Мэргэжлийн тогооч нар бидэнд ингэж зөвлөж байна, туршаад үзээрэй!

2017-11-14, 17:17
14,385

Мэргэжлийн тогоочид бидэнтэй яг адилхан л орц хэрэглэдэг хэрнээ амттай сайхан хоол хийдэг. Мэдээж тэдэнд байгалиас заяасан авьяас байх ч тогооч бүрт өөрийн гэсэн арга барил байдаг гэнэ. Тэгвэл зөвхөн мэргэжлийн тогооч нарын л хэрэглэдэг 15 нууц аргыг танилцуулъя.

Мэргэжлийн тогооч нар бидэнд ингэж зөвлөж байна, туршаад үзээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Стэйк хийх төгс арга

Дөнгөж хөргөгчөөс гаргасан махыг шууд шарах нь маш буруу байдаг. Үүний оронд өрөөний температурт хэсэг байлгаад шарах юм бол махны бүх хэсэг жигд шарагддаг. Учир нь хөлдүү махны гаднах хэсэг нь голын хэсгээ бодвол илүү хатуу байдаг бөгөөд энэ нь шарах явцад ихээхэн нөлөөлдөг гэнэ.

Стэйк хийх төгс арга

2 Амттай төмсний нухаш бэлтгэх нууц арга

Чанаж болгосон төмсөө нухаж эхлэхээсээ өмнө төмсийг аль болох хуурай болгох хэрэгтэй байдаг. Учир нь төмсийг чанах явцад ихээхэн хэмжээний ус төмсөнд шингэдэг бөгөөд энэ нь нухах үед ялгарч улмаар төмсийг "нялцгай" болгодог гэнэ. Иймд нухаж эхлэхээс өмнө төмсөө хайруулын тавган дээр хуурч өгөөрэй. 

Амттай төмсний нухаш бэлтгэх нууц арга

3 Хар перцний амтыг нэмэгдүүлэх

Хар перецийг илүү хурц амттай болгохын тулд эхлээд хайруулын тавганд хийн халаах бөгөөд дараа нь нүдүүрт хийж жижиг хэсгүүд болтол нухна. Ингэхдээ чулуун нүдүүр ашиглавал амт нь сайн хадгалагддаг гэдгийг санаарай.

Хар перцний амтыг нэмэгдүүлэх

4 Хөвсгөр бялуу

Хөвсгөр бялуу хийхийн тулд гурилан зуурмаганд хийх өндөг болон маслаа нэг шөнийн туршид өрөөний температурт байлгах хэрэгтэй.

Хөвсгөр бялуу

5 Сармисны үнэрээс санаа зовох хэрэггүй

Сармис хэдий хүний биед тустай ч идсэний дараа үнэр нь амнаас хэсэгтээ л салдаггүй. Тэгвэл уг үнэрийг мэргэжлийн тогоочид дараах энгийн аргаар дардаг гэнэ. 

Хоолонд сармисыг хэрчиж хийх бус багц сармисыг голоор нь хэрчээд шүүсийг нь шахвал хоолонд сармисны хурц амт орох ч, аманд эвгүй үнэр тогтдоггүй гэнэ. 

Сармисны үнэрээс санаа зовох хэрэггүй

6 Амттай зутан шөл хийх арга

Ногооны зутан шил хийхийн өмнө ногоогоо зурагт үзүүлсэн шиг хэрчих ба үүний дараа тус бүрийг нь хайруулын таваг ашиглаж бага зэрэг шарвал, зутан илүү амттай болдог гэнэ. Учир нь шарах явцад ногоонд агуулагдах шим тэжээлүүд улам ихээр идэвхиждэг ажээ.

Амттай зутан шөл хийх арга

7 Загасны махыг шарах төгс арга

Шарах гэж байгаа загасны махныхаа гадуур майонез түрхэх нь шарсан загасны харагдах байдал, амт чанарт ихээр нөлөөлдөг. Ингэхийн тулд дунд хэмжээтэй багсыг шилтэй майонезод дүрээд махныхаа гадуур түрхэх хэрэгтэй. 

Загасны махыг шарах төгс арга

8 Шүүслэг мах

Тахиа болон үхрийн махыг удаан хугацаагаар шарж болгоход маш аргуу болдог. Үүнийг шийдэхийн тулд Европ тогоочид дараах аргыг хэрэглэдэг гэнэ. 

30 гр давс болон 60 гр элсэн чихрийг 1 литр усанд найруулна. Уг уусмалдаа шарах гэж байгаа махаа хийнэ. Хэрэв тус мах 1 кг орчим болон 1 цаг, 2 кг бол 2 цагийн туршид усанд хийсэн байдалтайгаар нь хөргөгчид байлгаарай.

Шүүслэг мах

9 Бин хийхдээ исгэлэн амт оруул

Чихэрлэг, шорвог гээд ямар ч төрлийн бин хийж байсан зуурмаганд нь 2-3 халбага исгэлэн крем хийвэл бин амттай болоод зогсохгүй голоор нь хугалахад үйрдэггүй болдог байна.

Бин хийхдээ исгэлэн амт оруул

10 "Шаржигнасан" талх

Гэрийн нөхцөлд талх барьж байгаа тохиолдолд талхны гадрыг хатуу, зөөлөнг тааруулахад маш хэцүү байдаг. Тэгвэл энэ асуудлыг савтай усны тусламжтайгаар шийдэх боломжтой. Талхны гурилаа өмнө нь хийдэг байсан аргаараа зууханд хийж, ингэхдээ шарах шүүгээндээ багахан савтай устай цуг хийгээрэй.

"Шаржигнасан" талх

11 Элсэн чихрийн давсны зориулалтаар ашигла

Ялангуяа улаан лооль агуулсан хоолонд бага зэрэг элсэн чихэр хийх нь улаан лоолинд агуулагддаг зарим нэг хүчлийг арилгаад зогсохгүй, амтыг нь илүү тодотгож өгдөг ажээ.

Элсэн чихрийн давсны зориулалтаар ашигла

12 Тосгүйгээр шарсан мах

Махыг шарахдаа эхлээд хамгийн их өөхтэй хэсгийг нь хайруулын таваг дээрээ тавих нь тохиромжтой. Энэ тохиолдолд мах илүү шүүслэг, амттай болохоос гадна тос ашиглахгүйгээр шарах боломжтой болдог гэнэ. 

Тосгүйгээр шарсан мах

13 Өндөг шарахдаа масло ашигла

Өндгийг төгс шарахад дараах 3 зүйл шаардлагатай байдаг: Сайн чанарын хайруулын таваг, масло, бага температур. Эхлээд хайруулын тавгаа бага температурт халаагаад хоолны халбаганы хагас хэмжээгээр масло хийнэ. Үүний дараа өндгөө хагалж хийгээд бага температурт 4-5 минут шараарай.

Өндөг шарахдаа масло ашигла

14 Нитгэлгүй шөл

Тахианы махыг чанахад нитлэг ихээр бий болж шөлний үзэмжинд ихээр нөлөөлдгийг бид сайн мэднэ. Тэгвэл мэргэжлийн тогооч нар тахианы махаар шөл хийхдээ эхлээд 3 цагийн туршид нитгэлийг нь авалгүйгүүгээр бага температурт чанаж, үүний дараа хүнсний ногоонуудаа нэмж температурыг нь нэмэгдүүлдэг гэнэ.

Нитгэлгүй шөл

15 Сонгино шарах төгс арга

Хайруулын тавгаа дундаж температур дээр нь халаагаад масло болон ургамлын гаралтай тосыг нэмнэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа сонгиноо бага зэрэг давсны хамтаар хийнэ. Давс нь сонгины хурц үнэрийг дарж, хурдан болоход тусалдаг. 

Сонгино шарах төгс арга

Та өөрийн хэрэглэдэг, хоолыг амттай болгодог аргуудаа сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()