Түүхэн дэх хамгийн "хачирхалтай" байлдааны тактикууд

Дайны үеэр төрөл бүрийн аргыг ашиглаж дайснаа дарах нь энгийн л нэг үзэгдэл байсан билээ. Яаж бодож олсон юм бэ гэмээр тулааны аргуудыг хэрэглэдэг байсан олон цэргийн удирдагчид түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай тулааны тактикуудыг танилцуулж байна. 

Түүхэн дэх хамгийн "хачирхалтай" байлдааны тактикууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алезийн бүслэлт

Энэхүү аргыг Ромчууд Гаулчуудтай хийсэн дайны үеэрээ ашиглаж байжээ. Тухайн үед Гаулчууд цэргийн хүчний илт давуу байдлаа ашиглаж байсан бөгөөд эцсийн мөчид тэд Алезий гэх жижиг тосгонд бүх армиа байршуулсан байна.

Ром цэргүүд дайнд ихээхэн ядарсан байсан бол Гаул цэргүүд хангалттай хүчтэй байсан юм.

Тэгээд Цезарь Алезийн эргэн тойронд модон хана барихыг тушаасан бөгөөд түүнийг дотроос нь нэвтэлж гарах ямар ч боломжгүй байжээ. Учир нь тус хана 18 км-ийн урттай, маш өндөр байв.

Версинжеторикс асуудал үүссэнийг мэдсэн даруйдаа ханыг нурааж, нэмэлт хамгаалалт хийхийг оролдсон боловч бүтээгүй юм. Гэхдээ хэсэг морьтнууд Ромын дутуу барьсан ханаар нэвтэрч чаджээ. Тэд Гаул даяар удирдагч нь аюулд орсон талаар зарлах ёстой байв.

Улмаар Цезарь тэдний зүг их хэмжээний Гаулчууд ирж байгаа болохыг ойлгожээ. Ингээд тэрбээр 2 дахь ханыг босгох тушаалыг гаргасан байна. 

Эцэст нь Ромчууд дайснуудынхаа хамгаалалтыг нурааж чадсан бол Гаулын Алезий тосгон өлсгөлөнд нэрвэгдэж бууж өгчээ. Түүхэнд энэхүү тулааныг хэд хоногийн турш үргэлжилсэн гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд Цезарь өөрөө цэргүүдээ удирдаж байсан гэнэ.

Алезийн бүслэлт

Бонус: Ромчууд гахай шатааж, дайснуудынхаа эсрэг шидэж үймээн самуун тарьдаг байжээ. Харин Ханнибалын дайны үед тэд заан шатааж байсан аж.

2 Илипагийн тулаан

Илипагийн тулаан нь Пунигийн хоёрдугаар дайны үеийн буюу Ром болон Карфагены дайны шийдвэрлэх тулаан байсан юм.

Тухайн үед Ром болон Карфагены дайчид нэг газарт нүүр тулгарчээ. Хоёр тал аль аль нь хөлсний дайчид болох Иберчүүдийг хөлсөлсөн боловч Иберчүүд нь Карфаген болон Ромын дайчдаас хүч муутай байсан гэнэ.

Олон жилийн туршид тэд армийн төв хэсэгтээ үндсэн армийн цэргүүдээ, харин захаар нь Иберчүүдийг байрлуулдаг байв.

Хоёр цэргийн хүчнийхэн өдөр бүр нэг нэгнийхээ өөдөөс харж зогсож, өрсөлдөгчөө түрүүлж довтлохыг хүлээдэг байсан бөгөөд Сципий өдөр бүр цэргүүдээ ганц л байрлалтайгаар зогсоодог байжээ. 

Илипагийн тулаан

Эцэст нь Сципий түрүүлж довтлохоор шийдсэн байна. Тэрбээр дайн эхлэхийн өмнө цэргүүдийн байрлалыг өөрчилж, бэлтгэгдсэн цэргүүдээ армийн захаар нь, харин хөлсний цэргүүдээ голд нь оруулжээ. Харин эсрэг талын жанжин довтолгооны үеэр Ромын дайчдыг хуучин байрлалаараа зогсоно гэдэгт итгэлтэй байв. Улмаар Карфагены цэргүүд юу ч хийж чадалгүй Ромын цэргүүдэд ялагдсан юм.

3 Британийн шүдэнзний хайрцаг

Дэлхийн 2-р дайны үед Англичууд Германы газар нутаг руу төрөл бүрийн өвчний нянтай шүдэнзний хайрцгийг шиддэг байжээ. Үүний улмаас цэргүүд өвчин тусаж, дайны талбараас гарч байсан аж. Гэхдээ Германы цэргүүд Англичуудын энэхүү аргыг мэдэж, тэдний тарааж буй өвчний жагсаалтыг гаргасан бөгөөд өвдсөн цэргүүдийг дайнд оролцохыг хориглосон байна.

Гэвч өвчтэй цэргүүд бааз дээрээ удаан хугацааны туршид байснаар бусад цэргүүддээ өвчин тарааж, энэ нь тэдний хүчийг сулрахад нөлөөлжээ. Энэ бол Англичуудын маш гайхалтай төлөвлөгөө байсан юм. 

Британийн шүдэнзний хайрцаг

4 Фуго болон сарьсан багваахайтай төсөл

Энэхүү хоёр төслийг Дэлхийн 2-р дайны үед хэрэгжүүлэх гэж оролдож байсан ч биеллээ олоогүй юм. Тэсрэх бөмбөгтэй бөмбөлөг хөөргөх Фуго төслийг Япончууд гаргасан бөгөөд тэд үүнийг ашиглаж дайны талбар дээр АНУ-ын цэргүүдийг эзлэх зорилготой байжээ. Гэхдээ 9300 ширхэг тэсрэх бөмбөгтэй бөмбөлөг Номхон Далайн салхины нөлөөгөөр Америкийн арал дээр очих ёстой байсан ч ихэнх нь зорьсон газраа хүрээгүйгээс гадна огтхон ч дэлбэрээгүй аж. 2014 онд Канадаас эдгээр бөмбөлгийн нэгийг олж байсан юм.

Тэдгээр 9300 бөмбөлгөөс зөвхөн нэг нь л АНУ-д хохирол учруулжээ. Тодруулбал, гал гарах үеэр ажилчдын нэг нь тэрхүү бөмбөлгийг сонирхсоноос болж 6 хүн амиа алдсан байна.

Фуго болон сарьсан багваахайтай төсөл

Цаасан бөмбөлөгний нэг.

Мөн тэдэнд усан дээр хөвдөг бөмбөлөг байсан гэнэ.

Харин сарьсан багваахайтай төслийг АНУ санаачилж байсан юм. АНУ Японтой дайтаж байх үедээ сарьсан багваахайд цагаан фосфортой маш олон тооны жижиг хэмжээтэй тэсрэх бөмбөгийг зүүж, дээрээс шидэхээр төлөвлөж байжээ.

Тэд сарьсан багваахайнууд Японы цэргийн хүчний байранд үүрлэнэ гэдэгт маш итгэлтэй байсан ч тухайн үед Японд мод болон цаасаар барьсан байшин маш их байсан аж.

Гол асуудал нь энэхүү төслийн төсөв нь маш өндөр байсан төдийгүй сарьсан багваахайнууд фабрикаасаа зугтаж, цэргийн баазын түлшний саванд үүрлэсний улмаас АНУ-ын цэргийн бааз шатсан гэдэг.

Сарьсан багваахай үүрлэсэн агуйд очиж байсан Америкийн шүдний эмч С.Адамс энэхүү төслийн санааг гаргаж байжээ. Тэрбээр тухайн үед АНУ-ын тэргүүн хатагтай Элеонор Рузвельтийг таньдаг байсан учир түүнд өөрийн санааг захидлаар илгээсэн байна.

Түүний захидалд “Бурхан сарьсан багваахайг яагаад бүтээсэн талаар би ямар ч ойлголтгүй байсан. Харин одоо би ойлгож байна. Тэр биднийг аврахын тулд сарьсан багваахайг бүтээсэн бололтой” гэж бичсэн байжээ.

Гэвч цэргийн бааз дээр гарсан түймрийн дараа энэхүү төслийг хэрэгжүүлэхийг зогсоосон юм.

Сарьсан багваахайн тарьсан гал түймэр

5 Камбийн муурын арми

Энэхүү хачирхалтай тактикийг Камбийчүүд Египеттэй тулалдаж байхдаа ашиглаж байжээ. Тодруулбал, Персидийн цэргийн арми дайнд арай гэж ялалт байгуулж байсан учир эцсийн мөчид арга заль хэрэглэхээр шийдсэн байна. Энэхүү тулаан нь эртний Египетийн цайз орчим болж байсан учир Египетчүүд өөрсдийн цайзыг хангалттай хэмжээнд хамгаалж байсан юм.

Тиймээс ч Персидийн хаан өөрийн дайчдад байж болох бүх муур, нохойг цуглуул гэж тушаасан бөгөөд бамбай дээрээ хүртэл муур зур гэж зарлигджээ. Ингээд тулаан эхлэх үед Камбийчууд Египетчүүдийн ариун амьтан болох муурыг армийнхаа урд гаргасан байна. Үр дүнд нь Египетчүүд мууртай тулалдахаас татгалзжээ. Үүнээс гадна тэд Египетийн цайз руу нэвтрэхийн тулд харуулууд руу муур шиддэг байсан байх магадлалтай гэж түүх судлаачид үздэг юм.

Камбийн муурын арми

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()