Та 100 хэрчим гахайн махтай рамен идэж чадах уу?

2015-08-21, 21:20
26,846

Японы хэсэг залуус жирийн хүн нэг дор хамгийн ихдээ  хэр их часутай рамен идэж чадах вэ гэдгийг мэдэхээр туршилт хийсэн бөгөөд чанасан өндөг япон гоймонгийн гол онцлог байдаг бол рамены оргил нь часу буюу амталж шарсан гахайн мах байдаг байна. Ингээд та бүхэндээ дараах сонирхолтой туршилтыг хүргье.     

Та 100 хэрчим гахайн махтай рамен идэж чадах уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Японы ихэнхи газруудын Рамен ганц зүсэм часутай л ирдэг бол зарим газруудад арай олон часу идэх  боломж олддог байна.



Үүний өмнөх бас нэгэн туршилтаар хамгийн ихдээ 10 аяга гоймонг нэг дор идэж чадах нь батлагдсан учир энэ удаагийн туршилтаа хэмжээг нь  нэмэгдүүлэн 1 аяга раменыг 100 хэрчим часутай идүүлэхээр шийдсэн аж.


 
Раменд нугасгүй, аймшиггүй зоригт, аливаа сорилтод үргэлж бэлэн гэх япон хэлний орчуулагч Пижи хэмээх залуу энэ удаагийн тусгай “махлаг” сорилтод оролцохоор болсон бөгөөд Ишияаки Рамен Казаны салбарт очиж туршилтандаа орсон байна.



Мэдээжээр энэ раменийг бэлдэхэд хугацаа хэрэгтэй байсан тул залуус энэхүү раменийг хийх явцыг баримтжуулжээ.



Тогооч маш чадварлагаар  махыг  мушгируулан хэрчиж байсан ч гол асуудал нь  чанасан өндөгнийхөө тэнцвэрийг  хадгалан  100 хэрчим махан  дээр тогтоох явдал байлаа.



Ингээд удалгүй Пижи тэнгэрт хүрэх шахам овоолсон гахайн махыг сэтгэл догдлон өмнөө тавиад савхаа аван идэж эхлэжээ.



Мэдээж энэ нь  Казань рестораны стандарт хэмжээ биш бөгөөд зөвхөн туршилтанд зориулан ингэж бэлдсэн байна.



Часуг  ердийн хэмжээгээр хэрчиж хоолыг бэлтгэсэн бөгөөд Пижи ойролцоогоор 3 зүсмийг 1 минутад идэж байлаа.  



Мисо шөл ч их амттай бөгөөд махаа идэнгээ шөлөө балгаж ээлжлэн идсэнээр Пижи рамений диваажинд байгаа мэт л байна гэж хэлжээ.



Хоолоо идэж эхэлснээс хойш 10 минутын дараа түүний хурд удааширч эхлэжээ.



Цагаан будаа болон часу гайхалтай зохицож байгааг тэрээр хэлээд сүүлийн хэдэн хэрчмийг идэж чадахгүй болсноо шударгаар хүлээсэн юм.



Ингээд харамсалтай нь  Пижи 40 хэрчмийг үлдээгээд зорилгодоо хүрч чадалгүй бууж өгсөн байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()