Бидний учир битүүлэг гэж итгэж явдаг зүйлсийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ

2018-07-23, 16:00
11,523

Бид дэлхий ертөнцийг тааварлашгүй, хачирхалтай зүйлээр дүүрэн гэдгийг ой тойндоо ортлоо мэддэг болсон. Харин эрдэмтэд бидний тайлагдашгүй нууц гэж бодож явсан зарим зүйлийн учрыг олжээ. Үргэлж маргааны сэдэв болж, оньсого таавар төрүүлж байдаг дараах зүйлс тааварлашгүй ид шидийн биш болж таарлаа. Бид л хэтрүүлэн боддог байсан бололтой.

Бидний учир битүүлэг гэж итгэж явдаг зүйлсийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бермудын гурвалжин

Атлантын далайд орших Бермудын гурвалжингийн талаар сонсоогүй хүн бараг үгүй. Далайн хамгийн учир битүүлэгт тооцогддог энэ газарт осолдсон, алга болсон зүйл их. Энэ газар үнэхээр тийм аймшигтай гэж үү? Гэхдээ эргийн харуулын тайлангаас харахад осолдсон хүмүүс ихэнхдээ өөрийн санамсар, болгоомжгүйгээс болж живсэн байна. Далайд иймэрхүү үйл явдал тохиолдох нь элбэг гэж эрдэмтэд хэлжээ.

Бермудын гурвалжин

2 Анастасиягийн домог

1918 онд Оросын хаан II Николайн гэр бүлийнхэн аллагад өртсөн билээ. Гэхдээ хааны гүнж Анастасиягийн цогцос олдоогүй тул Орос даяараа охиныг хаа нэгтээ зугтаад, амьд үлдсэн гэж итгэдэг байсан. Харин 2007 онд ДНК-гийн шинжилгээгээр Анастасиягийн шарилыг олжээ. Түүнийг гэр бүлийнхнээс нь өөр газар оршуулсан байсан гэнэ.

Анастасиягийн домог

3 Үхлийн хөндийн мөлхдөг чулуу

Америкийн Калифорни мужид Үхлийн хөндий нэртэй газар бий. Харин энэ газар нэг чулуу мөлхсөн мэт мөр үлдээж явдаг аж. Гэхдээ эрдэмтэн, судлаачид энэ чулууг үнэхээр үйл хөдлөл хийж байна уу гэж хянажээ. Өвлийн улиралд нимгэхэн мөсөн давхарга энэ цөлийг нөмөрдөг юм. Харин мөс хагарч хайлдаг. Ийнхүү мөсөн давхарга тус чулууг жилээс жилд зөөж, хөдөлгөдөг байна.  

Үхлийн хөндийн мөлхдөг чулуу

4 Стоунхенж

Хэрхэн, яах гэж Стоунхенжийг хүмүүс бүтээсэн юм бол гэх асуулт өнөөг хүртэл зарим хүний толгойг гашилгадаг. Мөн зөвхөн яагаад энэ л газрыг сонгож хүмүүс энэ гайхамшгийг бүтээсэн юм бол? Харин энэ оны дөрөвдүгээр сард археологич Майк Питтс (Mike Pitts)  судалгааныхаа үр дүнд энэ асуултын хариултыг олсон байна. Энэ чулуунуудын хамгийн том хоёр чулууг хүмүүс энэ газар авчраагүй гэнэ. Харин хэдэн сая жилийн өмнө энэ газар байжээ. Тиймээс хүмүүс энэ газар бусад чулууг тойруулан байрлуулсан гэнэ.

Стоунхенж

5 Атакамагийн харь гаригийн хүн

2003 онд анх Өмнөд Африкийн элсэн цөлөөс нэгэн хачин жигтэй араг яс олдсон байна. Сонирхолтой нь 10 хавиргатай араг ясны гавал нь маш том ухархайтай байв. Яг л харь гаригийн хүн гэмээр сонсогдож магадгүй. Гэхдээ энэ нь генийн мутацид орсон хүнийх гэдгийг Калифорнийн ДНК судлаачид олж тогтоожээ.

Атакамагийн харь гаригийн хүн

6 Канадын шөнийн гэрэл

2016 онд нэгэн эр Канадад хойд туйлын гэрэл харжээ. Түүнд нил ягаан өнгийн туяа үзэгдсэн тул шууд л НАСА-д мэдэгдсэн гэнэ. Гэхдээ энэ нь хүчтэй дулаан ялгарлын илрэл болсон халуун тоосонцрын үзэгдэл гэнэ. Эрдэмтэд 10 жилийн турш энэ үзэгдлийг судалж байгаа боловч хэзээ ч ийнхүү нил ягаан туяа харж байгаагүй гэнэ.

Канадын шөнийн гэрэл

7 Алмас гэж юу вэ?

1951 онд Эверестэд авирч байсан нэгэн залуу маш том хөлийн мөр олж, зургийг нь авчээ. Ийнхүү дэлхий тэр чигтээ цочирдож алмасын тухай яриа гарч эхэлжээ. Эрдэмтэн судлаачид хүртэл алмас байдаг эсэхийг сонирхож байсан юм. Харин хоёр эрдэмтэн сүүлийн 10 жилийн турш цуглуулсан алмасын “баримтууд” дээрээ ДНК-ийн шинжилгээ хийж алмас гэж бодож явсан зүйл нь маш ховор төрлийн том баавгай гэдгийг нотолжээ.

Алмас гэж юу вэ?

8 Орчлон ертөнц яагаад хэт ягаан туяагаар гэрэлтдэг вэ?

Олон арван жилийн турш эрдэмтэд орчлон ертөнц яагаад хэт ягаан туяагаар гэрэлтдэг талаар тайлж чадаагүй явсан. Харин энэ оны эхэнд Америкийн астрономичдын нийгэмлэгийн 231 дэх удаагийн уулзалтын үеэр астрономичид энэ тааврын хариуг дэлгэжээ. Бензонитрил гэх органик молекулын тусламжтай улаан туяа цацардгийг тэд нотолжээ. Энэ молекул нь ертөнцийн өнцөг булан бүрт байдаг хэмээн эрдэмтэд хэлж байна.

Орчлон ертөнц яагаад хэт ягаан туяагаар гэрэлтдэг вэ?

9 Амелия Эрхартад юу тохиолдсон бэ?

Атлантын далайг хөндлөн гулд туулж ниссэн анхны хүн гэж түүхэнд нэрээ үлдээсэн Амелия Эрхарт (Amelia Earhart) бүсгүй 1937 онд Хавай арлаас Америк руу нисээд эргэж ирээгүй билээ. Түүний хөлөг онгоц Номхон далай дээгүүр нисэж байгаад алга болсон юм. Энэ нь XX зууны хамгийн учир битүүлэг хэрэгт тооцогддог. Тэгвэл 80 жилийн дараа түүний нууцыг олжээ. Хэсэг судлаач Номхон далайн нэгэн алслагдмал арлаас араг яс олжээ. Анхандаа үүнийг эрэгтэй хүний араг яс гэж итгэж байсан ч орчин үеийн технологийн тусламжтайгаар Амелиягийнх байх магадлал өндөр гэдгийг тогтоожээ.

Амелия Эрхартад юу тохиолдсон бэ?

10 Хүн гэнэт шатах "өвчин"

Гэнэт шатаж үхсэн хүмүүсийн тохиолдол бүр нь худал гэнэ. Ихэнхдээ хөгшин хүмүүс ийм байдлаар үхсэн гэж тэмдэглэгджээ. Гэхдээ тэд зүгээр л ил галын ойролцоо сууж байсан аж. “Хэрвээ хүн хөдөлж чадахгүй, эсвэл унтсан, ухаангүй байсан зэрэг шалтгаантай биш л бол галаас зугтдаг. Хүмүүсийн хувцас болон арьс яг л зул мэт үйлчилдэг. Учир нь арьсны гадарга бага зэрэг тослог байдаг юм” гэж судлаачид уг хэргийн талаар тайлбарлажээ.

Хүн гэнэт шатах "өвчин"

11 Финландын Тэнцвэртэй хад Куммакиви

Аварга том чулуу дээр дээрээсээ хөдөлгөөнгүй давхралдаж байна гээд төсөөлөөрэй. Гэхдээ Финланд улсад ийм чулуу байдаг бөгөөд үүнийг Куммакиви гэдэг. Гэхдээ геологичид түүний  нууцыг тайлсан юм. Мөстлөгийн үед тус чулуунууд мөсөөр барьцалдсан байжээ.

Финландын Тэнцвэртэй хад Куммакиви

12 Ургацын талбайн цагиргууд

Ургацын талбайд гэнэт нэг өдөр ийм цагиргууд бий болбол хүн бүр л гайхах байх. Гэхдээ 1991 онд хоёр залуу арван жилийн турш энд тэндхийн тариалангийн талбайд цагирган дүрс хийж явснаа илчилсэн юм.

Ургацын талбайн цагиргууд

13 "Youtube"- ийн хачирхалтай үзэгдэл

2013 онд "Youtube" хаяг хачин жигтэй бичлэг оруулж байв. Ердөө 11 секундын эл бичлэгт, янз бүрийн өнгө солигдож, хачин тоо гарч ирдэг гэнэ. Хүмүүс энэ талаар тагнуул, харь гаригийнхан гэх мэтээр олон янзаар таамаг дэвшүүлсэн. Харин 2014 онд тус хаягийн эзэн нь “Google” компани болж таарчээ. "Youtube"-ийг “Google” эзэмшдэг бөгөөд тухайн үед "Youtube"-ийн бичлэгийн чанарыг шалгах зориулалттай нээжээ.

"Youtube"- ийн хачирхалтай үзэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()