ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Баяраар хэрхэн амтат салат хийх вэ?

Шинэ жилийн баярын зоог бэлтгэх нь баярын төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг билээ. Хэрвээ та баярынхаа зоогийг бодож олчихоод харин салат юу хийхээ мэдэхгүй байгаа бол дараах зуушнуудаас санаа аваарай. Ингээд та бүхэнд орон орны хамгийн сайхан амттай салатуудыг жор, орцын хамтаар  хүргэж байна.
Баяраар хэрхэн амтат салат хийх вэ? Хадгалах
2015-12-20, 20:30

Гарын доорх материалаар амтат омлет хийх 7 арга

Өглөөний цайндаа омлет идмээр байна уу? Яаж хийвэл амттай болох вэ?... Омлет нь хийхэд энгийн хялбар ч орц, найрлагыг нь олшруулчихвал онцгой, амтлаг, сайхан үнэртэй өглөөний цай болж чаддаг билээ. Ингээд амтат омлет хийх 7 жорыг хүргэж байна.

Гарын доорх материалаар амтат омлет хийх 7 арга Хадгалах
2015-09-21, 19:31

Зөвхөн зоригтой нэгний л идэж зүрхлэх хоолнууд

Бидний сонсоход л огиудас хүрмээр зүйлс өөр ард түмний дунд амтат зоогт тооцогдох нь бий. Сониуч аялагч, жуулчид өөр соёлтой ард түмний дунд очихдоо тиймэрхүү хачин жигтэй, өвөрмөц хоолнуудыг амталж үзэхийг юуны түрүүнд хүсч байдаг. Ингээд та бүхэнд зөвхөн зоригтой хүн л идэхээр хоолнуудыг танилцуулъя.

Зөвхөн зоригтой нэгний л идэж зүрхлэх хоолнууд Хадгалах
2019-01-06, 15:35

Дэлхий даяар хориотой хүнснүүд

Дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэхийг, зарахыг хориглосон хоол хүнс гэж бий. Тэдгээр нь ихэнхдээ эрүүл мэнд болон аюулгүйн нөхцөл байдлыг хангаж чадаагүйн улмаас, эсвэл тухайн улсын нийтлэг сүсэг бишрэлтэй холбоотой байдаг. Тухайлбал Америкд адууны мах зарахыг хориглодог бол лалын шашинтай орнуудад гахайн махыг огт идэж хэрэглэдэггүй байна. Ингээд дэлхийн зарим улсуудад зарахыг хориглосон хоол хүнснүүдийг та доорх мэдээллээс мэдэж аваарай.
Дэлхий даяар хориотой хүнснүүд Хадгалах
2016-01-29, 21:29

Арааны шүлс асгарам 10 шарсан мах

Цаг агаар сэрүүсч, өвлийн улирал хаяанд ирж буй энэ цагт, та бид ч бас илүү ая тухтай байдлыг эрэлхийлж байгаа. Амралтын өдрүүдээр, зуухаа асаан сайхан мах шарж идэн тав тух таашаалыг мэдрэхийг хүсч байна уу.

Арааны шүлс асгарам 10 шарсан мах Хадгалах
2014-10-26, 23:02

Шинэ жимс, ногоог хэрхэн таних вэ?

Өнөөдөр хүн бүхэн мөнгөөр үнэлж баршгүй эрүүл мэндийнхээ төлөө шинэхэн хүнсний ногоо, жимс зэргийг сонгон хэрэглэхийг зорьдог. Гэвч бид мэдлэг дутмагаас болж шинэхэн, чанартай хүнсийг хэрхэн сонгохыг мэддэггүй тул гарт таарсангаа худалдаж авах нь элбэг. Иймд бид та бүхэндээ бага ч атугай тус болох зорилгоор чанартай хүнсний ногоо болон жимсийг хэрхэн сонгох тухай мэдээллийг хүргэхээр шийдлээ. 

Шинэ жимс, ногоог хэрхэн таних вэ? Хадгалах

Турахад туслах илчлэг багатай амтат хоолнууд

Эрүүл зөв хооллолтыг баримталж, эгэлгүй төгс биетэй болохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Харин чухам юу идвэл бага калоритой байдаг, ямар хоолыг идэж, хэрхэн турах талаар тодорхой ойлголттой хүмүүс харьцангуй цөөн байдаг. Бүсгүйчүүд турахыг хүсэх боловч чухам юу идэх ёстойг мэддэггүй тул бусдыг дуурайж, элдэв зүйлс идэж, ходоодоо шархлуулах нь ч бий. Иймд турах хүсэлтэй хүн бүхэндээ зориулан илчлэг багатай, эрүүл хоолнуудын орц, жорыг хүргэж байна. 

Турахад туслах илчлэг багатай амтат хоолнууд Хадгалах

Чавгатай пирог хийх арга

Худал, үнэнийг нь мэдэхгүй ч 1983-1995 онуудад Америкийн гэрийн эзэгтэй нарын удаа дараагын хүсэлтийн дагуу "New York Times" сонин дээр жил бүр энэхүү пирогны жорыг давтан гаргадаг байжээ. Эцэст нь тэвчээрээ барсан сонины редакцынхан уг пирогны жорыг хамгийн сүүлд нийтлэхдээ хайчилж аваад, хөргөгчин дээрээ наахыг бүх эзэгтэй нараас хүссэн байна. Ингээд энэ пирогны үнэхээр тийм амттай эсэхийг шалгаж үзэж, өөрийн биеэр хийхээр шийдлээ. Үр дүнд нь олдоц сайтай, цөөн материалаар хийсэн салахын аргагүй амттай пирог хийсэн юм. Ингээд та бүхэнтэй америк гэрийн эзэгтэй нарыг 12 жилийн турш байлдан дагуулсан амтат пирогны жорыг хуваалцаж байна.
Чавгатай пирог хийх арга Хадгалах
2012-11-14, 08:32

Хүмүүсийн амьдаар нь иддэг 10 амьтан

Амралтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаа та бүхэндээ нэлээд хачирхалтай бөгөөд бие эвгүйцмээр нийтлэлийг орчуулан хүргэж байна. Жишээ нь: Америкт нэгэн эр сав дүүрэн жоом идсэн бол, Италид өттэй бяслагыг хэрэглэдэг бөгөөд тэд түүнийг амтархан иддэг. Мөн дэлхийн хамгийн шилдэг "Нома" ресторанд амьд шоргоолжоор хачралсан салат өгдөг ажээ.
Хүмүүсийн амьдаар нь иддэг 10 амьтан Хадгалах
2014-09-14, 20:52

Баячууд юу иддэг вэ?

Ямар аргаар баяжсан нь төдийлөн тодорхой биш, алт мөнгөнд умбаж яваа хүмүүс хэрэгтэй, хэрэггүй зүйлсэд мөнгөө үрэх нь элбэг байдаг. Харин тэд хэтэрхий их тансаглаж байхдаа, юу иддэг бол? Зарим хүний сарын цалин, заримынх нь жилийн цалин, бүр насаараа ч ажиллаад олж чадахгүй мөнгөөр нь ганц өдөр хооллодог гэвэл та итгэх үү? Ямартай ч танд тэдний иддэг хэтэрхий гэмээр тансаг хоолнуудыг танилцуулъя.

Баячууд юу иддэг вэ? Хадгалах

Таргалуулдаггүй хоол хэрхэн хийх вэ?

Эрүүл сайхан амьдрахыг хүн бүр л хүсдэг болов уу. Тэгвэл бид та бүхэндээ гэрийн эзэгтэй нарт зориулсан хоолыг хэрхэн хурдан хялбар аргаар хийх зөвлөгөөг хүргэж байна. Гэртээ туршаад үзээрэй.

Таргалуулдаггүй хоол хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-07-20, 21:11

Амтат кимбаб хэрхэн хийх вэ?

Солонгос, Японоос гаралтай далайн байцааны ороомог буюу “кимбаб” хэмээх зуушыг та бид сүүлийн үед амтархан идэх болсон билээ. Харин ямар орцоор хэрхэн хийхийг сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Амтат кимбаб хэрхэн хийх вэ? Хадгалах
2016-02-21, 12:00