"Хөнжил үү, нохой юу?" - Инээдтэй төрхөөрөө цахим орчинд алдаршсан Шар Пей нохой

Дэлхий дээр содон сонин чанараараа хүмүүсийн гайхшралыг төрүүлдэг олон амьтан байдгийн нэг бол Шар Пей үүлдрийн Харви нохой юм. Бөөгнүүлээд орхисон хөнжил шиг харагдах энэ нохой Испани эзнийхээ хөтөлдөг инстаграм хаягаар интернет сүлжээний хэрэглэгчдийн эгдүүг хүргэж, хэдийнээ олон мянган шүтэн бишрэгчтэй болоод амжжээ. Ингээд тив дамнан алдаршсан үрчгэр нохойтой танилцацгаая! 

"Хөнжил үү, нохой юу?" - Инээдтэй төрхөөрөө цахим орчинд алдаршсан Шар Пей нохой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Харви Испанийн Менорка арлын оршин суугч Тересагийн хамгийн сайн найз гэнэ. Шар Пей үүлдрийн Харви төрөөд дөнгөж 6 сар болж байгаа ч Тересагийн хөтлөн явуулдаг инстаграм хаягаар интернет хэрэглэгчдэд танигдсан байна. Бүсгүйг хайртай гөлөгнийхөө эгдүүтэй зургуудыг цахим орчинд нийтэлж эхлэхэд Харвиг үслэг хөнжилтэй эндүүрэх тохиолдол олон гарч байв. Үнэхээр ч ийм инээдтэй зургуудыг хараад нохой гэж бодохоосоо илүүтэй хөнжил, бүтээлэг л хүний санаанд орох биз. 

Харви охин Тереса ээжийнхээ хайранд эрхэлж амьдардаг бөгөөд үрчгэр арьс нь жаахан хүүхдийн эмзэг, булбарай арьс шиг л арчилгаа шаарддаг байна. Харвигийн арьсны нугаларсан хэсэгт халдвар орж, цочрохоос урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр цэвэрлэж, чийгшүүлдэг аж.

Харвигийн эх гурван гөлөг төрүүлж, нөгөө хоёрыг нь сайн эзэн үрчлэн авчээ. Ах дүүгээ бодоход Харви илүү олон үрчлээстэй байсан учир Тересагийн анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Харвигийн арьс хэтэрхий олон үрчлээстэйгээс болоод нүдийг нь хүртэл хаадаг байсан ч Тереса  асуудлыг зохицуулж чаджээ. 

Интернет хэрэглэгчид Харвиг өхөөрдөж, Шар Пей үүлдрийн талаар сонирхож эхэлсэн тул Тереса хүмүүст сануулга хүргэхийг хүссэн гэнэ. Энэ төрлийн нохой арьснаасаа шалтгаалж маш их арчилгаа, халамж анхаарал шаарддаг учир сайн төлөвлөсний үндсэнд шийдвэрээ гаргахыг уриалж байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()