14 настай сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсон Англи багш бүсгүй хорих ялаар шийтгүүлжээ

2021-10-31, 17:10
59,337

Насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татаж, хүчирхийлэл үзүүлсэн хэргийг ихэвчлэн дунд насны эрчүүд үйлдэж, зохих шийтгэлийг амссан байдаг. Гэтэл залуу насны эмэгтэйчүүд ч энэ хэрэгт холбогддог бөгөөд сонирхолтой нь тэд сургуулийн багш байх нь түгээмэл гэнэ.

14 настай сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсон Англи багш бүсгүй хорих ялаар шийтгүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Английн Баруун Суссекс мужийн нэгэн сургуулийн багш Фатина Хоссейн хэмээх 25 настай бүсгүй 14 настай эрэгтэй сурагчтайгаа дотносож, бэлгийн харьцаанд орсон хэргээр 5 жил, 4 сарын хугацаанд хоригдох ялаар шийтгүүлжээ. 

Тэрээр тус сургуульд ажилд ороод жил гаруй болж байхдаа ийнхүү хэрэг үйлдэж, баривчлагдсан байна. "Өсвөр насны хүү намайг хүсээд салахгүй байна" хэмээн тэрээр өөрөө хамт ажиллагсаддаа ярьсан нь баривчлагдах гол шалтгаан болжээ.

Тэрээр хохирогч хүүтэй хэдэн сарын турш дотно харилцаатай явжээ. Хожим хүү түүнтэй харилцаагаа дуусгахыг оролдоход Фатима өөрийгөө жирэмсэн болсон хэмээн худал хэлж, сүрдүүлжээ. Ингээд зогсохгүй тэрээр хохирогчийг гомдлоо татвал мөнгө өгөх санал тавьж, сүүлдээ өөрийг нь болон гэр бүлийнхнийг нь заналхийлсан байна. 

Дээрх бүх үйлдэл нь түүний зүйл ангийг нэмсэн тул 5 жилийг торны цаана өнгөрүүлээд зогсохгүй үлдсэн амьдралаа бэлгийн дарамт үзүүлэгчдийн жагсаалтад бүртгэлтэй өнгөрөөхөөр болжээ.

Хачирхалтай нь тэрээр криминологчийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд хүүхдийн сэтгэл зүй, хуулийн хамаарлыг судлахаар багшийн ажилд орсон гэжээ. "Насанд хүрсний дараа гарах асуудлууд хүүхэд насанд сууриа тавьсан байдагт би итгэдэг" хэмээн тэрээр ярьсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()