ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн муухай 10 хоол

Хэрвээ та яг одоо хоол идэхээр зэхэж байгаа бол энэ мэдээллийг уншихаа түр азнас хийгээрэй. Харин өлсөж байгаа ч юм идэх боломжгүй бол уншаад үзсэн ч болох юм. Учир нь эдгээр хоолны орц, найрлагыг харсан, уншсан хүний хоол идэх дур хүсэл тэр дороо л үгүй болох болов уу. Хэдийгээр бидний хувьд энэ нь жихүүдэс хүргэмээр санагдаж болох ч зарим нэг улс үндэстэнгүүдийн уламжлал байж ч болох юм.
Хамгийн муухай 10 хоол Хадгалах
2013-07-09, 21:15

Гадил жимсийг хэрхэн боловсруулдаг вэ?

Нэгэн блогчин Коста-Рикад "Гадил" жимсийг хэрхэн тарьж, хурааж авдаг талаар фото нийтлэл бэлтгэсэн байна. Үүнийг та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Гадил жимсийг хэрхэн боловсруулдаг вэ? Хадгалах
2013-05-16, 00:23

Та 100 хэрчим гахайн махтай рамен идэж чадах уу?

Японы хэсэг залуус жирийн хүн нэг дор хамгийн ихдээ  хэр их часутай рамен идэж чадах вэ гэдгийг мэдэхээр туршилт хийсэн бөгөөд чанасан өндөг япон гоймонгийн гол онцлог байдаг бол рамены оргил нь часу буюу амталж шарсан гахайн мах байдаг байна. Ингээд та бүхэндээ дараах сонирхолтой туршилтыг хүргье.     

Та 100 хэрчим гахайн махтай рамен идэж чадах уу? Хадгалах
2015-08-21, 21:20

Орон орны гудамжны хоолнууд

Хүн бүр зөв хооллолтыг дэмжих болсон үед ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Заримдаа бид ямар нэгэн амттай зүйл идэхийг хүсдэг боловч энэ нь ихэнхидээ бидний биед төдийлөн тустай биш болов уу. Ялангуяа зуны цагт гадуур явж байгаад л замдаа өлсөж, ямар нэг юм идэхийг хүсдэг. Магадгүй энэ хэрэгцээнээс үүдээд зам дагуу болон гудамжинд хоол хийдэг болов уу. Ингээд орон орны алдарт гудамжны хоолнуудтай танилцацгаая. Хэдийгээр гадаа хийж байгаа ч үнэхээр амттай харагдаж байгаа биз.

Орон орны гудамжны хоолнууд Хадгалах
2013-03-01, 23:03

Хоол идэхдээ бидний гаргадаг алдаа

Хоол хүнс бүхэн өөр хэмжээний илчлэг, шим тэжээлтэй байдаг. Тэдгээрийг зохих цагт нь биедээ авч байх шаардлагатай. Жишээ нь маханд агуулагдах уураг, илчлэг маш их учраас оройн цагаар хэрэглэх нь тохиромжгүй, өглөө ч тохиромжгүй, харин өдрийн хоолонд хэрэглэж болдог. Энэ мэтчилэн хоол хүнсийг хэзээ идэх тохиромжтой болох тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Хоол идэхдээ бидний гаргадаг алдаа Хадгалах
2016-06-29, 16:47

Эрчүүдийг сайхан биетэй болоход туслах 12 хоол

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр эрүүл мэнд, бие организмдаа анхаарах болсон залуус нэг үеийг бодоход олширсон нь нууц биш юм. Чөлөөт цагаараа фитнесс болон бусад спортоор хичээллэж, эрүүл амьдралыг хэвшил болгосон залуусыг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдгийг нуух юун. Тэгвэл бид өнөөдөр эрчүүддээ зориулан эрүүл чийрэг, сайхан биетэй болоход туслах хоол хүнснүүдийн тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Эрчүүдийг сайхан биетэй болоход туслах 12 хоол Хадгалах

Итали зайрмаг хэрхэн хийх вэ?

Италийн бие даасан бүс нутаг болох Сицилийн аль ч кафед худалдан авч болох нутгийн алдарт "Gelato Artigianale" зайрмагийг хэрхэн хийдгийг та бүхэндээ харуулах гэж байна. Зайрмагийг ямар нэгэн үйлдвэрт хийж, холоос авчирдаг биш, шууд л газар дээр нь хийдэг учраас хүн бүрт өөрийн гэсэн жор байдаг. Иймд Сицильд тэр бүр хоорондоо адилхан амттай зайрмаг таарахгүй л болов уу.
Итали зайрмаг хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-01-12, 07:05

Америкт худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнүүд

Хэдийгээр АНУ дэлхийн томоохон эрх чөлөөтэй орнуудын нэг ч хэд хэдэн бүтээгдэхүүнийг зарж худалдаалахыг хориглосон байдаг байна. Ийнхүү хориглох болсон шалтгаан нь тухайн бүтээгдэхүүнийг хүний биед харшилладаг хэмээн үздэг. Ингээд эдгээр хориотой бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.
Америкт худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнүүд Хадгалах
2014-03-26, 23:55

Эх орондоо алдартай ч гадаадынхны гайхшралыг төрүүлсэн амттанууд

Дэлхийн улсуудын түүх, соёл, газарзүйн тогтоц зэргээс авхуулаад ард иргэдийнх нь сонирхол ч өөр хоорондоо ялгаатай байдаг. Нэг улсад үнэтэйд тооцогддог, хүндтэй зүйлийг нөгөө улсын иргэд нэг нүдээрээ ч тоож үзэхгүй байх нь бий. Тэгвэл энэ ялгаа амттан дээр ч гардаг гэвэл та итгэх үү? Эх орондоо алдартай ч гадаад улсынхны гайхшралыг төрүүлдэг хачирхалтай амттануудыг хамтдаа сонирхоцгооё! 

Эх орондоо алдартай ч гадаадынхны гайхшралыг төрүүлсэн амттанууд Хадгалах
2021-01-23, 14:16

Швидко хийх жор

Орос маягийн зутан шөлөнд дуртай хүн байвал наашаа суугаарай. Учир нь амралтын өдрөөр таны гэр бүлд тань халуун дулаан уур амьсгал нэмэх, бидний оруулсан энэ удаагийн жор маань "Швидко" хэмээх хийхэд амархан боловч, салахын аргагүй амттай шөл юм. Та өөрөө эсвэл гэр бүлийнхээ хоол хийх дуртай хэн нэгэнд энэхүү жорыг харуулаад, хийлгэж идэж болно шүү дээ.
Швидко хийх жор Хадгалах
2012-12-03, 21:08

Хоолны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хоол гэдэг бол бидний амьдралыг тэтгэгч гол хүчин зүйл билээ. Бид үүний тухай хангалттай мэдлэгтэй байж эрүүл мэнд, бие эртхнээ авран хамгаалах ёстой юм. Харин зарим тохиолдолд хий хоосон зүйлсд итгэж, тархиа угаалгаж явдаг нь нууц биш билээ. Иймд бид та бүхэндээ хоолны тухай үнэн гэж боддог худал зүйлсийг танилцуулахыг зорьсонн юм. 

Хоолны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Шоколадтай амттан 10 минутын дотор хийж сурцгаая!

Аманд ороод л хайлж урсах амтат шоколадтай бялуу, кекс зэргээр баярын ширээгээ чимэглэвэл ямар вэ? Заавал мөнгө гарздан дэлгүүрээс бялуу худалдаж авалгүйгээр гэртээ амтат бялуу, кексээ бэлтгэж, баярын өдөртөө өнгө төрх, аз жаргал нэмээрэй. Тус амттангуудыг бэлтгэхэд танд ердөө 10 минут шаардагдах тул цаг зав болон мөнгийг тань хэмнэх тустай юм. 

Шоколадтай амттан 10 минутын дотор хийж сурцгаая! Хадгалах