Генийн өөрчлөлттэй хүнсний ногоог таних 3 хялбар арга

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тухай мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ихээр яригдах болсон. Тус хүнсний бүтээгдэхүүн нь, хүний биед олон талын сөрөг нөлөөтэй. Бид хэдийгээр эрүүл хооллохыг хичээвч, тэдгээрийг өдөр тутамдаа хэрэглэсээр л байна. Энэхүү нийтлэлээр бид та бүхэндээ генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних тухай мэдээллийг хүргэх болно. Юун түрүүнд хамтдаа "ГМО" буюу "генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн" гэж юу болох тухай товч тайлбарлъя.

Генийн өөрчлөлттэй хүнсний ногоог таних 3 хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэдэг нь өөр ургамал, амьтны генийг авч хүнсний бүтээгдэхүүнийг зохиомлоор ургуулах болон түүний найрлагад нэмэхийг хэлнэ.
  • Генийн өөрчлөлттэй жимс, ногоо нь хортон шавж, хогийн ургамал, мөөгөнцөр, нянд өртдөггүй бөгөөд органик хүнснээс илүү хурдан ургаж, амттай болдог байна. 
  • Хувиргасан ген, бүтээгдэхүүний найрлагын нөлөөгөөр хүний дархлаа суларч, харшлыг өдөөдөг. 
  • Мөн хүний гэдсэнд "антибиотикт тэсвэртэй" нянгууд бий болно. 

 

1 Шошгийг нь харах

Хэрвээ бүтээгдэхүүний шошгон дээр "100% органик", "Органик", "Органик найрлагаар үйлдвэрлэв" хэмээх бичгүүд байвал органик гэдэгт нь найдаж болно. Харин "ГМО-гүй", "Генийн өөрчлөлтгүй" гэх мэт бичиг байвал 0,9 хүртэлх хувийн генийн өөрчлөлттэй найрлагатай гэсэн үг юм. АНУ-д хүнсний шошгон дээр 5 оронтой тоо байх бөгөөд эдгээр нь 8-аар эхэлвэл генийн өөрчлөлттэй байдаг байна. 

Шошгийг нь харах

2 Үзэмжийг нь харах

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хэлбэр нь нэгэн жигд, төгс байдаг бөгөөд маш өнгөлөг, удаан хадгалагддаг байна. Хэрвээ тухайн жимс ногоон дээр шавж, хорхой очиж байвал органик гэсэн үг юм. 

Үзэмжийг нь харах

3 Чинжүү

Чинжүү нь дотроо эр, эм байх бөгөөд эр чинжүү нь суурин хэсэгтээ 3, эм нь 4 товгортой байдаг. Түүнчлэн эр, эм чинжүү нь амт, үнэр, доторх үр зэргээрээ ялгаатай юм. 

  • Эр чинжүүг халуун хоолонд хийхэд тохиромжтой. Учир нь халсныхаа дараа хэлбэрээ алддаггүй, мөн хоолонд сайхан үнэр, амт нэмдэг.
  • Эм чинжүү нь илүү зөөлөн, чихэрлэг амттай байдаг бөгөөд шинэ ногооны салат, хоолны хачир зэрэгт хэрэглэхэд тохиромжтой.

Чинжүү нь амин дэм, шим тэжээлээр баялаг бөгөөд найрлагандаа K, C, A, E, B6 витаминыг агуулдаг байна. 

Чинжүү

4 Хэрвээ та генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс татгалзах гэж байгаа бол дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай!

  • Зайдас
  • Үйлдвэрийн аргаар боловсруулсан бяслаг
  • Хагас боловсруулсан бүтээгдэхүүн
  • Овьёосны будаатай өглөөний цай
  • Чихэр, жигнэмэг
  • Ундаа
  • Самрын тос
  • Майонез
  • Найруулдаг шоколад

Хэрвээ та генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс татгалзах гэж байгаа бол дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай!

Та дараагийн удаа хүнс худалдан авахдаа эдгээр зөвлөгөөг дагаж, эрүүл, органик бүтээгдэхүүнийг сонгоорой!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()