Холливуудын гоо сайханчдын одуудад зөвлөдөг үзэсгэлэнтэй харагдах нууцууд

Энгийн нэгэн эмэгтэй олны танил болсныхоо дараа илүү үзэсгэлэнтэй, харц булаам харагдаж нүдний өмнө гайхалтай өөрчлөгддөг. Учир нь тэд мэргэжлийн гоо сайханч болон стилистүүдийн тусламж авч эхэлдэг ажээ. Ийм гоо сайхны цогц зөвлөгөө өгдөг Холливуудын хэд хэдэн алдартай хүмүүсийн нэг нь Харолд Лэнсэр (Harold Lancer) юм. Тэрээр Женнифер Лопез (Jennifer Lopez), Ким Кардашьян (Kim Kardashian), Бейонсе (Beyonce), Скарлетт Иоханссон (Scarlett Johansson) зэрэг хамгийн сайхан бүсгүйчүүдтэй хамтарч ажиллан, тэдэнд зөвлөгөө өгдөг байна. 

Холливуудын гоо сайханчдын одуудад зөвлөдөг үзэсгэлэнтэй харагдах нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ингээд танд түүний хэрэглэдэг 13 шилдэг аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та ч бас эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж сайхан харагдах боломжтой шүү. 

 

1 Нүүрний хувирал нь үрчлээ үүсэх шалтгаан болдог

Гоо сайхны зөвлөгч Лэнсэрийн хэлж буйгаар нүүрний зарим хувирал нь үрчлээ үүсэх гол шалтгаан болдог ажээ. Энгийн үед ч хушуугаа цорвойлгох, шүдээ хавирах, хөмхийгөө зуух муу зуршилтай бүсгүйчүүд бусад хүмүүсийг бодвол илүү эрт үрчлээтдэг ажээ. Тиймээс эрт үрчлээтэхээс сэргийлэхийн тулд зарим төрлийн буруу нүүрний хувирлаа удирдах хэрэгтэй гэжээ. 

Нүүрний хувирал нь үрчлээ үүсэх шалтгаан болдог

2 Нүүрээ угаасны дараа 60 секундын дотор тосоо түрхэх

Лэнсэр эмчийн зөвлөснөөр нүүрээ угааснаас 60 секундын дотор чийгшүүлэгч эсвэл тосоо түрхвэл, арьс илүү чийглэг зөөлөн болдог. Учир нь нүүрээ угаасны дараа арьс чийгшилт байдлаа маш богино хугацаанд хадгалаад эргэн хуурайшиж эхэлдэг юм. Тиймээс нүүрний будгаа арилгаж, угаасныхаа дараа зөөлөн алчуураар дарж арчаад, шууд чийгшүүлэгчээ түрхэх хэрэгтэй. Усанд орсны дараа ч мөн адил аль болох хурдан тос түрхэх хэрэгтэй. Ингэхгүй бол арьс усны ууранд хуурайшиж толигор байдлаа алддаг аж. 

Нүүрээ угаасны  дараа 60 секундын дотор тосоо түрхэх

3 Илүүдэл үсээ авсныхаа дараа согтууруулах ундаа ууж болохгүй

Хөл, гар, суга зэрэг хэсгийн илүүдэл үсээ авахуулсан тухайн өдөртөө ямар нэг согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Ингэвэл үсний ургалтыг удаашруулах процесс үйлчилгээгээ алдаж, загатнах, хорсох зэрэг шинж илэрдэг ажээ. 

Илүүдэл үсээ авсныхаа дараа согтууруулах ундаа ууж болохгүй

4 Сэлэхээсээ өмнө үсээ норго

Далай болон нуур, голын усанд сэлэхээсээ өмнө үсээ цэвэр усаар сайтар ногоорой. Ингэвэл цэвэр ус таны хуйх, үс хоорондын сул зайд орж, далайн хортой уснаас хуйх болон үсийг тань хамгаалж эрүүл байлгахад тусална. 

Сэлэхээсээ өмнө үсээ норго

5 Крем түрхэгчний оронд хуруугаа ашигла

Крем түрхэгчний оронд хуруугаа ашиглах нь крем хэмнэхээс гадна, арьсыг илүү сайхан харагдуулдаг. Учир нь хурууны өндөгнүүд халуун байдаг учир будаг шингэлт болон уусгалтанд сайнаар нөлөөлдөг ажээ. Гэхдээ хуруугаа нүүрэндээ хүргэхээс өмнө бактерийн эсрэг савангаар сайтар угаахаа мартаж болохгүй. 

Крем түрхэгчний оронд хуруугаа ашигла

6 Нүүр будалтын суурийг алгасаж болохгүй

Нүүр будалтын суурь буюу "Primer"-ийг тогтмол ашиглаж сурах хэрэгтэй. Энэ нь будагны тогтоцыг сайжруулахаас гадна арьсыг хамгаалах, нүхжилтийг бөглөж арьсыг толигор харагдуулахад тусалдаг. Үүнээс гадна өөрийн арьсны төрлөөс хамаарч тослог тэнцвэржүүлэх, чийгшил өгөх гэх мэт давхар үйлчилгээтэйг сонговол өдрийн турш арьсыг сайхан харагдуулах чадвартай. 

Нүүр будалтын суурийг алгасаж болохгүй

7 Хагны эсрэг шампуниар батгаа хатааж болдог

Хагны эсрэг гэсэн бичигтэй шампуньд цайр нэмж хийсэн байдаг юм. Цайр нь батга хатааж, үрэвсэл дарах үйлчилгээтэй. Тиймээс яаралтай үед батга хатаагч тос авах гэж яаралгүй хагны эсрэг шампуниасаа бага зэргийг авч, асуудалтай хэсэгтээ түрхээрэй. 

Хагны эсрэг шампуниар батгаа хатааж болдог

8 Илүүдэл үсээ хэрхэн зөв авах вэ?

Дотогш ургалттай үснээс сэргийлэхийн тулд хуурайгаар нь илүүдэл үсээ авах хэрэгтэй ажээ. Орой усанд орох үедээ арьсаа гуужуулж, сайтар цэвэрлэн угааж, дэвтээсний дараа үсийг нь хусах нь илүү сайн нөлөөтэй. Үүнийхээ дараа чийгшүүлэгчтэй ургалтыг удаашруулах тос хэрэглэхээ бүү мартаарай. 

Илүүдэл үсээ хэрхэн зөв авах вэ?

9 Үсний хэлбэржүүлэх бүтээгдэхүүнийг бүрэн цэвэрлэхдээ...

Онцгой үйл ажиллагаанд зориулж зарим үед хэт их үсний лак, гел зэргийг хэрэглэх шаардлагатай болдог. Харин дараа нь үүнийг үснээсээ салгахад хэцүү байвал шампуньдаа 1 халбага сода нэмж хийгээрэй. Ингэвэл үс тань маш хурдан намирсан, зөөлөн болно. 

Үсний хэлбэржүүлэх бүтээгдэхүүнийг бүрэн цэвэрлэхдээ...

10 Өглөөний цайнаас өмнө шүдээ угаах

Лэнсер эмчийн зөвлөснөөр шүдээ өглөөний цайны өмнө угаах хэрэгтэй ажээ. Учир нь шөнийн турш аманд үржсэн бактерийг та өглөөний цай уух үедээ хоолтойгоо холин залгидаг. Энэ нь арьсанд хортой төдийгүй, ходоод гэдэсний үйл ажиллагаанд ч, сөрөг нөлөөтэй. Болж өгвөл цүнхэндээ шүдний сойз, оо авч яван өдрийн хоолны дараа элдэв үнэрээс сэргийлэн угаахыг зөвлөдөг.  

Өглөөний цайнаас өмнө шүдээ угаах

11 Өрөөний температуртай усанд орох хэрэгтэй

Шүршүүрт орохдоо хэт халуун биш, хэт хүйтэн биш өрөөний температуртай усанд орох нь арьс болон үсэнд хамгийн сайн. Учир нь хэт халуун ус нь нүүр, биеийн арьсыг хуурайшуулж, нүхжилт, үрчлээ зэрэг таагүй сөрөг нөлөөг дагуулдаг. 

Өрөөний температуртай усанд орох хэрэгтэй

12 Гоо сайхны бүтээгдэхүүндээ кокосын тосыг заавал оруулаарай

Энэ тос эмэгтэй хүн бүрийн гоо сайхны ширээн дээр заавал байх ёстой. Учир нь энэ тос нь бүх төрлийн үс, арьс, хумс гээд эмэгтэйчүүдийн гоо сайхныг илтгэдэг бараг бүх зүйлд сайн нөлөөтэй. Ердийн биеийн болон үсний тосны оронд байнга кокосын тос хэрэглэж заншвал хуурайшилт, үс өнгө алдах, хугарах зэргээс цогцоор сэргийлж чадна. 

Гоо сайхны бүтээгдэхүүндээ кокосын тосыг заавал оруулаарай

13 Нарны хамгаалалттай крем худалдаж авах хэрэггүй

Нарны тос түрхэхээсээ төвөгшөөдөг бүсгүйчүүд ихэвчлэн нарны хамгааллаттай крем худалдаж авдаг. Ийм төрлийн кремэнд нарнаас хамгаалах бодис хийх нь бүтцийг нь илүү өтгөн, шингэц муутай болгодог. Тиймээс их хэрэглэгдэж амархан дуусахаас гадна, арьсыг тань тааламжгүй харагдуулах болно. 

Нарны хамгаалалттай крем худалдаж авах хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()