Таны алдсан эрч хүч, энергийг нөхөх 4 хүнсний бүтээгдэхүүн

Өглөөг эрч хүчтэй угтах нь тухайн өдрийг үр бүтээлтэй, өөдрөг өнгөрүүлэхэд тусладаг. Харин та яг одоо нойрмог царайлан ажил, хичээл дээрээ сууж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Учир нь бид та бүхэндээ өдрийг хэрхэн эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж, залхуурал, ядралтыг давах тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Таны алдсан эрч хүч, энергийг нөхөх 4 хүнсний бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ногоон цай уух

Антиоксидантаар баялаг ногоон цайг ууж, өглөөг эрч хүчээр дүүрэн эхлүүлэх боломжтой. Энэ нь таны биеийг бүхэлд нь сэргээж, тухайн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах аж. 

Ногоон цай уух

2 Бүйлсэн самар идэх

Бүйлсэн самар нь өөртөө их хэмжээний магни агуулдаг. Энэхүү эрдэс бодис нь бие махбодид биохимийн 300 гаруй урвал явуулдаг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, эрч хүчийг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна В витаминаар баялаг бүйлсэн самар нь таныг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх аж. 

Бүйлсэн самар идэх

3 Шоколад идэх

Шоколадыг тархины хоол гэж нэрлэх нь бий. Учир нь шоколад тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Хэрвээ ажил, хичээлээ хийх гэтэл залхуу тань хүрч нойрмоглоод байвал багахан шоколад идээрэй. 

Шоколад идэх

4 Нимбэг болон гаатай ус уух

Өглөөг ус ууж эхлүүлэх хамгийн тохиромжтой байдаг. Тэгвэл та усандаа бага зэрэг нимбэгний шүүс болон гаа хийж амтлан уугаарай. Энэ нь таны эрч хүчийг нэмэгдүүлж, сэргээх болно. 

Нимбэг болон гаатай ус уух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()