Хүмүүсийн амьдаар нь иддэг 10 амьтан

2014-09-14, 20:52
27,289
Амралтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаа та бүхэндээ нэлээд хачирхалтай бөгөөд бие эвгүйцмээр нийтлэлийг орчуулан хүргэж байна. Жишээ нь: Америкт нэгэн эр сав дүүрэн жоом идсэн бол, Италид өттэй бяслагыг хэрэглэдэг бөгөөд тэд түүнийг амтархан иддэг. Мөн дэлхийн хамгийн шилдэг "Нома" ресторанд амьд шоргоолжоор хачралсан салат өгдөг ажээ.
Хүмүүсийн амьдаар нь иддэг 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Наймаалж - Солонгос
Солонгосчууд үүнийг "Sannakji," гэж нэрлэдэг бол харин таны хувьд “жигшмээр” санагдаж болох юм. Ихэнхдээ наймаалжийг амьдаар нь жижиг хэсгүүдэд хувааж эсвэл бүхлээр сэсамэ (sesame) болон сэсамэгийн тосоор бага зэрэг амталж бэлтгэдэг. Үүний дараа ч түүний хөлнүүд атиралдан хөдөлсөөр байдаг байна.

Хоол бэлэн болсны дараа ч аяганд тэмтрүүлүүд хөдөлсөөр байдаг тул, тэдгээрийг сорж идэхийн тулд орооцолдохоос сэргийлэх хэрэгтэй.

www.caak.mn



2. Мэлхий – Япон, Хятад, Вьетнам
Амьд мэлхий идэж байгаа Япон эмэгтэйн бичлэгийг үзсэн үү? Гэвч тэр ганцаараа биш. Өмнөд хятадад бас нэгэн хүн өөрийгөө илүү хүчтэй болгохын тулд 40 жил модны мэлхий, харх залгиж байснаа хэлсний дараа 2007 оноос нэлээд алдартай болсон.

Энэ “нарийн хоол” нь Хятад, Вьетнам, Япон зэрэг Азийн орнуудад сонин зүйл биш юм. Үүнд ихэвчлэн хоол хийхэд зориулагдсан тусгай мэлхийнүүд багтдаг бөгөөд тэдгээрийг амьдаар нь тавган дээр амталж гэдэс дотрыг нь гаргаж иддэг байна. Энэ бүх зүйл таныг хоолоо хүлээн сууж байх хооронд яг таны өмнө хийгдэнэ. Харин энэ бүхний дараа зүрх нь цохилж, хөл нь хөдөлж байхад иднэ гэдэг тааварлашгүй аймшигтай юм.

www.caak.mn



3. Хорт аалз (Louis Cole)
Ихэнх хүмүүс хорт аалз болон хилэнцэт хорхойг хэзээ ч амьдаар нь идэхгүй. Харин бугын шодой, төмсөгийг идэж магадгүй юм.

YouTube-ээр шуугиан тарьсан Louis Cole хамгийн муухай төсөөлөхөд ч бэрх зүйлийг иддэг. Түүний YouTube сувагт таны харж байгаагүй аймшигтай 36 гаруй видео байгаа. Та үзмээр байна уу?

www.caak.mn



4. Жимсний сарьсан багваахай
Жимсний сарьсан багваахайнуудыг Индонез, Тайланд, Вьетнам, Гуам, болон Ази, Номхон далайн орнуудад хүнсэнд хэрэглэдэг. Мэдээж, сарьсан багваахайн амт өөх тос багатай, уураг ихтэй байдгаараа тахиатай төстэй.

Гуамын жижиг арал дээр наргил модны сүүнд сарьсан багваахайг амьдаар нь хийж идэх дуртай. Сарьсан багваахайг барьж угаагаад буцалсан устай саванд хийдэг. Дараа нь амьдаар нь буцалгаж хүнсний ногоотой, наргил модны сүүтэй тавганд хийнэ.

Хэрвээ чи үүнийг гэртээ хийж үзэх гэж байгаа бол тэгэх хэрэггүй гэж хэлмээр байна. Учир нь чамд шээс үнэртэх болно. Энэ нь сарьсан багваахай доош харсан байдалтай ихэнх хугацааг өнгөрөөдөгтэй холбоотой. Амьдаар нь шууд бэлтгэдэг учраас шээс болон өтгөн нь биед нь байх боломжтой. Тэднийг угааж, сонгино, сармис, халуун чинжүү хийх эсвэл хооллох явцдаа пиво ууснаараа тэрхүү муухай үнэр амтыг бууруулдаг байна.

www.caak.mn



5. Могой - Энэтхэг
2007 онд, Энэтхэгийн Orissa-д амьдардаг 46 настай Sutari Nayak, зугаацахын төлөө амьд могой идэж алдартай болжээ. Одоо фермер, гурван хүүхдийн эцэг түүнийг бага байхад найз нь, "могойнууд чамайг хаздаг, харин чи чадахгүй гэж үү?" хэмээн хэлснээс хойш могой барьж эхэлжээ.

Түүнээс хойш тэрээр могойг чанаж болгохгүйгээр идэж эхэлсэн бөгөөд тосгоныхоо хамгийн том од нь болсон. Тэр ч бүү хэл тэрээр энэ өвөрмөц шоугаараа мөнгө олдог гэнэ.

www.caak.mn

6. Өт, ялааны авгалдай - Итали
Анхаарал татахуйц амьд шавьжны авгалдай агуулж байгаа "casu marzu" нь Италийн Сардин-д хийдэг уламжлалт хонины сүүн бяслаг юм. Бяслагыг исгэж, өөх тосгүй болгож, албаар өтүүлж иддэг байна. Энэ нь маш зөөлөн болдог бөгөөд зарим хүмүүс өтийг нь ялгаж иддэг бол, харин зарим тэр чигээр нь иддэг байна.

www.caak.mn



7. Царцаасан шоргоолж - Дани
Дэлхийн хамгийн сайн 50 рестораны жагсаалтын нэгт зиндаархдаг Копенгахен дах "Нома" ресторан саладандаа амьд шоргоолж тавьдаг бөгөөд үйлчлүүлэгч уг таваг саладанд $300 төлдөг.

Шоргоолж нь шаржигнасан, цавуулаг байх бөгөөд амт нь цагаан гаа шиг, үсүү шиг, лемон шиг мөн мэдээж шоргоолж шиг амттай.

www.caak.mn



8. Жижиг сам хорхой - Япон, Хятад
Хэрэв танд Японд "odori ebi" эсвэл Хятадад "drunken shrimp – согтуу сам хорхой" санал болговол та “тийм” гэж хэлээрэй. Тэгээд та камераа асаагаад, амьдаараа таны хоолонд байгаа жижиг сам хорхойнуудын хөдөлж байгаа хөлнүүдийг авч болно. Энэ зоогийг тун хурдан бэлтгэдэг бөгөөд согтуу байлгахын тулд сакэ архинд хадгалдаг байна.

www.caak.mn



9. Жоом - Америк
32 настай Edward Archbold Өмнөд Флоридад жоом идэх тэмцээнд ялсныхаа дараа хамаг тамир нь барагдан үхэдхийн унажээ. 2 хүүхдийн эцэг Edward, 60 грамм өтөн хоол, 35 ширхэг 3 инчийн аварга өт, мөн савтай жоомыг иджээ.

Тэрээр өөрийн найздаа бэлгэнд өгөх аварга могойн мөнгийг олохын тулд тэмцээнд оролцжээ.

Задлан шинжилгээгээр, түүний амьсгал боогдож нас барсан байна.

www.caak.mn



10. Могой загас - Япон
Алдарт тогооч Raymond Blanc Японд байхдаа амьд могой загас идэж үзжээ. Түүний зөвлөснөөр хаа сайгүй үсэрч байгаа тэднийг цуу, сакэ-гаар амтлаад бүхлээр нь залгих хэрэгтэй ажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()