Угаалга, цэвэрлэгээний бодисыг орлуулж болохуйц хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд

Их цэвэрлэгээний талаар яригдах үед бид аль болох эрүүл мэндэд хор уршиг багатай бүтээгдэхүүн ашиглахыг хүсдэг. Гэвч энэ бүхнийг өөрийн гараар хийхэд хэцүү, худалдаж авахад асар өндөр үнэтэй. Азаар амьдрал гэдэг баялаг учир урт удаан хугацааны туршид бидний өвөг дээдсийн ашиглагдаж ирсэн нууц аргууд ил гарсаар л байна. Ингээд бид танд угаалга, цэвэрлэгээний бодисыг орлуулж болохуйц айл бүрийн шүүгээнд байх хямд бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Угаалга, цэвэрлэгээний бодисыг орлуулж болохуйц хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд

1 Угаалгын нунтгийн оронд аяга таваг угаагч ашиглах

Туршлагатай гэрийн эзэгтэй бүсгүйчүүд эрэгтэй цамцны захыг угаахад аяга таваг угаагч ашигладаг гэнэ. Цамцны зах ихэнхдээ тослогдож, хиртсэн байдаг учир цамцаа угаахаас 15 минутын өмнө аяга таваг бодис угаагч бодисоо түрхэнэ. Дараа нь угаалгын машиндаа хийж угаахад л хангалттай.

Зарим яаралтай тохиолдолд угаалгын нунтаг байхгүй үед аяга таваг угаагч бодисоор хувцас угаах боломжтой. Энэ үед хувцасны өнгө угаалгын нунтгаар угааснаас ч илүү сэргэдэг гэнэ шүү.

Угаалгын нунтгийн оронд аяга таваг угаагч ашиглах

2 Эрдэнэшишийн цардуулаар цонх угаах

Эрдэнэшишийн цардуулаар та цонх төдийгүй бүхий л шилэн эдлэлүүдийг угаах боломжтой. Учир нь цардуулын ширхэг маш жижиг учир шилэн эдлэлийг гайхалтай өнгөлөхөөс гадна шилэн эдлэлд ямар нэгэн хоргүй. Цонх угаагч шингэн дээрээ эрдэнэшишийн цардуул  нэмээрэй.

Цонх угаах бодис бэлдэх найрлага:

-¼ аяга цагаан цуу

-¼ аяга ариутгагч спирт

-1 хоолны халбага эрдэнэшишийн цардуул

-2 аяга бүлээн ус

Ус шүршигч саванд бүх орцоо хийгээд сайн гэгч нь сэгсэрнэ. Дараа нь цонхон дээрээ цацаж арчаад, дээрээс нь зөөлөн даавуугаар арчаарай. Ингээд танай гэрийн цонх тув тунгалаг болох нь ээ.

Эрдэнэшишийн цардуулаар цонх угаах

3 Эрдэнэшишийн гурил тавилга болон хивсэн дээрх толбыг ор мөргүй арилгана

Тавилга болон хивсэн дээр үүссэн тосны толбо дээр эрдэнэшишийн гурил цацаж, 10-15 минутын дараа тоос сорогчоор бүх гурилыг соруулж авахад толбо ор мөргүй арилна. Бага зэрэг толбо үлдсэн тохиолдолд энгийн угаалгын бодисоор цэвэрлэхэд л хангалттай.  

Эрдэнэшишийн гурил тавилга болон хивсэн дээрх толбыг ор мөргүй арилгана

4 Нимбэгийн хүчлээр шилэн эдлэл цэвэрлэх

Шилэн сав суулга хэрэглэх дуртай хүмүүсийн хувьд энэ арга гайхалтай тохирно. Хэрэглэж буй сав суулгыг ерөнхийдөө хэдэн сарын дараа их цэвэрлэгээнд оруулж угаах шаардлагатай болдог. Учир нь хатуулаг ус их хэрэглэснээс болж өнгөр тогтдог бөгөөд үүнийг энгийн угаагч бодисоор арилгахад төвөгтэй байдаг. Гэтэл гэрийн эзэгтэй нарын гаргадаг томоохон алдаа нь хүнсний сода ашиглаж, шилэн дээр тогтсон өнгөрийг арилгах гэж хүчтэй үрэх явдал юм. Ингээд таны хайртай шилэн эдлэл дээр зураас үүсэж, анхны шинэлэг байдлаа алддаг. Тиймээс нимбэгийн хүчлийг ашиглах нь нэн тохиромжтой. Шилэн сав тус бүрдээ буцалсан ус хийгээд дээрээс нь бага зэрэг нимбэгийн хүчил хийж нэг цагийн турш дэвтээсний дараа усаар зайлахад л хангалттай.

Нимбэгийн хүчлээр шилэн эдлэл цэвэрлэх

5 Паркетан шал болон ханын цаас цэвэрлэхэд майонез ашиглах

Майонез нь зурагдсан паркетан шалыг шинэ мэт харагдуулахад тусална. Эхний ээлжид шалаа угаагч бодисоор сайн цэвэрлэж, дараа нь майонезаа түрхээд 10-15 минутын дараа арчиж авна. Ингээд танай гэрийн шал шинэ мэт харагдах болно. Үүнээс гадна майонезийг ханын цаасан дээрх жижиг толбыг цэвэрлэхэд ашиглах боломжтой бөгөөд зөөлөн даавуун дээр бага зэрэг майонез тавьж, арчих юм.

Паркетан шал болон ханын цаас цэвэрлэхэд майонез ашиглах

6 Хүнсний сода болон гичний тусламжтайгаар аяга, сав суулга угаах

Хүнсний сода бол дэлгүүрт худалдаалж буй угаалга, цэвэрлэгээний бодисыг орлох гайхалтай бүтээгдэхүүн юм. Энэхүү бодис нь тос, толбо, түлэгдэлт зэргийг арилгахаас гадна таагүй үнэрийг ч арилгах бөгөөд үнийн хувьд хямд байдаг. Мөн мөнгөн эдлэл, ган, шаазан эдлэл зэргийг цэвэрлэхэд ашиглаж болно. Харин тефлон буюу наалддаггүй сав суулганд хэрэглэж болохгүй. Учир нь  наалддаггүй давхаргыг гэмтээх магадлалтай. Бага зэрэг хүнсний содыг нойтон гадаргуу дээр асгаж, дараа нь сайн гэгч нь даавуу, сойз зэргээр үрэх хэрэгтэй.

Гич бол хүнсний содын хамтрагч бөгөөд тосыг өөртөө шингээх үйлчилгээтэй байдаг. Тиймээс тостой сав суулгыг угаахад нэн тохиромжтой.

Лайфхак: Хүнсний сода болон гичийг ижил хэмжээтэй хамтад нь хольж, амтлагчийн саванд хийснээр хэрэглэхэд хялбар байх болно. 

Хүнсний сода болон гичний тусламжтайгаар аяга, сав суулга угаах

7 Бэрсүүт жимсний хальс нь төрөл бүрийн сангийн хоолойг цэвэрлэхэд тусална

Эхний ээлжид бэрсүүт жимсний хальсан бодисыг бэлдэх шаардлагатай. Үүнд: 500-700мл-ийн саванд жимсний хальсаа хийж, дээрээс нь тал хүртэл хүнсний уксус хийнэ. Ингээд 7 хоногийн турш харанхуй газар тавиад дараа нь хальсаа шүүж, дээрээс нь ус болон нэг халбага хүнсний сода нэмнэ. Бэлэн болсон шингэнээ ус шүршигч саванд хийж, цэвэрлэх шаардлагатай хоолой дээрээ цацаж, ширүүн сойзоор үрнэ.

Бэрсүүт жимсний хальс нь төрөл бүрийн сангийн хоолойг цэвэрлэхэд тусална

8 Нимбэгийн хүчлээр суултуур цэвэрлэх

Суултуурынхаа дотор талд хэд хэдэн уут хуурай нимбэгийн хүчил цацаад, 2-3 минутын турш таглааг нь таглаарай. Харин дараа нь суултуур угаагч сойзоор угаана. Энэхүү цэвэрлэгээг долоо хоног бүр хийх боломжтой.

Удсан, өнгөр тогтсон тохиолдолд уксусны уусмал танд тусална. Саванд хамгийн өндөр хувьтай уксус хийж буцалгана. Халуун уксусаа суултуур руугаа хийгээд дээрээс хүнсний сода хийж шөнийн турш байлгана. Ингээд өглөө нь суултуур угаагч сойзоор угаахад хангалттай.

Бас нэгэн хувилбар:

-Өнгөр тогтсон хэсгийг даавуугаар хуурай болтол арчина.

-Дараа нь нимбэгийн хүчлийг усанд шингээж хуурай гадаргуу дээр түрхээд 3 цагийн турш байлгаарай.

-Ингээд сойзоор сайн гэгч нь цэвэрлэнэ.

-Хэрвээ эхний удаагаар үр дүн гараагүй бол энэ цэвэрлэгээг хэд хэдэн удаа давтаж хийх хэрэгтэй.

Нимбэгийн хүчлээр суултуур цэвэрлэх

9 Нимбэгний тусламжтай ус буцалгагч цэвэрлэх

Ус буцалгагчийн дотор ханан дээр тогтсон өнгөр нь бөөр, шээсний замын өвчин үүсгэх эрсдэлтэй. Тиймээс сард нэг удаа ч болов өнгөрийг арилгаж цэвэрлэх нь зүйтэй. Энгийн данхны хувьд 100 мл уксус дээр 1 литр ус нэмээд буцалгана.

Харин орчин үеийн ус буцалгагчид нимбэгийн хүчил тохиромжтой.  Ус буцалгагчдаа хоёр цайны халбага нимбэгний хүчил хийгээд усаа буцалгана. Үүний дараа ус буцалгагчаа сайн угааж, дахин нэг удаа цэвэр ус буцалгаж асгаарай. Ингээд ус буцалгагчаа ашиглаж болно.

Нимбэгний тусламжтай ус буцалгагч цэвэрлэх

10 Цардуул болон савангийн үлдэгдэл хивсийг гайхалтай цэвэрлэнэ

Шалны бохирдлыг арилгахад савангийн шингэн танд туслах хэдий ч хамгийн гол нь савангаа хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Эс тэгвээс хэт хөөсөрч, зураас үүсэх болно. Тал хувин усан дээр тал цайны халбага савангийн үртэс хийж, сайхан үнэртэй болгохын тулд хэдэн дусал эфирийн тос нэмээд шалаа угаагаарай.

Харин хивс угаахын тулд 1 аяга цардуулыг, 1 хоолны халбага савангийн үйрмэгтэй холиод дараа нь хивсэн дээрээ цацаж, сойзоор үрнэ. Сайн хатсаны дараа тоосыг нь соруулж авна. Ингээд хивсэн дээр байсан толбо болон таагүй үнэр арилна.

Цардуул болон савангийн үлдэгдэл хивсийг гайхалтай цэвэрлэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()