон, хорт хавдар үүсгэдэг хоол хүнсийг мэдэж авцгаая. 

Эрдэмтдийн баталсан, хорт хавдар үүсгэдэг 10 хоол хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бисфенол А /BPA/

Үүнийг хуванцар болон лаазалсан бүтээгдэхүүнд түгээмэл ашигладаг. Харин энэ нь хорт хавдар болон чихрийн шижин, үргүйдэл, таргалалт зэрэг өвчнүүдийг тусах үндэс болдог байна.

Хэрэв таны худалдан авах гэж буй бүтээгдэхүүний хаа нэгтээ "Free BF" гэж бичсэн байвал, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж ойлгох хэрэгтэй юм.

Бисфенол А /BPA/

2 Утсан хоол

Махыг утахдаа үйлдвэрүүд нитрат болон нитрит гэсэн өнгө оруулагчийг ашигладаг бөгөөд эдгээр нь өндөр температурт халмагцаа хортой болдог байна. Улмаар хорт хавдраар өвчлөхөд хүргэдэг ажээ. 

Утсан хоол

3 Үржүүлсэн загас

Загасны фирм эрхэлдэг хүмүүсийн хувьд их хэмжээний химийн гаралтай бодисуудыг хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна. Үүний учир нь фермийн аж ахуй эрхэлж буй хүмүүс далайгаас барьсан загасаа химийн бодисоор цэвэрлэж, ариутгадагтай холбоотой гэнэ. 

Энэ төрлийн загас /пестицидийг найрлагандаа агуулсан/-ыг хоол хүнсэндээ хэрэглэх аваас олон төрлийн өвчин тусах үндэс болдог байна.

Үржүүлсэн загас

4 Генийн өөрчлөлтөнд орсон хоол хүнс /GMO/

Генийн өөрчлөлтөнд орсон хоол хүнс нь эрүүл мэндэд хортой нөлөө учруулдаг учраас аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. 

Генийн өөрчлөлтөнд орсон хоол хүнс /GMO/

5 Попкорн

Попкорн нь найрлагандаа "перфлороктаник хүчил" болон "сулфанат" агуулдаг бөгөөд эдгээр нь цусанд нөлөөлж, хоол боловсруулах эрхтэний тогтолцоог муутгаж, эрүүл мэндэд аюултай нөлөө үзүүлдэг байна. 

Хамгийн аюултай нь түрүү булчирхайг өвчлүүлж, гэмтээх нь бий. 

Попкорн

6 Дахин боловсруулсан хоол хүнс

Дахин боловсруулсан хоол хүнсэнд их хэмжээний нитрит болон нитрат агуулагддаг бөгөөд эдгээр нь ходоодны болон бусад олон төрлийн хорт хавдраар өвчлөх үндэс болдог байна. 

Энэ төрлийн хоол хүнсэнд цагаан гурил, сахар, тос, гурилан бүтээгдэхүүн, хүнсний будаг орсон хоол хүнс багтдаг.

Дахин боловсруулсан хоол хүнс

7 Сахар

Сахар нь цусан дахь өөхний хэмжээг ихэсгэж, холестеролын хэмжээг огцом буулгаж, зүрх судасны өвчин өвчин, таргалалт, ходоод гэдэсний хямрал болон дархлааны системийг муутгадаг байна. Түүгээр барахгүй хорт хавдар үүсгэдэг бодисууд сахараар тэжээгддэг болох нь судалгаагаар тогтоогджээ. 

Сахар

8 Энергийн болон хийжүүлсэн ундаа

Эдгээр ундаануудад тэжээллэг чанар огтхон ч байхгүйгээр барахгүй, найрлагандаа эрдэнэшишийн сироп, сахар, будаг оруулагч, аспартам болон бусад олон төрлийн химийн бодисууд агуулдаг. Түүнчлэн таны бие дэх шим тэжээл болон хэрэгтэй амин дэмүүдийг үгүй хийдэг байна.

Энергийн болон хийжүүлсэн ундаа

9 Шар буурцаг

Шар буурцагны үрийн 90-95 хувь нь "гербицид" агуулдаг бөгөөд энэ нь генийн өөрчлөлтөнд орсон хүнсэнд тооцогдох нь бий. Түүнчлэн шар буурцаг нь ходоодонд удаан шингэхээс гадна, ямар ч шим тэжээлгүй ажээ. 

Шар буурцаг

10 Цагаан гурил

Цагаан гурилны үр тариа нь "фунгицид" болон "пестицид" агуулдаг учраас эдгээр нь бие дэх хорт бодисын хэмжээг нэмэгдүүлдэг. 

 

Цагаан гурил

Хорт хавдар үүсгэгч эсүүд нь сахар, бэлэн бүтээгдэхүүн, гоймон болон цагаан гурилаар тэжээлэгддэг байна. Иймд та дээр дурдсан хоол хүнсийг хэрэглэлгүй, эрүүл мэнддээ анхаараарай гэж хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()