Дусал ч тос ашиглалгүйгээр амтат шарсан төмс хийх арга

2018-12-09, 14:27
9,165

Хүмүүс гэртээ шарсан төмсийг түргэн хоолны газруудаас дутахгүй амттай хийж иддэг болжээ. Гэхдээ шарсан төмсийг их хэмжээний тосонд хайрч хийдэг тул эцэг эхчүүд хүүхдүүддээ идүүлэх дургүй байдаг. Харин гэрийн эзэгтэй нар үүнд тохирсон шийдлийг хэдийнээ олжээ. Ингээд та бүхэнд ямар ч тослоггүй шарсан төмсийг хэрхэн хийх аргыг зааж өгье.

Дусал ч тос ашиглалгүйгээр амтат шарсан төмс хийх арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • Төмс - 5-7 ширхэг
  • Өндөг - 2 ширхэг
  • Давс - өөрийн хүссэн хэмжээгээрээ
  • Халуун ногоо - өөрийн хүссэн хэмжээгээрээ

 

1

Төмсөө арилгаж угаагаад дунджаар 1 см өргөнтэйгөөр нарийхан хэрчиж бэлдэнэ.

2

Өндөгнийхөө цагааныг шараас нь ялгаж аваад аяганд хийж бага зэрэг хутгана. Дээр нь давс болон хар перец мэтийн амтлагчаас нэмээд мөн хутгаж өгнө.

3

Төмсөн дээрээ өндгөө хийгээд сайтар хольж өгнө. 

4

Хавтан дээр хүнсний цаас дэвсээд төмсөө зурагт үзүүлсэнтэй адил тарааж тавина. Шарах шүүгээгээ 200 хэмд урьдчилан халааж бэлдэнэ.

5

Төмсөө шарах шүүгээ рүү хийн жигнэнэ. 5-7 минут болсны дараа дэвсгэр цаасыг нь аваад төмсний зах хэсгийг борлотол нь дахин жигнэнэ. Ингээд ямар ч тосгүй шарсан төмс бэлэн боллоо!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()