ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түргэн хоолны үнэн төрх

Өдгөө түргэн хоолыг идэх хүмүүс улам ихэссээр байгаа нь нэг талаар сэтгэл зовооно. Учир нь түргэн хоол гэгдэх энэ зүйл бидний биед ямар их хохирол учруулж, эрсдэл дагуулж байдгийг төдийлэн анзаардаггүй. Бүр зарим нь мэддэг хэрнээ ач холбогдол өгөлгүй үргэлжлүүлэн идсээр байдаг нь гайхшрал төрүүлнэ. Ингээд та бүхэндээ түргэн хоолыг юугаар хийдэг, бидний биед ямар сөрөг талтайг танилцуулж байна. Үүнийг уншаад та ахиж түргэн хоол идмээргүй санагдах вий...

Түргэн хоолны үнэн төрх Хадгалах

Амтат кимбаб хэрхэн хийх вэ?

Солонгос, Японоос гаралтай далайн байцааны ороомог буюу “кимбаб” хэмээх зуушыг та бид сүүлийн үед амтархан идэх болсон билээ. Харин ямар орцоор хэрхэн хийхийг сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Амтат кимбаб хэрхэн хийх вэ? Хадгалах
2016-02-21, 12:00

Самрыг яагаад дэвтээж идэх ёстой вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа самрыг амтархан иддэг билээ. Гэвч хуурай самранд хоолны шингэцийг удаашруулагч "фермент" агуулагддаг гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй байна. Харин уг зүйлийг алга болгохын тулд самрыг усанд дэвтээж идэх хэрэгтэй байдаг ажээ. 

Самрыг яагаад дэвтээж идэх ёстой вэ? Хадгалах

Олимпын тамирчид юу иддэг вэ?

Бэлтгэл сургуулилтаа базааж, жингээ барьж байгаа тамирчид юу иддэг юм бол?? Мэдээж тэд оролцдог төрөлдөө, тогтсон жиндээ хамрагдахын тулд, удаан хугацааны бэлтгэл сургуулилтаас гадна, жингээ барих, хооллохдоо бүхий л анхаарлаа хандуулдаг. Иймд та бүхэндээ олимпын тамирчдын бэлтгэлээ базааж байхдаа иддэг хоолуудыг танилцуулъя.

Олимпын тамирчид юу иддэг вэ? Хадгалах

Хоол хүнсэнд агуулагддаг үхлийн аюултай бодисууд

Өнөө үед хоол хүнсний чанар чансаа хүний аминд ч хүрж мэдэхээр болж, үндэстний аюулгүй байдалд заналхийлж байна. Учир нь сүүлийн үеийн шинжлэх ухаан, бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хүнсэнд агуулагдах аймшигт бодис, найрлагыг илчилсээр байна. Тиймдээ ч та бүхэнд биднийг таргалалт, хорт хавдар, тархины элдэв өвчлөлийн үндэс болгож буй хорт бодисуудыг танилцуулъя. 

Хоол хүнсэнд агуулагддаг үхлийн аюултай бодисууд Хадгалах

Та эдгээр хоол хүнсийг эрүүл мэндэд муу гэж бодож байна уу?

Хүн эрүүл хоол хүнс хэрэглэснээр өвчин зовлонгүй, урт удаан амьдарч чадна. Харин бидний хортой гэж боддог хоол хүнснүүд үнэн хэрэгтээ биед эерэг нөлөө үзүүлэх нь бий. Та аливаа зүйлсийг үргэлж хоёр талаас нь харж, дүгнэснээр, давуу талуудыг илүүтэй мэдэрч, ойлгож чадах юм. Бид өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн биед сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн итгэдэг боловч, эсрэгээрээ эрүүл мэндэд тустай хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Та эдгээр хоол хүнсийг эрүүл мэндэд муу гэж бодож байна уу? Хадгалах

Алжаал тайлах амтат шөлнүүд

Цасан бударч, жавар хургах өвлийн үдэш халуун шөл ууж, хөлсөө урсган, ядаргаагаа тайлах шиг сайхан зүйл гэж үгүй. Танд танилцуулахаар бэлтгэсэн эдгээр шөлнүүд нь амт чанар, амин дэмээр баялаг төдийгүй хийхэд амар хялбар юм. Орой ямар хоол хийх вэ? Өдөр ямар хоол идэх вэ? гэхчлэн толгойгоо гашилгаж суугаа хүмүүстээ зориулж хамгийн амттай, илчлэг тэжээл сайтай шөлнүүдийн жорыг хүргэе. 

Алжаал тайлах амтат шөлнүүд Хадгалах

Амттай шорлог хийж сурцгаая!

Нар гийсэн сайхан өдөр найзууд, гэр бүлийнхнээ дагуулаад салхинд гарах дуртай л биз дээ. Мэдээж амралт, зугаалгыг чимэх зүйл бол амтат шорлог байдаг нь гарцаагүй. Харин та үүнийг хэрхэн амттай хийх талаар мэдлэг, туршлага арвин уу? Шорлогны хамгийн чухал зүйл нь махаа амтлах байдаг. Амт муутайхан мах сайхан шорлог болно гэж бодохын ч хэрэггүй.  Ингээд та бүхэндээ салахын аргагүй сайхан амттай шорлог хийх төрөл бүрийн хялбар аргуудыг танилцуулъя.

Амттай шорлог хийж сурцгаая! Хадгалах

Дусал ч тос ашиглалгүйгээр амтат шарсан төмс хийх арга

Хүмүүс гэртээ шарсан төмсийг түргэн хоолны газруудаас дутахгүй амттай хийж иддэг болжээ. Гэхдээ шарсан төмсийг их хэмжээний тосонд хайрч хийдэг тул эцэг эхчүүд хүүхдүүддээ идүүлэх дургүй байдаг. Харин гэрийн эзэгтэй нар үүнд тохирсон шийдлийг хэдийнээ олжээ. Ингээд та бүхэнд ямар ч тослоггүй шарсан төмсийг хэрхэн хийх аргыг зааж өгье.

Дусал ч тос ашиглалгүйгээр амтат шарсан төмс хийх арга Хадгалах
2018-12-09, 14:27

Хөл, гар болон нүүрний хаванг хэрхэн буулгах вэ?

Бидний нүүр царай орой орондоо орж, унтах үед хэвийн байдаг бол өглөө босоод толинд харах үед заримдаа хавагнаж, энд тэндгүй юм туурсан байдаг билээ. Энэ нь эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг илтгэж буй дохио юм. Иймд та бүхний эрүүл мэндэд зориулан хаванг бууруулах үйлчилгээтэй хоол хүнснүүдийг танилцуулъя.

Хөл, гар болон нүүрний хаванг хэрхэн буулгах вэ? Хадгалах

Баячууд ямар хоол иддэг вэ?

Хоол бол хүмүүсийн амьдралын хамгийн том салшгүй нэг хэсэг билээ. Дэлхий даяар хэдэн мянган ресторан байдаг ч эдгээр ресторанд зөвхөн баячууд хэдэн зуугаас хэдэн мянган доллар зарцуулж зоог барьдаг байна. Баячуудын зорьж очин зоог барьдаг ресторануудын хоол ямар үнэтэй байдаг юм бол?

Баячууд ямар хоол иддэг вэ? Хадгалах
2016-11-05, 15:01

Мэргэжлийн тогооч нар бидэнд ингэж зөвлөж байна, туршаад үзээрэй!

Мэргэжлийн тогоочид бидэнтэй яг адилхан л орц хэрэглэдэг хэрнээ амттай сайхан хоол хийдэг. Мэдээж тэдэнд байгалиас заяасан авьяас байх ч тогооч бүрт өөрийн гэсэн арга барил байдаг гэнэ. Тэгвэл зөвхөн мэргэжлийн тогооч нарын л хэрэглэдэг 15 нууц аргыг танилцуулъя.

Мэргэжлийн тогооч нар бидэнд ингэж зөвлөж байна, туршаад үзээрэй! Хадгалах
2017-11-14, 17:17