Хөлийн эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Хэрэв таны хөлнөөс үргэлж эвгүй үнэр гарч, бусдад таагүй мэдрэмж төрүүлэн, тун ч хэцүү байдалд оруулдаг бол, анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хөлийн эвгүй үнэрийг арилгах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэсэн юм. Эдгээр арга нь таны цаг зав, мөнгийг хэмнэх төдийгүй богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх болно. 

Хөлийн эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлөө цэвэрлэх

Хөлөнд төрөл бүрийн бактер үүрлэснээс болж, эвгүй үнэр гарч эхэлдэг. Тиймээс хамгийн түрүүнд хөлөө сайтар цэвэрлэж, бактерийг устгах хэрэгтэй. Хумсаа тогтмол цэвэрлэх ёстой төдийгүй өсгийнд илүүдэл арьс хуримтлагдаж зузаарсаар таагүй үнэр гаргадаг тул асуудалтай хэсгээ тусгай зүлгүүрээр үрж байгаарай. 

Хөлөө цэвэрлэх

2 Хөлөө угаасны дараа сайтар арчих

Бид хөлөө угаасны дараа хальт арчаад л өнгөрдөг. Энэ нь буруу бөгөөд хөлийн салаанд үлдсэн чийг нь эвгүй үнэр гаргаж эхэлдэг байна. Тиймээс та хөлөө угаасны дараа салааг нь заавал арчих хэрэгтэй. 

Хөлөө угаасны дараа сайтар арчих

3 Хөлөө цайнд угаах

"Танин" хэмээх бодис агуулсан цай нь хөлөн дэх бактерийг устгаж, хөлрөлтийг бууруулах тустай. Ингэснээр эвгүй үнэр арилах болно. 

  • 3 цайны халбага цайны идээг 1 литр халуун усанд хийнэ.
  • Дээр нь 2 литр хүйтэн ус хийгээрэй.
  • Үүндээ хөлөө дүрж, 15-30 минут байлгах хэрэгтэй. 

Хөлөө цайнд угаах

4 Алимны цуу

Та алимны цууны тусламжтайгаар хөлний эвгүй үнэрээс салж чадах юм. 

  • 0.5 хоолны халбага алимны цууг, 200 мл бүлээн устай холино.
  • Үүнийгээ жижиг хэмжээтэй бинт буюу боолтонд шингээж, хөлөө арчих хэрэгтэй.
  • Хөлөө арчилгүйгээр өөрөөр нь хатаана. 

Алимны цуу

5 Анхилуун үнэрт тос

Лаванда цэцгийн анхилуун үнэртэй тос нь таны хөлний эвгүй үнэрийг дарж, бактерийг устгах болно.

  • Та 4 дусал лаванда цэцгийн тосоор угаасан хөлөндөө иллэг хийгээрэй.
  • Мөн 3-4 литр усанд 2 дусал лаванда цэцгийн тос хийж, хөлөө дүрэн 10-15 минут байлгах боломжтой. 

Анхилуун үнэрт тос

6 Оймсныхоо дотор талыг угаах

Бид оймсоо угаахдаа дандаа гадна талыг нь савандаж, угаадаг. Харин одооноос дотор талыг нь ч мөн эргүүлэн угааж байгаарай. Ингэснээр бактерийг илүү сайн цэвэрлэж чадах юм. 

Оймсныхоо дотор талыг угаах

7 Гэртээ хөл нүцгэн алхаж болохгүй

Та гэртээ хөл нүцгэн алхаж хэрхэвч болохгүй. Шалан дээрх бохирдол, бактер хөлөнд наалдаж, улмаар эвгүй үнэр гаргадаг байна. Тиймээс ямагт оймс эсвэл гэрийн тавчик өмсөж байгаарай. 

Гэртээ хөл нүцгэн алхаж болохгүй

8 Хөлс дарагч хэрэглэх

Хөл их хэмжээгээр хөлөрснөөс үүдэж, эвгүй үнэр гарч эхэлдэг. Иймд та хамгийн түрүүнд хөлөндөө хөлс дарагч түрхэх хэрэгтэй юм. Үүнийгээ орой усанд орсныхоо дараа түрхэж, хатаана. Хөлс дарагчийг хэрэглэснээр, хөлний хөлрөлт багасч, эвгүй үнэр арилах болно. 

Хөлс дарагч хэрэглэх

9 Эмчид үзүүлэх

Хэрвээ ямар ч арга хэрэглэсэн нэмэргүй, хөлнөөс тань эвгүй үнэр гарсан хэвээр бол эмчид хандаарай. Учир нь хөлнөөс эвгүй үнэр гарч, загатнах нь үрэвсэл, мөөгөнцөр, цахлай зэрэг өвчний шинж тэмдэг байж мэдэх юм. 

Эмчид үзүүлэх

10 Гутлаа цэвэрлэх

Гутлаа үргэлж угааж, цэвэрлэж байгаарай. Зөвхөн гаднаас нь арчих биш, дотор талыг нь маш сайн цэвэрлэх шаардлагатай юм. 

  • Гутлаа ариутгагч бодистой усанд хийж, хэсэг байлгаарай.
  • Мөн гуталныхаа дотор талыг хлортой буюу ариутгагчтай усаар арчиж, цэвэрлэнэ. 

Гутлаа цэвэрлэх

11 Гутлаа бүрэн гүйцэт хатаана

Та гутлаа заавал бүрэн гүйцэт хатаасны дараа өмсөж байгаарай. Харин гутлаа хатаахын тулд дотор талд нь сонин хийж, хэсэг байлгахад хангалттай юм. Энэ нь гутал дотор чийг, усыг өөртөө шингээж, богино хугацаанд хатаана. 

Гутлаа бүрэн гүйцэт хатаана

Та хөлийн эвгүй үнэр арилгах, эдгээрээс өөр аргуудыг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()