Алжаал тайлах амтат шөлнүүд

Цасан бударч, жавар хургах өвлийн үдэш халуун шөл ууж, хөлсөө урсган, ядаргаагаа тайлах шиг сайхан зүйл гэж үгүй. Танд танилцуулахаар бэлтгэсэн эдгээр шөлнүүд нь амт чанар, амин дэмээр баялаг төдийгүй хийхэд амар хялбар юм. Орой ямар хоол хийх вэ? Өдөр ямар хоол идэх вэ? гэхчлэн толгойгоо гашилгаж суугаа хүмүүстээ зориулж хамгийн амттай, илчлэг тэжээл сайтай шөлнүүдийн жорыг хүргэе. 

Алжаал тайлах амтат шөлнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гоймонтой шөл

Орц:

  • Тахианы цээж мах- 600 гр
  • Тахианы тунгалаг шөл- 4-5 аяга
  • Лууван- 2 ширхэг
  • Цоохор майлз- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 1 хумс
  • Хэрчсэн яншуй- 3 халбага
  • Лаврын навч- 1 ширхэг
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1 халбага
  • Гоймон- 3 аяга

Хийх арга:

Тахианы махаа хэрчиж бэлтгээд тунгалаг шөлөндөө чанаж буцалгана. Үүндээ хэрчсэн лууван, цоохор майлз, сонгино зэргээ хийж, бага зэрэг гал дээр байлгах бөгөөд 5 минутын дараа хэрчсэн сонгино, сармис, яншуй, лаврын навчыг хийж, бага зэрэг ус нэмж өгнө. Шөлөө зөөлөн гал дээр 1 цаг орчим буцалгаад давс, перец зэргээр амтлаарай. Дараа нь гоймонгоо шөлөндөө хийж 10 минут орчим чанаад хоолоо гаргаж болно. Хоолоо аягалахаас өмнө хэрчсэн ногоон сонгино хийж өгөхөө мартуузай. Энэ нь хоолонд өнгө амт нэмнэ.

Гоймонтой шөл

2 Битүү шөл

Орц:

  • Үхрийн мах- 300 гр
  • Лууван- 1 ширхэг
  • Төмс- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Өндөг- 3 ширхэг
  • Ногоон сонгино
  • Давс, хар перец-амталгаагаар
  • Ус- 150-200 гр
  • Гурил- 2 аяга

Хийх арга:

Тус орц нь гурван хүнд зориулсан болно. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хувааж хийнэ. Төмс, луувангаа үрж, сонгино, сармисаа хэрчиж, тус тус гурван аягандаа хийх аж. Үүндээ давс болон хар перецээ ч мөн тааруулж хийхээс гадна усаа нэмэх юм. Ингэхдээ усаа хэт дүүргэхгүй байх тал дээр анхаараарай. Гурилаа зуурч, зузаавтар элдэж, аягаа бүтээх бөгөөд үүнийгээ жигнүүр дээр тавин 20-30 минут буцалгахад хангалттай юм. 

Битүү шөл

3 Гурилтай шөл

Орц:

  • Өндөг- 1 ширхэг
  • Ногоон сонгино- 2 халбага
  • Гурил- 3 аяга
  • Нунтаг сармис- чимх
  • Үхрийн тунгалаг шөл- 2 аяга
  • Үхрийн мах- 500 гр
  • Давс- чимх

Хийх арга:

Өндөг, хэрчсэн ногоон сонгино, давс, сармисаа хольж, бэлтгээд үүндээ гурилаа хийж, зуурна. Гурилаа амарч байх хооронд махаа хэрчиж, тунгалаг шөлөндөө хийж буцалгаарай. Дараа нь гурилаа элдэж, хэрчээд буцалж буй шөлөндөө хийж, 8-10 минут чанана. Ингээд л таны амттай, амин дэмтэй шөл бэлэн боллоо. Хэрэв амт нь сул байна гэж үзвэл бага зэрэг давс нэмж болно.

Гурилтай шөл

4 Ногоотой шөл

Орц:

  • Үхрийн мах- 300 гр
  • Ургамлын тос- 3 халбага
  • Лууван- 1 ширхэг
  • Сонгино- тал
  • Сармис- 1 хумс
  • Үхрийн тунгалаг шөл- 3 аяга
  • Хэрчсэн байцаа- 2 аяга
  • Улаан лоолийн соус- 1 халбага
  • Хатаасан базилик- 1/2 халбага
  • Хатаасан орегано- 1/4 халбага
  • Давс- 1/4 халбага
  • Ногоон хулуу- 1 ширхэг

Хийх арга:

Хэрчсэн үхрийн мах, лууван, сонгино, сармис зэргээ 5 минут орчим ургамлын тосонд хуурч бэлтгэнэ. Үүндээ үхрийн тунгалаг шөлөө хийж, байцаа, улаан лоолийн соус, базилик, орегано, давсаа нэмэн, хоолоо амталж буцалгаарай. Ойролцоогоор 15-20 минут болсны дараа хэрчсэн хулуугаа нэмэн, ахин 3-4 минут гал дээр байлгана. 

Ногоотой шөл

5 Тахианы махтай амтат шөл

Орц:

  • Ургамлын тос- 3 халбага
  • Сармис- 3 хумс
  • Тахианы гуя- 6 ширхэг
  • Хэрчсэн цоохор майлз- 2 аяга
  • Хэрчсэн килантро- 1/2 аяга
  • Соё соус- 1 аяга
  • Лаврын навч- 5 ширхэг
  • Нунтаг цагаан гаа- 1/4 аяга
  • Шанцай- 1 ширхэг
  • Хар перец- 2 халбага
  • Давс- 1/4 аяга
  • Гоймон- 200 гр

Хийх арга:

Хайруулын тавгаа халааж, оливын тосондоо сармисаа хийж, шаргал болтол нь хуурч, гаргаж авна. Тахианы гуяаа том тогоонд хийж, хэрчсэн цоохор майлз, соё соус, лаврын навч, шанцай, хар перец, элсэн чихэрээ нэмж, ус хийнэ. Шөлөө ойролцоогоор 20-30 минут буцалгасны дараа гоймонгоо хийх бөгөөд ахин 10-15 минут гал дээр чанана. Ингээд ерөнхийдөө таны хоол бэлэн болох төдийгүй таваглахдаа килантро болон шарсан сармисаа дээр нь цацаарай. 

Тахианы махтай амтат шөл

6 Үхрийн махтай шөл

Орц:

  • Үхрийн мах- 500 гр
  • Ургамлын тос- 1 халбага
  • Үхрийн тунгалаг шөл- 3 аяга
  • Ус- 3 аяга
  • Улаан дарс- 1/2 аяга
  • Сонгино- 1 ширхэг
  • Цоохор майлз- 1 ширхэг
  • Лууван- 2 ширхэг
  • Төмс- 2 ширхэг
  • Хэрчсэн байцаа- 2 аяга
  • Эрдэнэшиш- 200 гр
  • Улаан лоолийн соус- 250 гр
  • Үхрийн мах амтлагч- 2 ширхэг
  • Хатаасан базилик- 2 халбага
  • Хатаасан орегано- 1 халбага
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Лаврын навч- 1 ширхэг

Хийх арга:

Тогоондоо тосоо хийж, хэрчсэн махаа хуурна. Үүндээ улаан дарсаа нэмж, маханд сайхан амтыг шингээх хэрэгтэй. Дараа нь хэрчсэн сонгино, сармис, лууван, төмс, байцаагаа нэмж хуурна. Ногоогоо 5-10 минут хуурч, тунгалаг шөл болон усаа нэмж хийнэ. Хоолоо буцалмагц нь эрдэнэшиш, улаан лоолийн соус, үхрийн мах амтлагч, хатаасан базилик, орегано, давс, хар перец, лаврын навчаа нэмээд хоолондоо сайхан амт оруулах аж. Та бэлтгэсэн хоолоо талх эсвэл мантуутай хольж идэж болно.

Үхрийн махтай шөл

7 Банштай шөл

Орц:

  • Үхрийн мах- 500 гр
  • Гурил- 2 аяга
  • Үхрийн тунгалаг шөл- 2 аяга
  • Сонгино- 1 ширхэг
  • Давс- амталгаагаар
  • Хар перец- 1/2 халбага
  • Гоньд- 1/4 халбага

Хийх арга:

Үхрийн махныхаа 300 граммыг жижиглэн татаж бэлтгэнэ. Үлдсэнг нь том дөрвөлжин хэрчээрэй. Татсан махандаа тал хэрчсэн сонгино, давс, хар перец, гоньд зэргийг хийж базна. Дараа нь гурилаа зуурч, жижиглэн элдээд махаа хийж, чимхэх юм. Энэ хооронд махаа шөлөндөө хийж буцалгах бөгөөд бэлдсэн баншаа хийж, 15-25 минут чанаж болгоорой. 

Банштай шөл

8 Халуун ногоотой шөл

Орц:

  • Үхрийн мах- 1 кг
  • Сонгино- 1 ширхэг
  • Төмс- 2 ширхэг
  • Шош- 200 гр
  • Улаан лоолийн соус- 300 гр
  • Ус- 8 аяга
  • Давс- амталгаагаар
  • Нунтаг чили- 3 халбага

Хийх арга: 

Мах болон сонгиноо жижиглэн хэрчиж, тогоондоо хуурна. Махаа бор болтол нь хуурсны дараа хэрчсэн төмс, улаан лоолийн соус, шош, нунтаг чили, давс, ус зэргээ хийж, буцалгаарай. Шөлөө буцалмагц нь галаа багасгаж, 1 цаг чанахад хангалттай. 

Халуун ногоотой шөл

9 Гахайн мах, гоймонтой шөл

Орц:

  • Гахайн мах- 300 гр
  • Сармис- 2 хумс
  • Нунтаг цагаан гаа- 2 халбага
  • Хар перец- 1 халбага
  • Улаан перец- 3/4 халбага
  • Гоньд- 1/2 халбага
  • Ургамлын тос- 1 халбага
  • Давс- амталгаагаар
  • Тахианы тунгалаг шөл- 4 аяга
  • Юуцай- 1 багц
  • Ногоон сонгино- 4 ширхэг
  • Соё соус- 2 халбага
  • Гоймон- 250 гр

Хийх арга:

Хэрчсэн гахайн мах, сармис, цагаан гаа, хар перец, улаан перец, гоньд зэргээ нэгтгэн жижгэвтэр саванд хийж, бэлтгэнэ. Үүнийгээ ургамлын тосондоо хуурч, давсаар амтлаарай. Ойролцоогоор 8-10 минут хуурсны дараа тунгалаг шөлөө нэмж, ахин 10 минут зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь юуцай, ногоон сонгино, соё соусаа нэмээд болсон гэсэн үзвэл гаргаж болно. Гоймонгоо зааврын дагуу давстай усанд чанаж, бэлтгээд шөлтэйгээ хольж иднэ.

Гахайн мах, гоймонтой шөл

10 Хуйцаа

Орц:

  • Үхрийн татсан мах- 300 гр
  • Пүнтүүз- 250 гр
  • Сармис- 1 хумс
  • Сонгино- 1 ширхэг
  • Хар перец- 1 халбага
  • Давс- 1 халбага
  • Лууван- 1 ширхэг
  • Байцаа- 200 гр
  • Төмс- 3 ширхэг
  • Ус- 2 аяга
  • Ясны шөл- 4 аяга
  • Цагаан гаа- 1/4 халбага
  • Хоожуу- 1 аяга
  • Дайлуу- 1 халбага
  • Ургамлын тос- 250 гр

Хийх арга:

Татсан махаа давс, хар перец, хэрчсэн сонгино, сармис зэргээр амталж, жижиглэн бөөрөнхийлж бэлтгэнэ. Үүнийгээ жигнүүр дээр хэрчсэн байцааны хамт тавьж, 10-12 минут жигнээрэй. Төмсийг хальсалж хэрчээд 10-15 минут ургамлын тосонд шарж бэлтгэх хэрэгтэй. Харин пүнтүүзийг буцалсан халуун усанд хийж, 10 минут чанана. Хайруулын тавганд маслыг хайлуулсны дараа пүнтүүзээ хийж дунд зэргийн гал дээр хуурах бөгөөд хоожуу, дайлуу, нунтаг цагаан гаа, сармис, жанг хийж хутгаад сайтар хуураарай. Дараа нь хэрчсэн сонгино, лууванг хуурч дээр нь ясны шөлөө нэмж, буцалгана. Үүндээ хуурч амталсан пүнтүүз, бөөрөнхий мах, байцаа, шарсан төмсийг хийж, бага зэрэг буцалгасны эцэст хоолоо гаргана.

Хуйцаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()