Баячууд юу иддэг вэ?

Ямар аргаар баяжсан нь төдийлөн тодорхой биш, алт мөнгөнд умбаж яваа хүмүүс хэрэгтэй, хэрэггүй зүйлсэд мөнгөө үрэх нь элбэг байдаг. Харин тэд хэтэрхий их тансаглаж байхдаа, юу иддэг бол? Зарим хүний сарын цалин, заримынх нь жилийн цалин, бүр насаараа ч ажиллаад олж чадахгүй мөнгөөр нь ганц өдөр хооллодог гэвэл та итгэх үү? Ямартай ч танд тэдний иддэг хэтэрхий гэмээр тансаг хоолнуудыг танилцуулъя.

Баячууд юу иддэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20 Калифорниа мужийн хотдог - 145 доллар

Энэхүү амтат хотдогийг  Франц гич, утсан гахайн мах, чинжүү, оливын тос, хатаасан аньс болон 1 килограмм нь 400 доллар гэгддэг хандгайн сүүгээр хийсэн бяслаг зэргээр хийдэг байна. Амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй гэгддэг бөгөөд баячууд өдрийн хоолондоо иддэг гэнэ. 

Калифорниа мужийн хотдог - 145 доллар

19 “Jamón ibérico” гахайн мах - 1 кг нь 360 доллар

Энэ нь энгийн нэг гахайн мах биш, дээд зэрэглэлийн ногоо, бордоогоор тэжээж, өсгөсөн гахайн мах аж. Нэг килограмм нь 360 доллар гэдэг бөгөөд дээд зэрэглэлийн рестораны ахлах тогооч нар хачиртай талх хийхдээ ашигладаг юм. Мөн махаа дагалдуулж, чанарын гэрчилгээ болон хормогч өгдөг байна.

“Jamón ibérico” гахайн мах - 1 кг нь 360 доллар

18 “The Buddha Jumps Over the Wall” шөл - 190 доллар

Тусгай сортын Япон мөөг, далайн өргөст хэмх, гахайн мах, тахианы мах, хатаасан хясаа, халимны сэрвээ, хүн орхоодой зэргээр хийдэг бөгөөд энэхүү тансаг шөлийг хүссэн хүн бүр идээд байж чаддаггүй. Хэрэв та идэхээр бол дор хаяж 5 хоногийн өмнө захиалгаа өгсөн байх шаардлагатай. Учир нь тус шөлний орц, материал нь ховор төдийгүй хийхэд маш их ажиллагаа шаарддаг аж.

“The Buddha Jumps Over the Wall” шөл - 190 доллар

17 “Цагаан алтан хачиртай талх” – 197 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй хачиртай талх хэмээгддэг энэхүү сэндвичийг Жэймс Паркинсон гэх Англи эр зохиосон байдаг. Тус бүтээгдэхүүний орцонд Ибэрико гахайн мах, бөднө шувууны өндөг, Итали төмс, цагаан мөөг, амтат талх зэрэг багтана. Хэрэв та үүнийг идэхийг хүсвэл Английн Бэркшир хотын “Cliveden” тансаг зэрэглэлийн зочид буудлыг зориорой.

“Цагаан алтан хачиртай талх” – 197 доллар

16 “Фугу”- 280 доллар

Энэхүү зуушийг хортой хэмээгддэг үлээгч загасны махаар хийдэг бөгөөд хийхэд маш нарийн ажиллагааг шаарддаг байна. Тогооч нар “фугу”-г хийх гэж маш олон цагийн сургалтанд сууж, дадлага хуримтлуулсан байх ёстой бөгөөд нэг л буруу ажиллавал хүний аминд хүрэх аюултай байдаг юм.

“Фугу”- 280 доллар

15 “Альба” цагаан трюфель - 30 гр нь 275 доллар

Нэг кг нь 4,000 долларын үнэтэй энэхүү цагаан трюфель нь Өмнөд Итали улсад ургадаг байна. Голдуу 9, 10-р саруудад ургацаа хурааж авдаг бөгөөд маш цөөхөн тоогоор ургадаг тул өртөгийн хувьд үнэтэй байдаг аж. 

“Альба” цагаан трюфель - 30 гр нь 275 доллар

14 Хавчны фритита (The Zillion Dollar Lobster Frittata) - 1000 доллар

Фритита хийх нь маш хялбархан буюу 6 өндөг, цөцгийн тос, сармис байхад л хангалттай. Мөн дээрээс нь амталж бэлдсэн хавч болоод маш үнэтэй загасны түрсийг тавьж өгөөд л ер бусын тансаг зоог бэлэн болох нь энэ дээ. Орц нь ерөнхийдөө энгийн боловч амт чанар нь юутай ч зүйрлэшгүй аж.

Хавчны фритита (The Zillion Dollar Lobster Frittata) - 1000 доллар

13 Дээд зэрэглэлийн пицца (The Luxury Pizza) - 1000 доллар

Ганц зүсэм нь л гэхэд 125 доллар хэмээн худалдаалдаг уг пиццаны орцонд хавч, цөцгий, нимгэн пиццаны талх, болоод 6 өөр төрлийн загасны түрс багтдаг аж. Үүнийг идэхийн тулд 1000 доллар төлөөд зогсохгүй 24 цагийн өмнө захиалгаа өгсөн байх хэрэгтэй.

Дээд зэрэглэлийн пицца (The Luxury Pizza) - 1000 доллар

12 Алтан зайрмаг (Golden Opulence Sundae) - 1000 доллар

Нью-Йорк болон Лас Вегас хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг “Serendipity 3” рестораны бүтээгдэхүүн юм. Тэд үүнийг рестораныхаа 50 жилийн ойгоор гаргаж, танилцуулж байжээ. Ванил, буурцагтай зайрмаганд 23 кратын алтыг суулгаж өгсөн бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй шоколадыг ашигласан байдаг. Энэхүү алтан зайрмагийг идэх нь баячуудын нэр хүндийн баталгаа болж өгдөг гэнэ.

Алтан зайрмаг (Golden Opulence Sundae) - 1000 доллар

11 Гламбургер (The Glamburger) - 1,170 доллар

“Honky Tonk” гэх Америк хоолны ресторан нь Лондон хотод байрладаг. Мэдээж Америк хоол гэхээр хамгийн түрүүнд бургер санаанд орох нь ойлгомжтой. Иймд тус рестораныхан дэлхийн хамгийн үнэтэй бургерийг хийхээр шийджээ. Гэхдээ энэ нь “Honky Tonk” рестораны үндсэн менюд байдаггүй бөгөөд зөвхөн захиалгаар, цөөн тоогоор л хийдэг аж.

Гламбургер (The Glamburger) - 1,170 доллар

10 Ядуу хүнд зориулагдаагүй пицца (The ‘Not-So-Poor Man’s Pizza) – 2,400 доллар

Малта арал дахь “Margo’s Pizzeria” ресторан  нь  цагаан трюфельтэй пиццагаараа алдартай. Тэд  долоо хоногт олсон мөнгөнийхөө ихэнхийг буяны байгуллагад хандивладаг учир хөрөнгөтэй хүмүүс тэнд хооллож, өөрсдийн нэр нүүрээ бодон, энэхүү тансаг пиццаг захиалж, буян үйлддэг гэнэ шүү. 

Ядуу хүнд зориулагдаагүй пицца (The ‘Not-So-Poor Man’s Pizza) – 2,400 доллар

9 Флюр бургер (Fleur Burger)- 5000 доллар

Лас Вегас, Невада, Флюр хотуудаар алдартай Кубэрт Кэллэрийн энэхүү бургер нь өвөрмөц орц, гайхалтай амт чанараараа олонд танигдсан юм. Вагю (Wague) үхрийн махтай энэхүү бургерийг захиалахад 1995 оны “Chateau Petrus” шар айраг, цагаан болцуу мөөг дагалдан ирдэг байна. Гэвч харамсалтай нь хэмжээний хувьд энгийн бургерээс хамаагүй жижигхэн тул дундаж орлоготой хүмүүсийн санаанд төдийлөн нийцдэггүй ажээ. 

Флюр бургер (Fleur Burger)- 5000 доллар

8 Хар дэнсук тарвас ( Densuke Black Watermelon) - 200-6000 доллар

Эдгээр ховор хар тарвасууд нь Япон улсын Хокаядо мужаас гаралтай бөгөөд дуудлага худалдаагаар 3000-6000 доллараар зарагддаг байна. Мөн та үүнийг Торонто хотын Лоблаус (Loblwas)-аас хамаагүй хямдаар худалдаж авч болох бөгөөд 2014 оны 8-р сард 200 доллараар худалдаж байсан аж. Учир нь Канад улсад тус жимсний нөөц их байдаг байна.

Хар дэнсук тарвас ( Densuke Black Watermelon) - 200-6000 доллар

7 Пош бялуу (Posh Pie) - 9,484 доллар

Австралийн Сидней хот дахь “Lord Dudley” зочид буудлын гаргасан Пош бялуу нь амт чанар, өнгө үзэмжийн хувьд маш тансаг гэнэ. Үүнийг дээд зэргийн үхрийн мах, Австрали хавч, өвлийн хар болцуу мөөгөөр хийдэг байна. Мөн тус махтай бялуунд 2 шил “Penfold Grange Reserve” дээд зэрэглэлийн дарс дагалдан ирдэг аж.

Пош бялуу (Posh Pie) - 9,484 доллар

6 "XIII Луис хаан" пицца ( Louis XIII Pizza) - 12,000 доллар

Италийн “Chef Renato Viola” ресторанд нь энэхүү гайхамшигт зоогийг хийж эхэлжээ. Орцонд нь хавч, 8 төрлийн бяслаг, Австралийн ягаан давс, ховор түрс зэрэг орсон байдаг. Мөн тус рестораны ахлах тогооч таныг Итали улсын хаана ч байсан гэсэн очиж, гайхалтай амттай пиццагаа өөрийн гараар урлаж өгөх боломжтой ажээ.

"XIII Луис хаан" пицца (  Louis XIII Pizza) - 12,000 доллар

5 “The Fortress Stilt Fisherman Indulgence” - 14,500 доллар

Энэхүү дессертийг дэлхийн хамгийн үнэтэй амттан хэмээн нэрийддэг байна. Ажиллагаа ихэд шаарддаг бөгөөд амт нь хүн бүхнийг мансууруулах хүчтэй гэнэ. Өвөрмөц өнгө төрх, чимэглэл, утга санаа зэрэг нь хоорондоо төгс зохицож, тэрбумтнуудын голчлон идэх дуртай амттан болж хувирчээ. Загасчны дүрсийг гар аргаар, хамгийн үнэтэй хар шоколадаар хийдэг тул нилээдгүй цаг шаарддаг байна.

“The Fortress Stilt Fisherman Indulgence” - 14,500 доллар

4 Английн “Вагюу” үхрийн махан боов - 15,900 доллар

Дэлхийн хамгийн чамин, тансаг боовыг 1000 долларын үнэтэй Вагюу үхрийн мах, мөөг, хар болцуу мөөг, болон 1982 оны 8400 долларын үнэ бүхий “Chateau Mouton Rothschild” улаан дарс зэргээр хийдэг байна. Нэг боовыг 8 хүн идэх боломжтой бөгөөд "Үүнээс сайхан амттай зүйл байхгүй" хэмээн амталсан хүмүүс дуу алддаг гэнэ шүү.

Английн “Вагюу” үхрийн махан боов - 15,900 доллар

3 “The Frrrozen Haute” шоколадтай зайрмаг – 25,000 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг хэмээгдэн Гиннесийн номонд бичигдсэн тус амттанг идэхийн тулд жирийн иргэн 2-3 жил ажиллаж, мөнгөө хураах хэрэгтэй. Тус бүтээлийн гол үнэ нь алтандаа байдаг бөгөөд Нью-Йорк хотын “Serendipity 3” ресторанд худалдаалагддаг байна.

“The Frrrozen Haute” шоколадтай зайрмаг – 25,000 доллар

2 “Almas” түрс- хагас кг нь 34,500 доллар

Энэ нь энгийн нэг түрс биш. Сувд шиг цагаан өнгөтэй бөгөөд 60-100 настай загаснууд ийм түрс гаргадаг байна. Маш ховор тул өндөр үнэтэй байдаг аж.

“Almas” түрс- хагас кг нь 34,500 доллар

1 “Fabergé” шоколадтай амттан - 34,500 доллар

“Lindeth Howe Country ” дээд зэрэглэлийн зочид буудлын ахлах тогооч Марк Гүйбэрт үүнийг бодож олсон байдаг. Жинхэнэ урлагийн бүтээл болох тус амттанг харсан хүн бүр өөрийн эрхгүй шүлсээ залгидаг аж. Үүнийг дөрвөн өөр төрлийн шоколад ашиглан хийдэг бөгөөд алт болон алмазны орцтой байна.

“Fabergé” шоколадтай амттан - 34,500 доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()