Хүүхдийнхээ тоглоомыг гэрийн нөхцөлд ариутгах хялбар арга

Бид гэрээ өдөр бүр арчиж цэвэрлэдэг ч хүүхдийнхээ тоглоомыг угаахаа мартчихдаг. Хүүхэд зарим үед тоглоомоо амандаа хийх, бохир гараараа барих, гадаа тоглох зэргээс үүдэн орчны тоос шороо, нянгууд наалдаж, ихээр бохирдсон байдаг. Тиймээс 1 сард дор хаяж  1 удаа угааж, цэвэрлэн ариутгах хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ элдэв халдварт өвчнөөс сэргийлж чадах юм. Бид доорх нийтлэлдээ хэрхэн тоглоомыг ариутгаж, цэвэрлэх энгийн бөгөөд хялбар аргыг танд хүргэхээр бэлтгэлээ. 

Хүүхдийнхээ тоглоомыг гэрийн нөхцөлд ариутгах хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Усны тоглоомын дотор хэсгийг цэвэрлэхдээ

Усанд орохдоо ашигладаг тоглоомын усыг нь бүрэн хатаалгүй хадгалснаар хөгц үүсэж, үнэр орох, нянгийн халдвар дамжуулах хамгийн өндөр магадлалтай юм. Ийм тоглоомыг цэвэрлэхдээ 2 аяга цагаан цуу, 5 дусал цайны модны тос (энэ тос нь ариутгах үйлчилгээтэй), 500 мл устай хольж, дотор хэсэгрүү ус оруулж гаргах маягаар зайлж ариутгадаг. Дотор хэсэгт оруулсан усаа 15 минутын дараа асгаж, үүнийхээ дараа цэвэр усаар сайтар зайлах хэрэгтэй. Хэрэв та олон тоглоом цэвэрлэх гэж байгаа бол уусмалаа тунг нь тохируулан нэмж хэрэглээрэй.

Ингэж цэвэрлэсний дараа ч дотор хэсэгт нь хар хөгцний толбо арилалгүй үлдсэн бол тухайн тоглоомоо хаях хэрэгтэй. 

Усны тоглоомын дотор хэсгийг цэвэрлэхдээ

2 Тоглоомын гадна хэсгийг цэвэрлэж, ариутгахдаа хөөстэй ус ашиглаарай

Та хөөстэй усанд хуванцар, модон, резинэн гээд бүхий л тоглоомыг хийж цэвэрлэх боломжтой. Үүнийг бултгэхэд танд аяга таваг угаагч шингэн 3 том халбага, 2 аяга цагаан цуу, 10 дусал цайны модны тос болон 8 литр бүлээн ус хэрэг болно. Бэлтгэсэн шингэнээ хөөсөрч, уустал нь сайтар хольж том саванд хийж бэлтгэнэ. 

Энэ шингэн нь бүх төрлийн ариутгалыг хийхэд тохиромжтой учир, бага зэргийг авч жижиг саванд хийж хадгалаарай. Ингэвэл та цөөн тоглоом ариутгахдаа цацаж хэрэглэж болох юм. 

Тоглоомын гадна хэсгийг цэвэрлэж, ариутгахдаа хөөстэй ус ашиглаарай

3 Тоглоомнуудаа хэрхэн угаах вэ?

Дээрх аргаар бэлтгэсэн уусмалтай саваа таглаад 1-2 минут сайтар сэгсэрч, 5 минут амраана. Дараа нь тагыг нээж бохирдол арилсан эсэхийг шалгаарай. Хэрэв бохир тоглоом үлдсэн бол ахин сэгсэрч болно. 

Тоглоомнуудаа хэрхэн угаах вэ?

4 Ариутгасан тоглоомоо хатаахдаа...

Гүйцэд цэвэрлэгдсэн тоглоомнуудаа ариутгагч уусмалаас гаргаж, цэвэр усанд хөөс, хурц үнэр нь арилтал гүйцэд сайн зайлаарай. Дараа нь нарны гэрэл болон агаарын солилцоо сайтай газарт хуурай зузаан алчууран дээр нэг нэгээр нь дэлгэж хатаах хэрэгтэй. Дотроо хөндий тоглоомын усыг нь гүйцэд шавхахаа бүү мартаарай. Ингээд ойролцоогоор 24 цагийн дараа бүх тоглоом гүйцэд хатаж, тоглоход бэлэн болно. 

Ариутгасан тоглоомоо хатаахдаа...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()