Зөвхөн зоригтой нэгний л идэж зүрхлэх хоолнууд

2019-01-06, 15:35
27,632

Бидний сонсоход л огиудас хүрмээр зүйлс өөр ард түмний дунд амтат зоогт тооцогдох нь бий. Сониуч аялагч, жуулчид өөр соёлтой ард түмний дунд очихдоо тиймэрхүү хачин жигтэй, өвөрмөц хоолнуудыг амталж үзэхийг юуны түрүүнд хүсч байдаг. Ингээд та бүхэнд зөвхөн зоригтой хүн л идэхээр хоолнуудыг танилцуулъя.

Зөвхөн зоригтой нэгний л идэж зүрхлэх хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япон - "Басаши"

Адууны түүхий махаар хийдэг Японы үндэсний зоог. Бэлтгэхдээ адууны махыг дунд хэрийн зузаантай хэрчээд тусгай халуун ногооны соусаар амталдаг. 

Япон - "Басаши"

2 Норвеги - "Smalahove"

Норвегийн үндэсний энэхүү зоог нь ерөнхийдөө хурганы чанасан толгой юм. Гэхдээ хамгийн чухал бөгөөд хамгийн амттай хэсэг нь хурганы нүд ба чих ажээ.

Норвеги - "Smalahove"

3 Мексик - "Chapulines"

"Chapulines" буюу шарсан царцаа нь Мексикийн төв нутгийн ардын уламжлалт хоол юм. Царцаануудыг янз бүрийн амтлагч, халуун ногоотой хамт таваглан иддэг байна.

Мексик - "Chapulines"

4 Тайланд - "Дуриан"

Бохирын шугамыг санагдуулам өмхий үнэртэй "дуриан" гэх энэхүү жимс нь Тайландчуудын бахархал гэж хэлэхэд буруудахгүй. Амт нь дажгүй ч гэсэн үнэрнээс нь болж уг жимсийг зочид буудалд болон онгоцонд суухдаа авч орохыг хориглодог байна.

Тайланд - "Дуриан"

5 Герман - "Zwiebelmettwurst"

Герман улс Баварийн зайдас, шар айргаараа алдартай. Гэхдээ зарим германчууд үхрийн татсан түүхий махыг сонгинотой хамт талхан дээр тавьсан "zwiebelmettwurst" хэмээх хоол иддэгийг тийм ч олон хүн мэддэггүй.

Герман - "Zwiebelmettwurst"

6 Барбадос - Далайн өндөг

Барбадос арлын уугуул оршин суугчид "далайн өндөг" гэх сонирхолтой хоолыг бэлтгэж иддэг байна. Лемоны шүүсээр амталсан далайн зарааны түрсийг түүхийгээр нь тавагласнаар "далайн өндөг" бэлэн болдог аж.

Барбадос - Далайн өндөг

7 Малайз - "Бутод"

Том биетэй авгалдайнуудаар хийдэг "Бутод" хэмээх энэхүү хоолыг тийм ч олон хүн идэж зүрхлэхгүй болов уу. Нэмээд бас авгалдайнууд нь заавал амьд байх ёстой аж.

Малайз - "Бутод"

8 Эквадор - "Cuy asado"

"Cuy asado" буюу грилльдэж шарсан усан гахай нь Эквадор улсын үндэсний зоог юм. Усан гахайг ихэвчлэн төмс, янз бүрийн амтлагч ногоонуудаар хачирлаж иддэг байна. 

Эквадор - "Cuy asado"

9 Хятад - "Пидан"

Он удаан жил хадгалагдаж бараг чулуужиж байгаа болов уу гэмээр харагдах ялзарсан өндгөөр хийсэн энэхүү хоолыг хятадууд "пидан" гэж нэрлэдэг. 

Хятад - "Пидан"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()