Та эдгээр хоол хүнсийг эрүүл мэндэд муу гэж бодож байна уу?

Хүн эрүүл хоол хүнс хэрэглэснээр өвчин зовлонгүй, урт удаан амьдарч чадна. Харин бидний хортой гэж боддог хоол хүнснүүд үнэн хэрэгтээ биед эерэг нөлөө үзүүлэх нь бий. Та аливаа зүйлсийг үргэлж хоёр талаас нь харж, дүгнэснээр, давуу талуудыг илүүтэй мэдэрч, ойлгож чадах юм. Бид өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн биед сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн итгэдэг боловч, эсрэгээрээ эрүүл мэндэд тустай хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Та эдгээр хоол хүнсийг эрүүл мэндэд муу гэж бодож байна уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний танилцуулах хоол хүнсийг 100 хувь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг хэмээн ойлгож болохгүй. Хамгийн гол нь та тааруулж, зөв зохистой хэрэглэх ёстойг анхаараарай. Ингэснээр та тухайн хоол хүнсний давуу талыг мэдрэх болно. 

 

1 Пицца

Хүн бүрийн дуртай амтат пиццаг хэтрүүлэн идэх нь биед сөрөг нөлөө үзүүлнэ хэмээдэг. Гэхдээ та ногоотой пиццаг идэж, эрч хүчээ нөхөж болох юм. Төрөл бүрийн ногоо, бяслаг, улаан лоолийн соус нь биед хэрэгцээтэй витамин, кальцийг их хэмжээгээр агуулдаг.  

Пицца

2 "Бастурма"

Нимгэн хэрчсэн үхрийн махыг давс, улаан, хар перец болон сармисаар амталсан Турк үндэсний хоол болох "Бастурма"-г биед сөрөг нөлөөтэй, хэт их давстай хэмээн үздэг. Харин та үүнийг гэртээ бэлтгэж, давсны агууламжийг багасгаж, идвэл илүү их уураг, шим тэжээлийг биедээ хуримтлуулах боломжтой. 

"Бастурма"

3 Кетчуп

Кетчуп нь зүрхний шигдээсээр өвчлөх аюулыг багасгах "lycopene" хэмээн антиоксидантыг их хэмжээгээр агуулдаг байна. 

Кетчуп

4 Шүүрхий мах

Шүүрхий мах нь хорт хавдар үүсгэж, холестерины хэмжээг нэмэгдүүлдэг хэмээн үзэх хүмүүс олон байдаг. Гэсэн хэдий ч, саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар, шүүрхий мах нь зүрхний өвчин, хорт хавдар үүсгэх аюултай биш болохыг тогтоосон. Мөн эмч нар долоо хоногт 3 удаа шүүрхий мах идэж байхыг зөвлөсөн бөгөөд энэ нь витамин D, цайр зэргээр баялаг юм. Гэхдээ таны идэж байгаа мах ямар нэгэн халдваргүй байх ёстойг анхаараарай. 

Шүүрхий мах

5 Шар айраг

Шар айраг нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ арьсан дээр гарсан хар болон цагаан батгыг эмчилдэг байна. Өдөрт нэг стакан шар айраг ууснаар зүрх судасны өвчин тусах магадлалыг 25 хувиар бууруулдаг аж. 

Шар айраг

6 Жигнэмэг

Жигнэмэг нь биед төдийлөн сайнаар нөлөөлөхгүй ч гэлээ, муу нөлөө ч үзүүлдэггүй. Чихэр багатай жигнэмэг нь эрч хүч нэмэгдүүлж, биеийг сэргээдэг байна. 

Жигнэмэг

7 Гахайн шарсан мах

Аливаа зүйлсийг хоёр талаас нь харж байх хэрэгтэй. Гахайн шарсан махыг идсэнээр холестрины хэмжээ нэмэгдэнэ хэмээдэг. Харин нөгөө талаас тус мах нь тархины өвчлөл, Алцгеймерийн өвчин, сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болохоос урьдчилан сэргийлэх тустай юм. 

Гахайн шарсан мах

8 Попкорн

Кино үзэх дуртай хүмүүсийн тэргүүн сонголт болсон попкорн нь биед олон сөрөг нөлөөг үзүүлнэ хэмээдэг. Гэхдээ та төрөл бүрийн амттай попкорноос илүү, энгийн попкорныг сонгож идэх хэрэгтэй. Энэ нь харьцангуй эрүүл бөгөөд биед үзүүлэх нь сөрөг тал нь бага юм. 

Попкорн

9 Суши

Далайн гаралтай хоол, ялангуяа суши нь их хэмжээний уураг, омега 3, бамбайн булчирхайн иод зэргийг агуулдаг. Тиймдээ ч тус хоол нь биед сайн нөлөөлнө. Хэрэв та цагаан будаа хэрэглэхийг хүсэхгүй бол бор будаатай "суши" бэлтгээрэй. 

Суши

10 Сүүтэй шоколад

Хар шоколадтай ижил, сүүтэй шоколад ч мөн антиоксидант, магниг агуулдаг бөгөөд цусны даралтыг тогтворжуулдаг. Энэхүү амттаны ганц сул тал нь их хэмжээний калори агуулж, таргалуулах юм. 

Сүүтэй шоколад

11 Өндөгний шар

Өндөгний шар нь холестрины хэмжээг нэмэгдүүлж, таргалуулдаг. Гэхдээ энэ нь өөртөө В-гийн төрлийн витаминууд, фосфолипид хэмээх химийн бодисын нэгдлээр баялаг бөгөөд эдгээр нь тархины ой санамж болон түргэн ажиллах чадварыг нэмэгдүүлдэг байна. 

Өндөгний шар

12 Тос

Ямар нэгэн нэмэлт хольцгүй байгалийн тос нь ховор витаминуудын нэг болох К2 болон хүний биед заалшгүй шаардлагатай тосны хүчлийг агуулдаг аж. 

Тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()