Чавгатай пирог хийх арга

2012-11-14, 08:32
27,351
Худал, үнэнийг нь мэдэхгүй ч 1983-1995 онуудад Америкийн гэрийн эзэгтэй нарын удаа дараагын хүсэлтийн дагуу "New York Times" сонин дээр жил бүр энэхүү пирогны жорыг давтан гаргадаг байжээ. Эцэст нь тэвчээрээ барсан сонины редакцынхан уг пирогны жорыг хамгийн сүүлд нийтлэхдээ хайчилж аваад, хөргөгчин дээрээ наахыг бүх эзэгтэй нараас хүссэн байна. Ингээд энэ пирогны үнэхээр тийм амттай эсэхийг шалгаж үзэж, өөрийн биеэр хийхээр шийдлээ. Үр дүнд нь олдоц сайтай, цөөн материалаар хийсэн салахын аргагүй амттай пирог хийсэн юм. Ингээд та бүхэнтэй америк гэрийн эзэгтэй нарыг 12 жилийн турш байлдан дагуулсан амтат пирогны жорыг хуваалцаж байна.
Чавгатай пирог хийх арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Элсэн чихэр – стаканы ¾ (+ ганц хоёр хоолны халбагыг дараа нь нэмнэ)
Цөцгийн тос (эсвэл маргарин)- 113 грамм. Туршлага дээрээс бол 150 грамм байхад яг болно.

Гурил - 1 стакан
Өндөг - 2 ширхэг
Нарийн боовны пудр – 1 цайны халбага
Давс - нэг чимх
Слив – 12 ширхэг
Шанцай – 1-2 цайны халбага



Слив маань жижиг хэмжээтэй, чанар амт сайтай 12 ширхэг байх хэрэгтэй. Бид 12 сливээ тус бүрд нь хоёр хэсэгт хуваагаад 24 хэрчим слив хэрэглэнэ.



Цөцгийн тосоо стаканы ¾- тэй тэнцэх элсэн чихэртэйгээ сайтар холино.



Өндөг, давсаа нэмээд, ахин хутгана.



Зуурмаг дээрээ нарийн боовны пудртэй хольсон гурилаа нэмж өгнө. Нэлээн өтгөн зуурмагаа хутгах хоорондоо духовкаа 175-180 градус хүртэл нь халаагаарай. Миний хувьд зуухаа 200 градус хүртэл халаахад болж байсан.



Пирогныхоо хэвээ цөцгийн тосоор тосолж, гурил түрхээд, зуурмагаа жигд гадаргуйгаар тарааж тавина. Миний хэв 24 см-ийн диаметртэй байсан. Дээрээс нь таллаж бэлдсэн сливүүдээ гурил дээрээ даралгүйгээр өрж тавиарай.



2 хоолны халбага элсэн чихэр 1 цайны халбага шанцайтайгаа хольж өгнө.



Ингээд хэвэнд хийсэн пирогны бэлдэц дээрээ элсэн чихэр, шанцай хоёрын холимогоо цацаад, халааж бэлдсэн духовкондоо хийж, 40-45 минут буюу гадаргуй нь хатуу болтол болгоно.





Пирогоо халуун дээр, ванильны зайрмагтай хольж идвэл үнэхээр салахын аргагүй амттай шүү.



Тавтай сайхан хооллоорой.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()