Баяраар хэрхэн амтат салат хийх вэ?

2015-12-20, 20:30
27,699
Шинэ жилийн баярын зоог бэлтгэх нь баярын төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг билээ. Хэрвээ та баярынхаа зоогийг бодож олчихоод харин салат юу хийхээ мэдэхгүй байгаа бол дараах зуушнуудаас санаа аваарай. Ингээд та бүхэнд орон орны хамгийн сайхан амттай салатуудыг жор, орцын хамтаар  хүргэж байна.
Баяраар хэрхэн амтат салат хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жүрж, авокадотай Франц салат
Орц:
-Уксус 1/4 аяга
-Салатны навч 300 гр
-Халуун ногоо нэг чимх
-Зөгийн бал 1 цайны халбага
-Жүрж 1 ширхэг
-Ургамлын тос тал аяга
-Самар
-Авокадо жимс 1 ширхэг
-Давс
-Тал сонгино

Хийх арга:
Жүрж юм уу мандаринаа хумс хумсаар нь салгаад, жижиглэн хэрчинэ. Авокадо болон сонгиноо ижил хэмжээтэй урт нарийхан, жижигхэн хэрчинэ. Эдгээрийг, хэрчиж жижиглэсэн салатны навчтайгаа холино. Дараа нь өөр нэг тавганд зөгийн бал, ургамлын тос, давс, халуун ногоо зэргээ хийн хольж, салатаа хутгаарай. Идэхээсээ өмнө 30-40 минут хөргөгчинд хийвэл тохиромжтой.



2. Швейцарь салат
Орц:    
-Салатны навч 300 гр
-Анар жимсний үр цайны аяганы талаар
-Бор усан үзэм 100 гр
-Мандарин 2 ширхэг
-Жижиг сонгино 1 ширхэг
-Хушга 100 гр
-Хатаасан цангис жимс 2 хоолны халбага
-Алим 1 ширхэг
-Алимны уксус 2 цайны халбага
-Давс
-Элсэн чихэр
-Лемон 1ш
-Хатаасан талх 1 зүсэм

Хийх арга:
Салатны навчаа жижиг дөрвөлжин хэрчинэ. Усан үзмээ хувааж хэрчээд, мандарин, сонгино, алимаа ч мөн жижиг дөрвөлжин хэрчинэ. Лемоноо шахан шүүс гаргаад, алимны уксустайгаа холино. Энэхүү шүүсээрээ салатаа амтална. Хамгийн сүүлд хатаасан талхаа таван хошуу хэлбэртэйгээр зүсэж, салатан дээрээ шүдний чигчлүүрээр хатгаж тогтоогоорой. Баярын ширээний хамгийн гоё чимэг болох болно. 



3. Хан боргоцой, тахиатай салат
Орц:    
-Хан боргоцой 1 ширхэг
-Тахианы цээж мах 400 гр
-Газрын самар 40 гр
-Ногоон сонгино
-Майонез 4 хоолны халбага
-Карри нэг цайны халбага
-Хар перец
-Давс

Хийх арга:
Хар боргоцойгоо өндрөөр нь 2 хуваагаад доторх жимсийг нь ухаж аваад жижиг дөрвөлжин хэрчинэ. Тахианы цээж махаа ямар ч давсгүйгээр буцалгаж зөөллөөд, мөн л дөрвөлжин хэрчинэ. Салатны байцаа болон сонгиноо ч гэсэн дөрвөлжин хэрчээрэй. Харин газрын самраа хайруулан тавган дээр бага зэрэг тосонд 3-4 минут хуурна. Ингээд бүх орцоо том тавганд хийн хутгаж, майонезоор амтална. Бэлэн болсон салатаа хан боргоцойн дотроо хийгээд салат бэлэн боллоо.



4. Сам хорхойтой салат
Орц:    
-Кимчиний байцаа 1 том ширхэг
-Сам хорхой 100 гр
-Ногоон алим 1 ширхэг
-Сармис 2 хумс
-Уксус 2 цайны халбага
-Оливийн тос 1 цайны халбага
-Ногоон сонгино 4 ширхэг
-Лууван 1 ширхэг
-Давс, хар перец

Хийх арга:
Бага зэрэг тосонд сармис болон луувангаа халуун ногоотой хуурна. Алимаа хальслаад дөрвөлжин жижигхэн хэрчинэ. Сам хорхойгоо буцалсан халуун усанд 10-15 секунд дүрээд аваарай. Дараа нь хөргөгчинд хийх хэрэгтэй. Харин энэ хооронд кимчиний байцаагаа (Хятад байцаа ч гэдэг) хэрчье. Дөрвөлжин жижиглэж хэрчсэн байцаагаа алим болон сам хорхойтойгоо холино. Уксус, оливийн тос, хуурсан сармис, халуун ногоо, давс, перецээрээ амтлаад сам хорхойтой салат бэлэн боллоо.



5.  Тахианы махтай “Nicoise” салат
Орц:
-Тахианы цээж мах 300 гр
-Хөлдөөсөн ногоон вандуй 250 гр
-Өндөг 4 ширхэг
-Үрлэн помидор 150 гр
-Хар чидун жимс 50 гр
-Жижигхэн төмс 5 ширхэг   
-Оливын тос 3 цайны халбага
-Зуурсан гич 2 хоолны халбага
-Лемоны шүүс 1 цайны халбага
-Сармис 2 хумс

Хийх арга:
Тахианы цээж махаа зөөлөртөл нь чанаад, ойролцоогоор 1.5 см урттай хэрчинэ. Гичээ зуурахдаа цөцгийн тос, жижиглэн хэрчсэн сармис болон лемоны шүүстэйгээ холино. Тахианы шөлөндөө ногоон вандуйгаа хийн зөөлөртөл нь буцалгана. Төмсөө мөн чанаж зөөллөөд 4 хуваана. Өндгөө чанаад, 2 хуваагаарай. Түүнчлэн үрлэн помидороо ч гэсэн 2 хуваана, харин оливоо хуваах эсэх нь таны хэрэг. Ингээд бэлэн болсон орцуудаа бүгдийг нь хийж,  гичээрээ амталж, зуурч өгөөрэй.



6. Туна загас, пастатай салат
Орц:   
-Оливын тос 2 хоолны халбага
-Үрсэн лимоны хальс 10 гр
-Салатны байцаа
-Үрлэн помидор 150 гр
-Мушгиа гоймон 250 гр
-Сармис 1 хумс
-Хар чидун жимс 20 ширхэг
-Лимоны шүүс 1 цайны халбага
-350 гр лаазтай туна загас болон өөрийнх нь тос, шүүс
-Базиликийн навч
-Давс

Хийх арга:
Буцалсан усанд гоймондоо давс хийн буцалгана. Гоймонгоо буцалгасныхаа дараа оливийн тосоор хутгаад хөргөгчинд 2 минут байлгаарай. Гоймонгоо хөргөгчнөөс гаргаж иргээд лаазтай туна загасаа  болон лаазан дахь тос, шүүсийг нь хийж хутгана. Дээрээс нь сармисаа жижиглэж хэрчээд, оливийн тос, лимоны шүүс, лимоны үрсэн хальс, давс, перецээрээ амтална. Базиликийн навч болон улаан лоолиороо өнгө оруулж, чимэглэвэл тохиромжтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()