Өдөр тутмын хүнсний зүйлсээр Гоо сайхнаа хэрхэн арчлах вэ?

Бид л мэддэггүй болохоос биш бүтээгдэхүүн бүхэн өөрийн гэсэн давтагдашгүй мөн чанар, анагаах ер бусын увидастай байдаг байна. Тэдгээрээс онцлон, хүн бүрийн хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнээр хэрхэн гоо сайхны маск бэлтгэх тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Өдөр тутмын хүнсний зүйлсээр Гоо сайхнаа хэрхэн арчлах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өндөгний цагаантай маск

Энэхүү маск нь арьсыг толигор болгохоос гадна, нүүрний нүх сүвийг агшааж өгдөг. Ялангуяа их хотын бохирдол дунд амьдарч буй бидэнд маш хэрэгтэй. Үүнийг бэлтгэхийн тулд:

  • Өндгийг шараас нь салгаж, тусад нь саванд хийнэ.
  • Цагаан хэсгийг хөөсөртөл нь сайн хутгаж өгөөрэй.
  • Дараа нь нүүрэндээ жигд түрхэж, хатсаны дараа зөөлөн хуулж авах хэрэгтэй.
  • Ингээд нүүрээ бүлээн усаар угааж, өөрт тохирдог нүүрний тосоо түрхэнэ.

Өндөгний цагаантай маск

2 Зөгийн бал, авокадо маск

Хэрэв таны арьс маш ихээр ядарч, өнгө зүсээ алдсан бол дараах маскыг нүүрэндээ жигд түрхээрэй.

  • 1/2 авокадо
  • 1/4 аяга овъёос
  • 1 цайны халбага алимны цуу
  • 1 цайны халбага нимбэгний шүүс

Авокадо жимсээ угааж хальслан, дээр нь овъёос, алимны цуу болон нимбэгний шүүсээ хийгээд холигчинд хийнэ. Бэлэн болсны дараа нүүрэндээ түрхэж, 20 минут орчим болсны дараа бүлээн усаар угааж аваарай.

Зөгийн бал, авокадо маск

3 Өндөгний шар, оливийн тостой маск

Ядарсан арьсанд хамгийн сайн тэжээл өгдөг маск бол өндөгний шар болон оливийн тостой маск юм. 

  • 1 ширхэг өндгийг хагалж, шарыг цагаанаас нь салгана.
  • Ингээд салгаж авсан өндөгний шар дээрээ оливийн тосноос хийж, сайтар хутгаж өгнө.
  • Хэрэв та нэмэлтээр сайхан үнэр оруулахыг хүсэж байвал, дээр нь нэг дусал эфирийн тосноос нэмж өгөөрэй.
  • Ийн 20 минут орчим байлгасны дараа нүүрээ бүлээн усаар угаана. 

Өндөгний шар, оливийн тостой маск

4 Нухсан төмс болон бүйлсэн самар, сүүтэй маск

Холимог болон батгатай арьсанд хамгийн тохиромжтой бөгөөд давхар цайруулах үйлчилгээтэй.

  • Нэг ширхэг төмсийг арилгаж, чанана.
  • Чанасан төмсөө нухаж, дээр нь сүү болон бүйлсэн самрын тосноос тус бүр 2 халбагыг нэмж өгнө.
  • Маскаа сайтар зуурсны дараа нүүрэндээ тавьж 20 минут орчим болсны дараа бүлээн усаар угаагаарай.
  • 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Нухсан төмс болон бүйлсэн самар, сүүтэй маск

5 Улаан лоольтой маск

Нүүрний илүүдэл үс болон хар батгыг хуулах үйлчилгээтэй маск юм. 

  • 1 ширхэг улаан лооль жимсийг арилгаж, холигчинд хийнэ.
  • Үүн дээрээ 1 цайны халбага желатин хийх бөгөөд, ахин 1 цайны халбага сүү хийх хэрэгтэй.
  • Бэлэн болсон зуурмагтаа хэдэн дусал зөгийн бал хийж, дахин хутгаарай.
  • Ингээд үүнийгээ хэсэг сэрүүн газар байлгасны дараа нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа хуулж авна.

Улаан лоольтой маск

6 Овъёос болон сүүтэй маск

Арьсыг зөөлрүүлж, торгомсог болгох үйлчилгээтэй маскыг бэлтгэхийн тулд:

  • 2 цайны халбага овъёосыг холигчинд хийнэ. Үүн дээрээ 2 цайны халбага бүлээн сүү, 1 цайны халбага оливийн тос хийж, ахин хутгана.
  • Нүүрэндээ түрхсэний дараа 10-15 минут болгож, бүлээн усаар угаана.

Овъёос болон сүүтэй маск

7 Өргөст хэмх, нимбэгтэй маск

Нүхжилт арилгахаас гадна, давхар арьсыг цайруулах үйлчилгээтэй.

  • 2 хэрчим өргөст хэмх, 2 цайны халбага нимбэгний шүүс, болон 2 цайны халбага желатинийг холигчинд хийнэ. 
  • Хэсэг хугацаанд сэрүүн газар байлгасны дараа нүүрэндээ түрхэж, 10-15 минут болгосны дараа бүлээн усаар угаагаарай.

Өргөст хэмх, нимбэгтэй маск

8 Зөгийн балтай маск

Тус маск нь таны арьсанд дээд зэргийн тэжээл өгөхөөс гадна, давхар цайруулах болно.

  • 3 цайны халбага цэвэр зөгийн бал
  • 1/3 цайны халбага синнамон буюу шанцай
  • Дээрх орцуудаа хооронд нь сайтар хольж, нүүрэндээ түрхэсний дараа 10 минут болгоод бүлээн усаар угаагаарай.

Зөгийн балтай маск

Та эдгээр маскыг нүүрэндээ түрхээд үр дүнгээсээ бидэнтэй хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()