Турахад туслах илчлэг багатай амтат хоолнууд

Эрүүл зөв хооллолтыг баримталж, эгэлгүй төгс биетэй болохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Харин чухам юу идвэл бага калоритой байдаг, ямар хоолыг идэж, хэрхэн турах талаар тодорхой ойлголттой хүмүүс харьцангуй цөөн байдаг. Бүсгүйчүүд турахыг хүсэх боловч чухам юу идэх ёстойг мэддэггүй тул бусдыг дуурайж, элдэв зүйлс идэж, ходоодоо шархлуулах нь ч бий. Иймд турах хүсэлтэй хүн бүхэндээ зориулан илчлэг багатай, эрүүл хоолнуудын орц, жорыг хүргэж байна. 

Турахад туслах илчлэг багатай амтат хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шпагетти - 420 калори

Орц:

  • Хэрчсэн амтат чинжүү- 1 аяга
  • Сонгино- тал
  • Оливын тос- 1 халбага
  • Чанасан шпагетти гоймон- 1 аяга
  • Эдамаме (ногоон шош)- 2/3 аяга

Хийх арга:

Оливын тосондоо сонгино, чинжүүгээ хийж бага зэрэг хуурч, чанасан гоймон, эдамамегээ хольж хутгана. 

Шпагетти - 420 калори

2 Будаатай хуурга - 490 калори

Орц:

  • Тахианы цээж мах- 100 гр
  • Оливын тос- 2 халбага
  • Ягаан сонгино- 1/4 аяга
  • Шар хулуу- 1 аяга
  • Гурвалжин будаа- 1/2 аяга
  • Хэрчсэн яншуй- 1 халбага
  • Пармезан бяслаг- 1 халбага

Хийх арга: 

Хайруулын тавгандаа 1 халбага оливын тосоо хийж, хэрчсэн тахианы махаа хуурна. Үүнийгээ багахан давс, перец зэргээр амтлаж, гаргаж авна. Дараа нь ахин нэг халбага оливын тос хийж, сонгино, хулуугаа хуурах бөгөөд дээр нь будаагаа нэмж хэсэг хугацааны дараа 2 аяга ус нэмж буцалгана. Одоо харин галаа багасгаж, 20 минут орчим будаагаа агшаах юм. Ингээд будаагаа махтайгаа хольж, яншуй, бяслаг зэрэгтэй хольж, идээрэй. 

Будаатай хуурга - 490 калори

3 Үхрийн махтай салат - 320 калори

Орц:

  • "Mesclun Green" ногоо- 2 аяга
  • Үхрийн мах- 100 гр
  • Броккли- 1/2 аяга
  • Амтат чинжүү (улаан)- 1/4 аяга
  • Оливын тос- 2 халбага
  • Улаан дарсны цуу- 1 халбага

Хийх арга: 

Оливын тосондоо хэрчсэн мах, чинжүү, броккли зэргээ хийж хуурах бөгөөд болоод ирмэгц нь "Mesclun Green"-ээ хийж, улаан дарсны цуугаар хачирлаж, амтлаарай.

Үхрийн махтай салат - 320 калори

4 Салмон загас - 261 калори

Орц:

  • Салмон загас- 150 гр
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Ногоон гоньд- 1 халбага
  • "parsnip"- 2/3 аяга
  • жигнэсэн броккли- 1.5 аяга

Хийх арга:

Салмон загасаа нимбэгний шүүсээр амталж 225 хэмд 15 минут жигнэнэ. Загасны махаа болмогц нь таваглаж, броккли, "parsnip" зэргээр чимэглэж, ногоон гоньдоор амтална. 

Салмон загас - 261 калори

5 Бяслагтай паста - 439 калори

Орц:

  • Хөндий гоймон- 1/2 аяга
  • Лаазалсан улаан лооль- 1 аяга
  • Бяслаг- 1/2 аяга
  • Хэрчсэн бууцай- 3/4 аяга
  • Ногоон хулуу- 1 аяга
  • Оливын тос- 2 халбага

Хийх арга:

Оливын тосондоо бууцай, хулуугаа хуурч гаргаад улаан лооль, бяслагтай хольно. Хамгийн сүүлд чанаж бэлтгэсэн гоймонгоо ногоотойгоо хутгаж, тавиарай. 

Бяслагтай паста - 439 калори

6 Ногоотой үхрийн мах - 506 калори

Орц:

  • Үхрийн мах- 100 гр
  • Терияки соус- 2 халбага
  • Оливын тос- 2 халбага
  • Хэрчсэн лууван- 1/4 аяга
  • Броккли- 1/2 аяга
  • Хэрчсэн амтат чинжүү- 1/4 аяга
  • Чанасан бор будаа- 1/2 аяга

Хийх арга:

Үхрийн махаа териянки соусанд хийж, 30 минут амраана. Оливын тосоо хайруулын тавганд хийн халааж, үхрийн махаа 2-3 минут хуурч, дээр нь ногоогоо нэмэн ахин 5-7 минут гал дээр байлгана. Махаа болоод ирмэгц нь гаргаж будаатайгаа хольж идээрэй.

Ногоотой үхрийн мах - 506 калори

7 Тахианы махтай паста - 437 калори

Орц:

  • Тахианы цээж мах- 120 гр
  • Улаан лоолийн соус- 1/2 аяга
  • Бууцай- 1 аяга
  • Хөндий гоймон- 1/2 аяга
  • Пармезан бяслаг- 1.5 аяга

Хийх арга:

Урьдчилан чанаж бэлтгэсэн тахианы махаа хэрчиж, тавиарай. Дараа нь бууцайгаа бага зэрэг тосонд хуурч мах, чанасан гоймонтойгоо холино. Үүндээ улаан лоолийн соусаа хийж өгөн, дээрээс нь бяслагаа цацах аж. 

Тахианы махтай паста - 437 калори

8 Тунатай сэндвич - 350 калори

Орц:

  • Нухсан авакода- 1/3 аяга
  • Нимбэгний шүүс- 1/2 халбага
  • Лаазалсан туна- 120 гр
  • Хэрчсэн улаан лооль- 1 зүсэм
  • Ягаан сонгино- 2 зүсэм
  • Салатны навч- 1 ширхэг
  • Бүхэл үрийн талх- 1 зүсэм

Хийх арга:

Туна загасаа, нухсан авакода, нимбэгний шүүстэйгээ хольж, цааш тавьна. Талхан дээрээ улаан лоолио, салатны навчаа тавин дээр нь туна загасны холимогоо түрхэж, сонгиноор хучиж амтлаарай.

Тунатай сэндвич - 350 калори

9 Тахианы махан салат - 266 калори

Орц:

  • Тахианы цээж мах- 100 гр
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Гич- 4 халбага
  • Халуун чинжүү- 1/2 аяга
  • Селөдерей сүрэл- 1/2 аяга
  • Нялх бууцай- 1 аяга

Хийх арга:

Тахианы цээж махаа чанаж, хэрчиж бэлтгэнэ. Харин үлдсэн орцнуудаа нэгтгэн хутгаж, нимбэгний шүүс, гичээр амтална. Хамгийн дор нь нялх бууцайг дэвсэж, дээр нь салатаа тавьж өгнө. 

Тахианы махан салат - 266 калори

10 Өндөгний салаттай сэндвич - 303 калори

Орц:

  • Гич- 1 халбага
  • Бүхэл үрийн талх- 2 зүсэм
  • Чанасан өндөг- 1 ширхэг
  • Чеддар бяслаг- 30 гр
  • Ногоон сонгино- 1/4 аяга
  • Нялх бууцай- 1/4 аяга
  • Нимбэгний шүүс- 1/4 аяга

Хийх арга:

Эхлээд гичээ талхандаа түрхэж өгнө. Дараа нь өндгөө хальсалж, тавих бөгөөд дээр нь ногоон сонгино, бууцай, бяслаг зэргээр хачирлан үлдсэн талхаараа таглах хэрэгтэй.

Өндөгний салаттай сэндвич - 303 калори

11 Улаан лоолийн салат - 243 калори

Орц:

  • Улаан лооль- 1 ширхэг
  • Моцерелла бяслаг- 30 гр
  • Нялх бууцай- 1 аяга
  • Сармис- 1 хумс
  • Оливын тос- 1.5 халбага
  • Цагаан цуу- 2 халбага
  • Наран цэцгийн үр- 2 халбага
  • Хар перец- 1/4 халбага

Хийх арга:

Улаан лооль, моцерелла бяслаг зэргээ адил дөрвөлжин хэрчинэ. Харин үүндээ нялх бууцай, хэрчсэн сармис, наран цэцгийн үр зэргээ нэмж, оливын тос, цагаан цуу, хар перец зэргээр амтлах аж. 

Улаан лоолийн салат - 243 калори

12 Ногооны салат, пицца - 400 калори

Орц:

  • Ногоотой пицца
  • Броккли- 100 гр
  • Хар шош- 1/4 аяга
  • Ногоон сонгино- 1/4 аяга
  • Оливын тос- 1 халбага
  • Нимбэгний шүүс- 30 гр

Хийх арга:

Та пицца захиалж идэхдээ энэхүү шим тэжээл сайтай салатыг хийн, хамт идээрэй. Ногоонуудаа хэрчиж бэлтгээд хольж, оливын тос болон нимбэгний шүүсээр базаж, амтлана. 

Ногооны салат, пицца - 400 калори

13 Үхрийн мах, хулууны шөл - 450 калори

Орц: 

  • Үхрийн гол мах- 100 гр
  • Мөөг- 1/2 аяга
  • Сонгино- 1/2 аяга
  • Оливын тос- 2 халбага
  • Агшаасан гурвалжин будаа- 1/3 аяга

Хийх арга: 

Нимгэн хэрчсэн үхрийн гол махаа, мөөг, сонгины хамт хуурч, шаран давсаар амтална. Үүнийгээ агшаасан будаатай хольж идэхээс гадна хулууны шөлтэй идэж болно.

Үхрийн мах, хулууны шөл - 450 калори

14 Гахайн мах - 370 калори

Орц: 

  • Гахайн мах- 120 гр
  • Ногоон шош- 1 аяга
  • Бүйлсэн самар- 2 халбага
  • Амтат төмс- 1 ширхэг

Хийх арга:

Гахайн махаа давс, перецээр амталж, 450 хэмд 15 минут шарах юм. Харин үүнийгээ бүйлсэн самар, жигнэсэн ногоон шош, чанасан амтат төмс зэрэгтэй идэж болох аж. 

Гахайн мах - 370 калори

15 Зайдас - 390 калори

Орц:

  • Зайдас- 1 ширхэг
  • Селөдерей сүрэл- 1/2 аяга
  • Аругула ногоо- 2 аяга
  • Оливын тос- 1 халбага
  • Улаан дарсны цуу- 1 халбага
  • Гич- 1/2 халбага
  • Гурвалжин будаа- 1/2 аяга
  • Давс- 1/2 халбага

Хийх арга:

Оливын тосоо халааж, зайдсаа хоёр талаар нь шарна. Харин үлдсэн ногоогоо, агшаасан будаатайгаа нэгтгэж, улаан дарсны цуу, гич, давс зэргээр амт оруулан, идэж болох юм. 

Зайдас - 390 калори

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()