Онцлох мэдээ

Таны алдсан эрч хүч, энергийг нөхөх 4 хүнсний бүтээгдэхүүн

Өглөөг эрч хүчтэй угтах нь тухайн өдрийг үр бүтээлтэй, өөдрөг өнгөрүүлэхэд тусладаг. Харин та яг одоо нойрмог царайлан ажил, хичээл дээрээ сууж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Учир нь бид та бүхэндээ өдрийг хэрхэн эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж, залхуурал, ядралтыг давах тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Таны алдсан эрч хүч, энергийг нөхөх 4 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Хүүхдийнхээ тоглоомыг гэрийн нөхцөлд ариутгах хялбар арга

Бид гэрээ өдөр бүр арчиж цэвэрлэдэг ч хүүхдийнхээ тоглоомыг угаахаа мартчихдаг. Хүүхэд зарим үед тоглоомоо амандаа хийх, бохир гараараа барих, гадаа тоглох зэргээс үүдэн орчны тоос шороо, нянгууд наалдаж, ихээр бохирдсон байдаг. Тиймээс 1 сард дор хаяж  1 удаа угааж, цэвэрлэн ариутгах хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ элдэв халдварт өвчнөөс сэргийлж чадах юм. Бид доорх нийтлэлдээ хэрхэн тоглоомыг ариутгаж, цэвэрлэх энгийн бөгөөд хялбар аргыг танд хүргэхээр бэлтгэлээ. 

Хүүхдийнхээ тоглоомыг гэрийн нөхцөлд ариутгах хялбар арга Хадгалах

Таагүй зүүдүүд ямар учиртай вэ?

Таны зүүд зөнтэй юу? Та зүүдээ манаж байсан уу? Зүүд бол хүмүүсийн тайлж чаддаггүй нууцлаг үзэгдлийн нэг юм. Олон хүн зүүдийг зөв тайлж чадвал элдэв бэрхшээл, саад тотгороос зайлж чадна гэж үздэг. Тэгвэл бид танд хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг, мөн учир нь бүрэн тайлагдсан 15 зүүдийг хүргэж байна. Та нийтлэлийг маань уншаад өөртөө юу тохиолдохыг, мөн аливааг хэрхэн шийдэхээ олж мэдээрэй.

Таагүй зүүдүүд ямар учиртай вэ? Хадгалах

Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлэх вэ?

Ирээдүйд хүүхдээ биеэ даан амьдрах чадвартай, хүчирхэг, ухаалаг нэгэн болгож өсгөхийн төлөө эцэг эхчүүд бүхнээ зориулдаг. Гэвч зарим үед тэдэнд хувийн орон зай, өөрөө бодох хугацаа олгохоо мартах тохиолдол бий. Байнгын анхаарал хандуулж, магтаал хэлэхдээ тунг нь хэтрүүлбэл энэ нь хүүхдийн хүмүүжилд эсрэгээр нөлөөлөх тохиолдол ч гардаг юм. Тиймээс бидний ирээдүй болсон бяцхан үрсээ хэрхэн өөртөө итгэлтэй, зөв хүн болгож хүмүүжүүлэх талаар хамгийн чухал 11 зөвлөгөөг доорх нийтлэлдээ багтаалаа. 

Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлэх вэ? Хадгалах

Холливуудын гоо сайханчдын одуудад зөвлөдөг үзэсгэлэнтэй харагдах нууцууд

Энгийн нэгэн эмэгтэй олны танил болсныхоо дараа илүү үзэсгэлэнтэй, харц булаам харагдаж нүдний өмнө гайхалтай өөрчлөгддөг. Учир нь тэд мэргэжлийн гоо сайханч болон стилистүүдийн тусламж авч эхэлдэг ажээ. Ийм гоо сайхны цогц зөвлөгөө өгдөг Холливуудын хэд хэдэн алдартай хүмүүсийн нэг нь Харолд Лэнсэр (Harold Lancer) юм. Тэрээр Женнифер Лопез (Jennifer Lopez), Ким Кардашьян (Kim Kardashian), Бейонсе (Beyonce), Скарлетт Иоханссон (Scarlett Johansson) зэрэг хамгийн сайхан бүсгүйчүүдтэй хамтарч ажиллан, тэдэнд зөвлөгөө өгдөг байна. 

Холливуудын гоо сайханчдын одуудад зөвлөдөг үзэсгэлэнтэй харагдах нууцууд Хадгалах

Өндөр зэрэглэл, Европ стандарт бүхий “GRANDE VILLA” apartment

Хотын төвөөс ердөө 1км зайд байрлалтай, 6м өндөр лобби танхим бүхий өндөр зэрэглэлийн Grande Villa орон сууцыг та бүхэнд танилцуулж байна.

Өндөр зэрэглэл, Европ стандарт бүхий “GRANDE VILLA” apartment Хадгалах

Үүнийг уугаад, 2 минутын дотор амны эвгүй үнэрээс ангижраарай!

Хүний ам нойтон, халуун орчинтой учир, хоол идэх үед орсон бактериуд маш хурдан үржиж олширдог. Үүнээс үүдэн амнаас эвгүй үнэр гарч харилцаж буй хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий. Мөн халуун ногоо, сармис, сонгинотой хоол идсэний дараа эсвэл тамхи татдаг хүмүүсийн ам эвгүй үнэртэй болсон байдаг. Энэ нь таны талаар тааламжгүй сэтгэгдэл үлдээх аюултай тул аль болох хурдан үүнээс салах хэрэгтэй. Хэрэв та шүдээ угаасан ч энэ үнэр арилахгүй байгаа бол бидний зааж өгөх гэж буй аргыг туршаад үзээрэй. 

Үүнийг уугаад, 2 минутын дотор амны эвгүй үнэрээс ангижраарай! Хадгалах

Ангараг гараг дээр очвол, бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Сансар огторгуйн шинжлэх ухаан хурдацтай хөгжихийн хэрээр хүмүүс од гараг эрхэс рүү ширтэж, хэзээ нэгэн цагт очих боломж байгаа гэдэгт итгэж амьдардаг. Ялангуяа судлаачид ангараг гараг дээр амьдрах боломжтой гэх мэдэгдэл гарснаас хойш, эрдэмтэд хүмүүсийг ангараг гараг руу явуулах тухай судалж, боломж байгаа эсэхийг хайж байгаа юм. Харин ангараг дээр очвол бидний амьдрал, биед ямар өөрчлөлт гарах тухай сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна. 

Ангараг гараг дээр очвол, бидний биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах

Хумсныхаа хэлбэрт тохируулан хэрхэн маникьюр хийх вэ?

Хүн бүр өөрийн гэсэн хумсны хэлбэртэй байдаг. Та маникьюр хийлгэхдээ өөрийн хумс болон ажилдаа зөв тохируулж чадвал, таны гар илүү үзэсгэлэнтэй сайхан харагдах болно. Нэмж сонирхуулахад энэ жилийн маникьюрийн чиг хандлагат абстракт жижиг хээтэй, метал чимэглэл бүхий энгийн, минималист будалтууд голлож байгаа ажээ. Өнгөний хувьд хэзээ ч загвараас хоцрогддоггүй байгалийн шаргал болон цэнхэр өнгүүд илүү хүч түрэн орж ирэх юм. 

Хумсныхаа хэлбэрт тохируулан хэрхэн маникьюр хийх вэ? Хадгалах

Эрдэмтдийн өнөөг хүртэл хариултыг нь олж чадаагүй 17 асуулт

Бидний амьдарч буй дэлхий сонин хачин зүйлсээр дүүрэн байдаг. Шинээр зохион бүтээгдэж буй техник технолгийн хөгжлийг харахад хүн төрөлхтөн бүхий л асуултын хариуг олсон мэт санагддаг ч үнэндээ үгүй ажээ. Одоог хүртэл эрдэмтдийн эргэлздэг, төгс хариулт өгч чадаагүй зүйлс дэлхийгээр дүүрэн байдаг. Эдгээрээс хамгийн сонирхолтой 17 асуултыг түүвэрлэн танд хүргэхээр бэлтгэлээ. Харин та эдгээрийг хариултыг мэдэх үү?

Эрдэмтдийн өнөөг хүртэл хариултыг нь олж чадаагүй 17 асуулт Хадгалах

Япончууд гэрээ хэрхэн эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг вэ?

Японы зохиолч Мари Кондо (Marie Kondo)-ийн бичсэн "The life changing bagic of tidying up" буюу "Эмх цэгцийн гайхамшиг" ном хэвлэгдсэн даруйдаа борлуулалтаараа эх орондоо тэргүүлж, маш олон хэлнээ орчуулагдсан юм. Уг номонд гэрээ хэрхэн зөв цэгцэлж, ажил болон амьдарлаа хялбарчилж, сайхан амьдрах талаар зургийн хамт хавсарган өгүүлсэн учир ийнхүү олон улсын уншигчдын сохирхлыг татсан бүтээл болсон юм. Энэ номонд бичигдсэн хэрэггүй зүйлсээсээ салж, өөрийгөө зөвхөн хэрэгтэй зүйлсээр хүрээлүүлэх зарим аргуудыг танд хэлж өгье. 

Япончууд гэрээ хэрхэн эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг вэ? Хадгалах

Азийн маркетингийн наадмаас Жем Хужирт компани “Үндэсний ялагч” шагнал хүртлээ

Азийн маркетингийн холбооны чуулга уулзалт “SMART-2017 Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө. Чуулганы үеэр Азид зохион байгуулагддаг тэргүүлэх зэрэглэлийн маркетингийн шагнал болох ASIA MARKETING EXCELLENCE AWARD” шагнал гардуулах ёслол болж Азийн маркетингийн дээд шагнал болон Үндэсний ялагчдыг тодруулсан юм. Монгол улсаас “Жем Хужирт” компанийн Хужирт брэнд “Marketing company of the year” номинацид эх орноо төлөөлөн өрсөлдөн “Үндэсний ялагч” шагнал хүртлээ.

Азийн маркетингийн наадмаас Жем Хужирт компани  “Үндэсний ялагч” шагнал хүртлээ Хадгалах