Түргэн хоолны үнэн төрх

Өдгөө түргэн хоолыг идэх хүмүүс улам ихэссээр байгаа нь нэг талаар сэтгэл зовооно. Учир нь түргэн хоол гэгдэх энэ зүйл бидний биед ямар их хохирол учруулж, эрсдэл дагуулж байдгийг төдийлэн анзаардаггүй. Бүр зарим нь мэддэг хэрнээ ач холбогдол өгөлгүй үргэлжлүүлэн идсээр байдаг нь гайхшрал төрүүлнэ. Ингээд та бүхэндээ түргэн хоолыг юугаар хийдэг, бидний биед ямар сөрөг талтайг танилцуулж байна. Үүнийг уншаад та ахиж түргэн хоол идмээргүй санагдах вий...

Түргэн хоолны үнэн төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Химийн бодис

Гүзээлзгэнэтэй амтат шейк уух дургүй хүн бүү хэл амьтан ч байхгүй биз. Чихэрлэг болоод зөөлөн амт нь аманд ороод л уусч, үгээр хэлэмгүй таашаал бэлэглэдэг. Гэхдээ энэ нь өөртөө маш олон төрлийн хүний бие хортой химийн бодис, элемент агуулж байдаг юм шүү. Гүзээлзгэний амт оруулагч нь өөртөө хүнсний нэмэлт бодис Е-621 буюу глютамат натри агуулдаг бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтнийг гэмтээж, ходоодны шархтай болгох аюултай ажээ. 

Химийн бодис

2 Таргалалт

Ялангуяа АНУ-ын иргэд түргэн хоолыг асар ихээр хэрэглэдэг байсан боловч эрүүл мэнддээ илүүтэй анхаарах болж, жил ирэх тусам түргэн хоолны хэрэглээ нь буурч байгаа юм. Харин үүнээс сэргийлж, бизнесээ цэцэглүүлэхээр сүлжээ ресторанууд АНУ-аас бусад улс орнуудад сүлжээгээ нээж, амжилттай ажиллаж байгаа юм. Үүнд нь манай улс ч мөн багтаж байна. Түргэн хоолыг тогтмол хэрэглэх нь таргалах гол үндэс болдог. Мэдээж таргална гэдэг эрүүл бус байгаагийн хамгийн энгийн шинж, цаашлаад дотоод эрхтнүүд өөхөлж, хөдөлж суухад ч бэрх болж ирнэ. Харин юуны улмаас таргалдаг юм бол? Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калори зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийж байдаг юм. 

Таргалалт

3 Тархинд нөлөө үзүүлнэ

Дээр дурдсанчлан түргэн хоол нь хүнийг огцом таргалуулдгаас гадна тархийг бага багаар агшааж байдаг ажээ. Нэгэн судалгаагаар түргэн хоол тогтмол идсэнээр тархинд хэт их ачаалал өгч, Альцхеймерын өвчин тусах магадлал өндөртэй гэдгийг олж тогтоосон байдаг. 

Тархинд нөлөө үзүүлнэ

4 Хавирган сэндвич

Гадаадын түргэн хоолны сүлжээ ресторануудад зардаг хавирган сэндвич нь амт чанарын хувьд гайхалтай, харах төдийд л арааны шүүс асгардаг. Гэвч үүний орцны талаар та хэр их мэдэх вэ? Гахайн дотор гэдэс, зүрх, уушиг зэргийг жижиглэн, буталж, давс зэргийг холин сайхан амтыг гаргаж, авдаг байна. Үүгээрээ махаа хийдэг бөгөөд нийтдээ 70 гаруй орц ордог юм. Эдгээр нь тухайн хүнд хорт хавдар үүсгэх эрсдэл өндөр байдаг гэнэ.

Хавирган сэндвич

5 "Nuggets" буюу тахианы шарсан цул мах

Мэдээж энэ нь амт чанар сайтай, өег чанартай боловч юугаар хийдэг болохыг нь мэдсэн хүн юутай ч идэхэд хэцүү байх болов уу? Үүнийг үлдсэн, илүүдэл тахианы махыг төхөөрөмжинд хийж, нухаш болгон хийдэг бөгөөд шарахаас өмнө  зурагт харуулсантай адил ягаандуу өнгөтэй байдаг аж. 

"Nuggets" буюу тахианы шарсан цул мах

6 Олон төрлийн мах

Таны идэж буй бургер, сэндвичийг зуун өөр төрлийн үхрийн махыг нийлүүлж хийдэг гэдгийг мэдэх үү? Үхэр бүр өөр өөрийн онцлогтой боловч тэдний махыг хооронд нийлүүлснээр илүүтэй сайхан амт гардаг гэнэ. Та 600 калори илчлэгийг, хэдэн арван үхрийн амиар сольж авч байна гээд боддоо. 

Олон төрлийн мах

7 Бактери

Түргэн хоолыг хийжүүлсэн ундаагүйгээр төсөөлхийн аргагүй. Тиймээс ч түргэн хоолыг сонгосон хүн бүр хийжүүлсэн ундааг сонгож, эрүүл мэндээ хохироож байдаг юм. Харин тэдний ундаа аягалдаг төхөөрөмж нь өөртөө маш олон төрлийн бактери, нянг агуулж байдаг. Учир нь үүнийг огтхон ч угааж цэвэрлэдэггүй ажээ. 

Бактери

8 Мах нь яг ч мах биш

Мах нилээдгүй үнэтэй байдаг тул тэд хэмнэх зорилгоор махандаа нэмэлт бүтээгдэхүүн хольж, илүү их болгодог байна. Таны идэж буй махны ердөө 36 хувь нь л жинхэнэ мах үлдсэн хувь нь элдэв нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Мэдээж энэ нь хүний биед тус болохгүй нь лавтай. 

Мах нь яг ч мах биш

9 Өндөг нь ч өндөг биш

Тэд өндгөө илүү зузаан том харагдуулахын тулд хэд хэдэн химийн бодис хийдэг байх юм. Глицерин, зөөлрүүлэгч, диметилполисилоксан, силикат, нягтруулагч зэргийг өндөгтэй хольж, шараад бидэнд идүүлдэг. Үнэхээр аймшигтай биш гэж үү? 

Өндөг нь ч өндөг биш

10 Хэт их калори

Тако салад нь 770 калори агуулдаг бөгөөд нэг удаа дэхэд 42 гр-аар таргалуулна гэсэн үг. Энэ нь жигнэмэг, бялуунаас ч их калоритой юм. Хамгийн сонирхолтой нь түргэн хоолны ресторанд ердөө ганц зууш идэхэд л ийм байгаа бол, хэд хэдэн хоол идэхэд хэр зэрэг таргалах нь ойлгомжтой биш гэж үү?

Хэт их калори

11 Шарсан төмс

Нэгэн судалгааны баг түргэн хоолны газруудын шарсан төмсийг аван шилэнд хийж хадгалсан байна. Үүнийг 2008 онд хадгалсан бөгөөд 2012 онд буцаан дэлгэж харваас нэг нь үстэж, өмхийрсөн нөгөөх нь үрчийж, хорчийн эвгүй үнэртэж байсан аж. "Mcdonalds"-ийн хорчийсон шарсан төмс нь өөртөө натрийн пропионат агуулдаг бөгөөд энэ нь хөгшрөх, муудахаас сэргийлдэг байна. 

Шарсан төмс

12 14 настай бургер

Та урьд нь 14 настай бургер гэж сонсож байв уу? Тус бургерийг АНУ-ын Юта мужид хадгалж байгаа бөгөөд шинэхэн мэт өнгө төрхөө алдалгүй хадгалсан хэвээр байгаа нь дээр дурдсан натрийн пропионаттай мөн холбоотой юм. 

14 настай бургер

13 Чили

Чили хэмээх шөл нь маш сайхан амттай боловч хэд ч хонуулсан шинээрээ байдаг нууцыг нь задруулваас тэд хоолондоо цахиурын давхар исэл хийдэг бөгөөд энэ нь шинэлэг харагдах байдлыг хариуцаж, бидний нүдийг хуурч байдаг юм. 

Чили

14 Амт оруулагч

Таны идэж байгаа түргэн хоолны дөрөвний нэг нь амт оруулагч байдаг гэдгийг мэдэх үү? Мэдээж биед маш муугаар нөлөөлдаг гэдгийг дурдаад ч хэрэггүй биз ээ.

Амт оруулагч

15 Хэрэгцээнээс давсан калори

Хүн бүр нас, жин зэргээсээ хамаарч өдөрт авах ёстой калорийн хэмжээ нь өөр байдаг. Үүнийг бодох томъёолол ч бий. Гэтэл бидний идэж хэрэглэдэг түргэн хоол нь өдөрт авах ёстой калорийн хэмжээнээс 3 дахин их байдаг ажээ.

Хэрэгцээнээс давсан калори

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()