Хоолны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хоол гэдэг бол бидний амьдралыг тэтгэгч гол хүчин зүйл билээ. Бид үүний тухай хангалттай мэдлэгтэй байж эрүүл мэнд, бие эртхнээ авран хамгаалах ёстой юм. Харин зарим тохиолдолд хий хоосон зүйлсд итгэж, тархиа угаалгаж явдаг нь нууц биш билээ. Иймд бид та бүхэндээ хоолны тухай үнэн гэж боддог худал зүйлсийг танилцуулахыг зорьсонн юм. 

Хоолны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх аюулгүй

Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн өдрөөс эхэлж, чанар, шим тэжээл нь алдагдах өдрийг хэлж, зааварлаж тэмдэглэсэн байдаг. Харин хугацаа нь дууссан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг боловч зарим тохиолдолд хүмүүс үүнийг үл тоож эсвэл мэдээгүйн улмаас хэрэглэдэг. Тухайн үед энэ нь ямар ч сөрөг шинж тэмдэг мэдэгдээгүй байж болох ч биед тань их бага хэмжээгээр муугаар нөлөөлсөн байх нь гарцаагүй.

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх аюулгүй

2 Хоолоо ил тавих аюулгүй

Хоолыг өрөөний температурт хадгалах буюу ил байлгах нь аюултай байдаг. Учир нь тэнд маш олон төрлийн бактери явж байдаг тул хоолонд орж, бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Хоол хадгалж болох хамгийн аюулгүй газар бол хөргөгч юм. Иймд та хоол хүнсээ үргэлж хөргөгчиндөө хадгалж, хэрэглэж байгаарай. 

Хоолоо ил тавих аюулгүй

3 Тарвасны үрийг залгивал гэдсэнд ургана

Энэ ч мөн хэн нэгэн хүний зохиосон зохиомол зүйлийн нэг юм. Тарвасны үрийг хэдэн зуугаар нь залгиад ч тэр нь тарвас болохгүй харин “олгой” болох болно. Харин ганц нэг санаандгүй залгисан тарвасны үр ялгадасаар дамжин гарчихдаг байна. Тиймээс цаашид иймэрхүү худал зүйлсэд итгэж, өөрийгөө шаналгах хэрэггүй боллоо.

Тарвасны үрийг залгивал гэдсэнд ургана

4 Хоол хийхэд хэрэглэсэн спирт бүрэн гүйцэт ууршдаг

Спирт, дарс зэргийг ашиглаж хоол хийх нь амт чанар нэмэгдүүлэх тустай байдаг. Харин хүмүүс спиртийг хоолонд ороод л ууршдаг гэж боддог боловч энэ нь худал юм. Спиртний 85 хувь ууршилгүй үлддэг төдийгүй олон цагаар чанаж болгосны эцэст ердөө л тал нь ууршдаг байна. Нэг ёсондоо бид алкохолтой хоол иддэг гэсэн үг билээ. 

Хоол хийхэд хэрэглэсэн спирт бүрэн гүйцэт ууршдаг

5 Үлдэгдэл хоолыг нэг долоо хоног хадгалж болно

Та үлдэгдэл хоолыг хөргөгчинд хамгийн ихдээ л гэхэд 3 хоног хадгалах боломжтой. Харин та тусгайлан чанаж бэлтгэсэн хоолыг зориулалтын саванд хийж, хөргөгчинд 4-5 хоног хадгалж болно. Энэ нь тухайн хүнсний чанараас шалтгаалдаг юм. 

Үлдэгдэл хоолыг нэг долоо хоног хадгалж болно

6 Өндгийг зөвхөн хөргөгчний хаалганд хийх ёсгүй

Та өндгөө хаана хадгалдаг вэ? Хаана ч яах вэ гээд ууттай нь тавьчихдаг юм биш биз? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Өндгийг зөвхөн хөргөгчний хаалганд хадгалах ёстой байдаг. Учир нь үйлдвэрлэгчид зөвхөн өдгөнд зориулж сэрүүн, хуурай нөхцлийг бүрдүүлж тусгай хэсэг гаргасан билээ. 

Өндгийг зөвхөн хөргөгчний хаалганд хийх ёсгүй

7 Хуванцар саванд ахин дахин ууж хийж хэрэглэх аюулгүй

Харин эсрэгээрээ хуванцар савыг ахин дахин ашиглаж, ус хийж уух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг юм. Хэрэв үнэхээр хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн бол сайтар цэвэрлэж байхыг зөвлөе. 

Хуванцар саванд ахин дахин ууж хийж хэрэглэх аюулгүй

8 Халуун хоолоо хөргөгчинд хийж хөргөж болно

Үнэндээ халуун хоолыг хөргөгчиндөө хийж хэрхэвч болохгүй. Энэ нь нян үржих хамгийн таатай нөхцөл болдгоос гадна хөргөгчний үйл ажиллагаанд саатал учруулах хор уршигтай байдаг. Иймд та хоолоо хөргөгчинд хийхээс өмнө хөргөж байгаарай. 

Халуун хоолоо хөргөгчинд хийж хөргөж болно

9 Тефлон хайруулын тавга хорт хавдар үүсгэдэг

Үүнийг үнэн эсвэл худал ч гэж тайлбарлаж болно. Учир нь тефлон хайруулын таваг нь 370 хэмээс дээш халсан тохиолдолд хорт бодис ялгаруулж эхэлдэг юм. Харин та үүнийг өөрөө тохируулж хэт халаахгүй байгаа нөхцөлд ямар ч аюулгүй юм. 

Тефлон хайруулын тавга хорт хавдар үүсгэдэг

10 Гоймонд тос хийх нь наалдахаас сэргийлдэг

Чанасан гоймонд ус, тос зэргийг хийх нь наалдахаас сэргийлдэг гэдэг боловч энэ нь худал аж. Тос нь ердөө л гоймонг маш гулсамтгай төдийгүй амт чанар сайтай болгодог байна. 

Гоймонд тос хийх нь наалдахаас сэргийлдэг

11 Хонхойж орсон лаазтай бүтээгдэхүүн хортой

Хонхойж орсон лаазтай бүтээгдэхүүн нь хүний биед хор нөлөө ихтэй гэж ойлгож хүмүүс худалдаж авахаас татгалздаг. Гэвч үнэн хэрэгтээ тус бүтээгдэхүүн нь хөөж томорсон лаазалсан бүтээгдэхүүнийг бодвол илүү аюул багатай, идэхэд асуудалгүй байдаг юм.  

Хонхойж орсон лаазтай бүтээгдэхүүн хортой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()