Хумсныхаа хэлбэрт тохируулан хэрхэн маникьюр хийх вэ?

Хүн бүр өөрийн гэсэн хумсны хэлбэртэй байдаг. Та маникьюр хийлгэхдээ өөрийн хумс болон ажилдаа зөв тохируулж чадвал, таны гар илүү үзэсгэлэнтэй сайхан харагдах болно. Нэмж сонирхуулахад энэ жилийн маникьюрийн чиг хандлагат абстракт жижиг хээтэй, метал чимэглэл бүхий энгийн, минималист будалтууд голлож байгаа ажээ. Өнгөний хувьд хэзээ ч загвараас хоцрогддоггүй байгалийн шаргал болон цэнхэр өнгүүд илүү хүч түрэн орж ирэх юм. 

Хумсныхаа хэлбэрт тохируулан хэрхэн маникьюр хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дөрвөлжин хумс

Хэрэв таны хумс өргөвтөр хэлбэртэй бол тэгш дөрвөлжин хэлбэрээр засуулаарай. Гэхдээ хэт урт биш хэт богино биш дундаж урттай байх нь хамгийн тохиромжтой. Учир нь ийм хумс хэт богино болвол, эв хавгүй дөрвөлжин гартай харагдуулдаг. 

Дөрвөлжин хэлбэрийн хумсанд бүх төрлийн будалт сайхан зохино. 

Дөрвөлжин хумс

2 Дугуйрсан дөрвөлжин хэлбэр

Энэ төрлийн хумс засалт нь ямар ч гартай бүсгүйд сайхан харагддаг. Оффисын болон хүнтэй байнга харьцдаг ажил хийдэг бүсгүйчүүд ийм хэлбэрээр хумсаа янзлуулвал, гарт төвөг болдоггүй давуу талтай. Өнгөний хувьд уусалттай, цулгуй эсвэл биеийн өнгө оруулж бага зэрэг чимэглэсэн байдлаар будвал илүү зохимжтой. 

Дугуйрсан дөрвөлжин хэлбэр

3 Дугуй хумс

Ийм төрлийн засалт нь өргөн хумсны толиог илүү нарийн, хурууг урт харагдуулдаг, арчилахад хялбар давуу талтай. Мөн байнга хугараад байдаг, нимгэн хумстай бүсгүйчүүдэд тохиромжтой. Тиймээс хумсандаа бага цаг зарцуулдаг бүсгүйчүүд ийм маягаар маникюр хийлгэвэл тохиромжтой. 

Дугуй хумс

4 Зууван хэлбэрийн засалт

Жижиг, нарийн гартай бүсгүйчүүд ийм маягаар хумсаа засуулбал сайхан харагддаг. Хуруу болон хумсыг илүү урт харагдуулах давуу талтай. Ийм засалтаар хумсаа янзалсан бол байгалийн шаргал өнгөнүүд болон завсрын өнгийг сонгож будуулаарай. Хэт хурц өнгий будалт, нүсэр чимэглэл нь эсрэгэээрээ хурууг богинохон харагдуулах сул талтай. 

Зууван хэлбэрийн засалт

5 Алмонд самар шиг хэлбэр

Урт нарийн хуруутай бүсгүйчүүдэд тохиромжтой. Махлаг гартай бүсгүйчүүд ийм хэлбэрээр засуулбал хуруу илүү өргөн, бүдүүн харагдах аюултай. Бүх төрлийн будалт, чимэглэл зохимжтой учир хүссэн загвараараа янзалж болно.

Алмонд самар шиг хэлбэр

6 Баллерина хэлбэрийн засалт

Баллерина буюу урт шовх мөртлөө урд хэсгээрээ бага зэрэг дөрвөлжин засалт нь бат бэх хумстай, урт нарийн хумсны толиотой бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой. Мөн хумсаа ургуулах гэж байгаа бол ийм хэлбэрээр маникьюр хийлгэх нь хамгийн зөв юм.  

Бүх төрлийн будалт, чимэглэл хийхэд тохиромжтой. 

Баллерина хэлбэрийн засалт

7 Стилетто буюу хурц шовх засалт

Жижиг хумсны толиотой, махлагдуу богино гартай бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой. Ийм засалт нь хурууг илүү нарийн, урт харагдуулдаг боловч байнгын арчилгаа шаарддаг. Ингэж хумсаа засуулах нь өдөр тутмын гэрийн ажилд тохиромжгүй учир урлагийн салбарынхан ийм засалтыг ихэвчлэн сонгодог. Хэрэв та анзаарч байсан бол дуучин Рианна ихэвчлэн хумсаа ийм маягаар янзлуулах дeртай ажээ. . 

Стилетто буюу хурц шовх засалт

Дуучин Рианнагийн "Стилетто" хумс

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()