Эрчүүдийг сайхан биетэй болоход туслах 12 хоол

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр эрүүл мэнд, бие организмдаа анхаарах болсон залуус нэг үеийг бодоход олширсон нь нууц биш юм. Чөлөөт цагаараа фитнесс болон бусад спортоор хичээллэж, эрүүл амьдралыг хэвшил болгосон залуусыг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдгийг нуух юун. Тэгвэл бид өнөөдөр эрчүүддээ зориулан эрүүл чийрэг, сайхан биетэй болоход туслах хоол хүнснүүдийн тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Эрчүүдийг сайхан биетэй болоход туслах 12 хоол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мах

Эрдэмтэд одоог хэр нь мах идэх нь хүний биед хор нөлөө үзүүлдэг үү, эсвэл сайн уу гэдгийг батлаагүй байгаа хэдий ч, ямар ч нөхцөлд мах идэх нь хүний тестостероны хэмжээг нэмэх ач тустай байдаг аж. Түүнчлэн хүн махнаас маш их хэмжээний уургийг авах боломжтой байдаг байна.

Мах

2 Далайн гаралтай бүтээгдэхүүн

Хавч, сам хорхой гэх мэт далайн гаралтай бүтээгдэхүүнийг сүүлийн үед хүмүүс хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Гоймон, салат, будаатай хольж, гайхалтай амттай хоолнууд хийж болох бөгөөд ингэснээр хүний биед дутагдаж буй химийн чухал элементүүдийг нөхөж авч болдог аж.

Далайн гаралтай бүтээгдэхүүн

3 Өндөг

Өндөг нь Д витаминаар баялаг учраас хүний цусан дахь тестостероны хэмжээг хэвэнд нь байлгах ач тустайгаас гадна өндөгний шарыг идэж, уураг авах боломжтой байдаг билээ. Мөн зөв хооллохоор хичээж байгаа хүмүүст өндөг шиг тохиромжтой, хор хөнөөл багатай хоол хүнс өөр байдаггүй байна.

Өндөг

4 Тарвас

Тарвас идсэнээр цусны төлжилт сайжрах, зүрхний хэм алдалт багасах, холестеролын хэмжээг хэвэнд нь байлгах гэх мэт олон давуу талтай ажээ. Түүгээр барахгүй тарвас нь хүний гэдэс дотрыг цэвэрлэдэг ач тустай билээ.

Тарвас

5 Цэцэгт байцаа

Цэцэгт байцааг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвшсэнээр тестостероны хэмжээг нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Шарж эсвэл буцалгаж идсэн ч болох бөгөөд зөв хооллож, эрүүл амьдрахад тань хамгийн ихээр тус хүргэх болно.

Цэцэгт байцаа

6 Зөгийн бал

Хүний биеийн дархлааг зөгийн бал шиг сайжруулдаг хоол хүнс нэн ховор бөгөөд өдөрт хамгийн багадаа нэг хоолны халбага зөгийн бал идэх нь төсөөлж байгаагүй эерэг үр дүнг авчирдаг байна. Цайнд найруулж эсвэл жигнэмэг хийхдээ зөгийн балыг хэрэглэх боломжтой юм.

Зөгийн бал

7 Сармис

Сармисанд агуулагдах химийн гаралтай чухал элементүүд нь стресс, ядаргааг тайлахаас гадна булчингийн хөгжлийг хамгийн ихээр дэмжиж өгдөг аж. Сармисыг бүх төрлийн хоолонд амт оруулах зорилгоор ашигладаг билээ. Хэрвээ хүсвэл хоол идэх үедээ дангаар нь идсэн ч болно.

Сармис

8 Усан үзэм

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, усан үзэм идсэнээр эр бэлгийн эсэд сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталжээ. Түүгээр барахгүй тестостероны хэмжээг нэмэгдүүлдэг гэнэ.

Усан үзэм

9 Буурцаг

Буурцаг нь витамин Д амин дэмээр баялаг учраас хүний биед хэрэгцээтэй байгаа уургыг буурцагнаас авч болох аж. Төрөл бүрийн шөлтэй хоол болон салатанд ашиглаж болно. Хамгийн чухал нь буурцаг идсэнээр зүрхний үйл ажиллагааг хэд дахин дэмждэг гээд боддоо?

Буурцаг

10 Хясаа

Та гайхаж байж магадгүй ч, хясааг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшсэнээр хүний биед хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхөж авах боломжтой байдгаас гадна эрэгтэй хүний бие организмд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Харин та хясаа идэхээсээ өмнө нимбэгний жүүс уугаарай. Ингэвэл үр дүн нь тэр дорхноо мэдэгдэх болно.

Хясаа

11 Сүү

Сүүнд агуулагдах төрөл бүрийн найрлага нь булчинг хөгжүүлэх үндэс болж өгдөг бөгөөд яс бэхжүүлэх, тестостероны хэмжээг нэмэх зэрэг ач тустай ажээ. Хамгийн чухал нь бид цэвэр сүүний талаар яриад байгаа гэдгийг та сайтар анхаараарай.

Сүү

12 Туна загас

Туна загас нь витамин Д амин дэмээр баялаг бөгөөд төдий чинээ зүрхний үйл ажиллагааг дэмждэг байна. Та туна загасыг олон нэр төрлийн хоол хүнсэнд ашиглаж болох бөгөөд хүмүүс ихэвчлэн кембаб хийхдээ туна загасыг ашигладаг билээ.

Туна загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()