Алдартай илбүүдийн нууцыг тайлжээ

Ид шидийн ертөнцөөр биднийг аялуулж, уулга алдаж, ухаан балартуулах шахдаг илбийн үзүүлбэрт дургүй хүн гэж үгүй. Заримдаа яаж ингэв ээ гэлтэй хачин содон илбэнүүд үзсэний дараа хэдэн өдөртөө л бодож, нууцыг нь тайлах гэж толгойгоо өвтгөдөг. Харин өнөөдөр бид хамгийн алдартай илбэнүүдээс түүвэрлэж, тэдгээрийн нууцыг дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Алдартай илбүүдийн нууцыг тайлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэг хүнээс нөгөө хүнд шилжих

Илбэчин шуудай руу орох бөгөөд туслах нь тухайн уутыг уяна. Дараа нь түүнийг авдранд хийж цоожилно. Туслах авдран дээр гарч зогсох бөгөөд хаалтын хөшгийг авахад үзэгчдийн өмнө илбэчин гарч ирнэ. Харин авдарнаас туслах эмэгтэйг авдарнаас гаргаж, олон нийтэд харуулахад, бүсгүй өөр хувцастай байх болно.

Илбийн нууц: Илбэчингийн орсон шуудай нь дотроо цахилгаантай байдаг. Туслах эмэгтэй авдарны захын хэсэгт зогсох бөгөөд авдарны дээд хэсэг онгойхоор хийгдсэн байна. Хөшиг хаагдах үед туслах нь хурдан авдар руу орж, харин илбэчин үсрэн гардаг ажээ. Илбэчинг авдрынхаа цоожыг нээх хооронд туслах эмэгтэй дээгүүр хувцсаа тайлж, шуудай руу ордог байна. Хэдий чинээ хурдан энэ илбийг үзүүлнэ, төдий чинээ илүү сонирхолтой болдог.

Нэг хүнээс нөгөө хүнд шилжих

2 Хүн хүлсэн самбар руу хутга шидэх

Энэ үзүүлбэр хүн бүрийн сэтгэлийг түгшээсэн аюултай үзүүлбэрүүдийн нэг билээ. Гэхдээ үзүүлбэрт оролцож буй хүнд энэ ямар ч аюул учруулахгүй. 

Үзүүлбэрийн нууц нь илбэчин хутгаа огт шиддэггүй бөгөөд харин нууц халаасандаа эвтэйхан хийдэг байна. Самбарны ард талд өөр нэгэн хүн зогсож тусгай механизмын тусламжтайгаар самбарны нөгөө талаас хутга шиддэг ажээ. Бүх ажлыг маш хурдан, цэвэрхэн хийдэг учир бид огтхон ч анзаардаггүй байна.

Хүн хүлсэн самбар руу хутга шидэх

3 Сунгалт

Эмэгтэйг толгой, хөл, гар гэсэн хэсэгтэй тусгай хайрцганд хийнэ. Илбэчин түүний хөл, гар, толгойг хөдөлгөж энгийн хүний хийж чадахааргүй сунгалтыг харуулдаг. 

Үнэн хэрэгтээ, илбэчин хайрцагны хаалгыг нээж, хааж хэн ч байхгүй гэдгийг харуулж байхад хайрцган дотор өөр хоёр туслах эмэгтэй байдаг аж. Тэд хойд талын хаалгаар хайрцаг руу орж өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэж гар, хөлөө хийдэг байна. Өөр хүн байгаа гэж мэдэгдүүлэхгүйн тулд бүх эмэгтэйчүүд хумсаа ижил будна. Туслахууд гар, хөлөө хөдөлгөж байх зуур, толгой нь ил байгаа туслах эмэгтэй хайрцган дотор сандал дээр зогсох, эсвэл доошоо хэвтсэн байдаг аж.

Сунгалт

4 Усыг мөс болгох

Илбэчин аяганд ус хийх бөгөөд дараа нь харахад аяганаас ус биш мөс гарна. Мэдээж физикийн ямар ч дүрэм энд нөлөөлөхгүй.

Аяганы дотор энгийн паралон байх бөгөөд энэхүү паралон нь усыг өөртөө уусгаж, харин аяган доторхи мөс унаж гарч ирнэ. Энэ үзүүлбэрийг та гэртээ хийж үзэж болох юм. Хамгийн гол нь таны аяга заавал ямар нэгэн өнгөтэй байх ёстойг анхаараарай.

Усыг мөс болгох

5 Тагтаа алга болох

Илбэчин нэг эсвэл хэд хэдэн тагтааг хайрцганд хийдэг. Харин хэсэг хугацааны дараа хайрцагны тагийг нээхэд шувууд алга болсон байдаг. 

Хайрцган дотор нууц нүх байдаг бөгөөд тэнд тагтааг байрлуулж, бидний нүднээс нууж чаддаг аж.

Тагтаа алга болох

6 Амьдаар нь булах

Энэ үзүүлбэрийг задгай орчинд хийдэг бөгөөд илбэчинг үнэхээр шороонд булдаг байна. Харин дараа нь илбэчин газар доороос гарч ирэх хэрэгтэй болдог. Гэхдээ тус үзүүлбэрийг үзүүлэх нь илбэчинээс багагүй авьяас чадвар шаарддаг аж.

Хайрцганд тусгай хаалга байдаг бөгөөд илбэчин энэ хаалганы тусламжтайгаар гарч, газар доор бэлдсэн тусгай өрөөнд ордог байна. Тусгай өрөөнд гэрэл болон хүчилтөрөгч байх бөгөөд түүнийг булж байх хооронд илбэчин тэр өрөөнд байрлана. 

Амьдаар нь булах

7 Арьсны завсар зүү хийх

Илбэчин гайхалтай үзүүлбэр үзүүлэхийн тулд маш их өвчнийг тэсвэрлэж байгаа мэт харагдана. Үнэн хэрэгтээ, тэрээр резинэн цавуугаар хийсэн хиймэл арьсан доогуур зүүг хийдэг байна. Арьснаас гарч байгаа цус нь мөн л хиймэл цус бөгөөд зүү дотроо хийсэн байдаг ажээ.

Арьсны завсар зүү хийх

8 Илд залгих

Энэ үзүүлбэр нь зөвхөн илбэчинээс хамаарна. Тэрээр илдээ хоолой руугаа хийхдээ дотор эрхтнээ шүргэхгүй байх хэрэгтэй. Хоолой болон ходоод нь шулуун байх ёстой бөгөөд энэ үзүүлбэрийг хийхийн тулд маш удаан хугацааны бэлтгэл шаардлагатай.

Илд залгих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()