Амтат кимбаб хэрхэн хийх вэ?

2016-02-21, 12:00
27,166

Солонгос, Японоос гаралтай далайн байцааны ороомог буюу “кимбаб” хэмээх зуушыг та бид сүүлийн үед амтархан идэх болсон билээ. Харин ямар орцоор хэрхэн хийхийг сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Амтат кимбаб хэрхэн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц: 
- Үхрийн мах - 200 гр
- Лууван -1ш
- Будаа 
- Гүнжидийн үр 
- Гүнжидийн тос
- Цагаан лууван – 1ш
- Бууцай – 100 гр
- Ногоон өргөст хэмх 
- Чанамал хиам
- Түүнчлэн та туна загас, өндөг, гахайн мах, кимчи гэх зэрэг дуртай хүнсээ нэмэлтээр хийж болно. 
 

Хийх арга:

Будаагаа агшаах хоорондоо махаа машиндаж (эсвэл маш жижигхэн шигүү хэрчинэ) амталж хуурна. Амтлахдаа бага зэрэг элсэн чихэр хийгээрэй. Харин дараа нь бууцайгаа буцалсан халуун усанд хийгээд 3 минут болгоод шүүж аваад хүйтэн усаар 2-3 удаа зайлна.

Хийх арга:

Дараа нь лууван, цагаан лууван, өргөст хэмх, хиам зэргээ урт нарийхан хэрчиж бэлдэнэ. Кимбабыг ороохдоо зориулалтын хулсан мод ашиглах хэрэгтэй. Үүн дээрээ далайн байцаагаа дэлгэж тавиад, дээрээс нь, 2 цайны халбага хийж хутгасан будаагаа нимгэн жигд тарааж тавина. Дараа нь хэрчсэн ногоо болон хиамаа эгнүүлж тавиад, жигд чигжиж ороогоорой.

Ороосныхоо дараа далайн байцааныхаа гадуур багсаар гүнжидийн тос нимгэн түрхэнэ. Дээрээс нь гүнжидийн үр бага зэрэг цацаж, ойролцоогоор 4 см хэртэй хэрчээрэй. Ингээд л амтат кимбаб бэлэн боллоо. Үнэхээр амархан байгаа биз?

Та сайхан хооллоорой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()