Эрдэмтдийн өнөөг хүртэл хариултыг нь олж чадаагүй 17 асуулт

Бидний амьдарч буй дэлхий сонин хачин зүйлсээр дүүрэн байдаг. Шинээр зохион бүтээгдэж буй техник технолгийн хөгжлийг харахад хүн төрөлхтөн бүхий л асуултын хариуг олсон мэт санагддаг ч үнэндээ үгүй ажээ. Одоог хүртэл эрдэмтдийн эргэлздэг, төгс хариулт өгч чадаагүй зүйлс дэлхийгээр дүүрэн байдаг. Эдгээрээс хамгийн сонирхолтой 17 асуултыг түүвэрлэн танд хүргэхээр бэлтгэлээ. Харин та эдгээрийг хариултыг мэдэх үү?

Эрдэмтдийн өнөөг хүртэл хариултыг нь олж чадаагүй 17 асуулт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анаашны хүзүү яагаад ийм урт байдаг вэ?

Хүмүүс үүнийг амьдралын явцад, өндрөөс хоол хүнсээ авах гэж сунасаар, байгальд зохицон ийм урт хүзүүтэй болсон гэж хэлдэг. Гэхдээ энэ дүгнэлтийг эрдэмтэд 100% хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Тиймээс энэ асуултын хариу одоог хүртэл хоосон хэвээр байгаа юм. 

Анаашны хүзүү яагаад ийм урт байдаг вэ?

2 Хүн хэдэн нас хүртлээ амьдрах боломжтой вэ?

Хүний хөгшрөлтийг эрдэмтэд, судлаачид амьдралын тодорхой үе шат бус нэгэн төрлийн өвчин эмгэг гэж үздэг аж. Тиймээс бид дундаж наслалт гэж юу болох тухай биш, харин хэрхэн эрүүл байхдаа илүү анхаарах хэрэгтэй. 

Хүн хэдэн нас хүртлээ амьдрах боломжтой вэ?

3 Цагаан эрвээхий яагаад гэрэлд татагддаг вэ?

Шавьжнууд гэрэлд татагдах нь байгалийн энгийн үзэгдэл. Хүн бүр үүнийг мэддэг ч яагаад гэдгийг нь хэн ч мэддэггүй. Хэрэв тэд гэрэл болон галд үнэхээр их татагддаг юм бол олон жилийн өмнө бүгд галд шатаад, устаад алга болчих байсан биз. Үүнийг эрдэмтэд гэрлийн өдөөлтийн дагуу тодорхой өнцгийг баримтлан нисдэгтэй холбоотой гэдэг ч, яагаад гэдэг хариултыг бас л олж чадаагүй байгаа аж. 

Цагаан эрвээхий яагаад гэрэлд татагддаг вэ?

4 Муурны хиржигэнэх чимээ ямар учиртай вэ?

Муур хоолоо идэх үедээ, эзэнтэйгээ тоглохдоо, эрхлэх үедээ эсвэл айсан үедээ хиржигэнэх мэт чимээг гаргадаг. Энэ чимээ нь ясны эдгэрэлтэд тустай гэдгийг эрдэмтэд нотолсон ч, хэрхэн яаж гардаг, яагаад ийм чимээ гаргадагыг нь мэддэггүй ажээ. 

Муурны хиржигэнэх чимээ ямар учиртай вэ?

5 Эвшээх яагаад халдварладаг вэ?

Эвшээж байгаа хүнийг хараад, дагаж эвшээдгийн учрыг шинжлэх ухаан тайлж чадаагүй юм. Үүнийг сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлтэй холбоотой хэмээн хэлдэг ч, ямар нэг тодорхой хариулт байхгүй. Нэгэн сонирхолтой мэдээлэл хэлэхэд ой санамжаа алдах Алцгеймэрийн өвчтэй хүмүүс болон шизофрентэй хүмүүсийн өөдөөс харж байгаад эвшээхэд тэд хэзээ ч дагаж эвшээдэггүй ажээ.

Эвшээх яагаад халдварладаг вэ?

6 Хүний биеийн өсөлт яагаад зогсдог вэ?

Бидний биеийн эсүүдийн өсөлт нь тодорхой дохиог хүлээн авсны дараа, уургийн өсөлтийг зогсож хүн ахин өсөхөө больдог ажээ. Гэвч эрдэмтэд ямар дохио, хэрхэн үүсэж, ямар сувгаар дамжин, ямар үйл ажиллагаанд нөлөөлж байгааг мэдэхгүй хэвээр байна.

Хүний биеийн өсөлт яагаад зогсдог вэ?

7 Шувууд яаж хаашаа нисэхээ мэддэг вэ?

Та багадаа нүүдлийн шувууд хаана өвөлжиж, дараа нь хаашаа нисдэг талаар гайхдаг байсан биз. Багш нарын бид нарт хэлдэг зүйл бол тэд дулаан орныг зорьж, дараагийн зун болоход эргэн ирдэг гэсэн тайлбар л бий. Энэ үйл явцын тухайд шинжлэх ухааны цорын ганц таамаглал нь дэлхийн соронзон орны нөлөөлөл юм. Одоогоор энэ таамаглалд хүмүүс итгэдэг ч, эрдэмтэд зөв хариулт гэж хүлээн зөвшөөрдөггүй ажээ.

Шувууд яаж хаашаа нисэхээ мэддэг вэ?

8 Далайн ёроолд юу байдаг вэ?

Эрдэмтдийн хэлж буйгаар далайн хамгийн гүн ёроолд хүрэхээс, саран дээр очих нь илүү хялбар ажээ. Үнэн хэрэгтээ дэлхий дээрх нийт далайн ердөө 5%-ийг нь судалсан бөгөөд үлдсэн 95%-д юу байгааг хэн ч мэдэхгүй нууц хэвээр байна.  

Далайн ёроолд юу байдаг вэ?

9 Цаг хугацаар аялах боломжтой юу?

Цаг хугацаагаар аялагчдын тухай уран зөгнөлт кино үзсний дараа эсвэл амьдралынхаа зарим зүйлсийг өөрчлөхийг хүссэн үедээ бид цаг хугацаагаар аялаж болдог ч болоосой гэж хүсдэг. Технологийн талаас нь аваад үзэхэд, ирээдүйрүү аялах боломжтой ажээ. Ердөө л тухайн хүнийг маш хурдан цаг хугацааны хэмжүүрт оруулах хэрэгтэй. Харин өнгөрсөнрүү аялахыг боломжгүй гэж эрдэмтэд үздэг. 

Цаг хугацаар аялах боломжтой юу?

10 Яагаад ихэнх хүмүүс баруун гараараа бичдэг вэ?

Энэ асуултын хариуг олох гэж 160 гаруй жилийн өмнөөс хичээсэн ч одоог хүртэл хариуг нь өгч чадаагүй байгаа ажээ. Та энэ талаар юу гэж бодож байна? 

Яагаад ихэнх хүмүүс баруун гараараа бичдэг вэ?

11 Хүмүүс яагаад эвшээдэг вэ?

Хүний бие хүчилтөрөгчийн дутагдалд орсон үедээ эвшээдэг гэж олон хүмүүс боддог. Учир нь энэ үед бид их хэмжээний агаарыг сорж биедээ оруулдаг. Гэвч энэ хариулттай эрдэмтэд санал нийлдэггүй ажээ. 

Хүмүүс яагаад эвшээдэг вэ?

12 Бид яагаад зүүдэлдэг вэ?

Хүн хэдэн цагийн үед зүүдэлдэг талаар олон баримт судалгаа байдаг ч яагаад зүүдэлдэг талаар тайлбар байдаггүй. Зарим хүмүүс үүнийг биелээгүй хүсэл гэж үздэг бол зарим нь тархины мэдрэлийн эсүүдийн гажиг гэж ч хэлдэг. Гэвч эдгээр яриаг зогсоох шинжлэх ухааны тайлбар одоог хүртэл байдаггүй ажээ. 

Бид яагаад зүүдэлдэг вэ?

13 Хүн яагаад заавал унтах ёстой вэ?

Бид өдөр бүр 8 цаг унтдаг гэж тооцоолбол, бүхий л амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг. Эрт дээр үеэс хүмүүс энэ талаар судлаж байсан ч ямар нэг төгс хариулт олж чадаагүй юм. Одоог хүртэл хэлсэн тайлбаруудаас хамгийн бодитой нь: биеийн үйл ажиллагааг түр зогсоон амраах болон тархины үйл ажиллагааг сайжруулж, шинээр ямар нэг сурч цээжлэхтэй холбоотой хүн унтдаг.

Хэрэв хүмүүс огт унтахаа больчихвол дэлхийн амьдрал ямар өөр болох талаар төсөөлөхөд гайхамшигтай биш гэж үү? 

Хүн яагаад заавал унтах ёстой вэ?

14 Орчлон ертөнц юунаас бүтдэг вэ?

Орчлон ертөнц бол аугаа уудам орон зай юм. Хүмүүс бид ердөө л нэг өчүүхэн хэсэг дээр нь амьдарч буй, нэгэн төрлийн амьтад билээ. Бидний мэдэж хэрэглэдэг бүх зүйл нүдэнд үл харагдах жижиг атомуудаас бүтдэг. Харин бүхий л ертөнцийн ердөө 5% нь л атомын бүтэцтэй, харин үлдсэн 95% нь бидний хэзээ ч мэдэхгүй зүйлсээс бүрддэг ажээ.

Орчлон ертөнц юунаас бүтдэг вэ?

15 Хар нүх юунаас бүтдэг вэ?

Орчлон ертөнцийн хамгийн ер бусын зүйлс бүгд л судлагдаагүй байдаг. Харьцангуйн онол, квант механик онол нь хар нүх байдаг гэдгийг нотолж чадсан ч, юунаас бүтсэнийг нь тодорхойлох боломжгүй байжээ. Энэ асуултын хариултыг хүн төрөлхтөн хэзээ ч мэдэхгүй байж болох юм. 

Хар нүх юунаас бүтдэг  вэ?

16 Татах хүч юунаас болж үүсдэг вэ?

Биднийг дэлхий дээр жингүүдүүлэлгүй, тогтоон барьдаг татах хүч юунаас үүсэн гардгийг эрдэмтэд мэдэж чадаагүй ажээ. Гэвч энэ асуултын хариуг олохыг хүсдэг хүмүүс маш олон байдаг юм шүү. 

Татах хүч юунаас болж үүсдэг вэ?

17 Орчлон ертөнцөд биднээс өөр амьд бие, амьдрал байдаг уу?

Тийм ээ. Бид харь гаригийнхний тухай ярьж байна. Магадгүй энэ асуултын хариулт нь "тийм" байх. Учир нь эрдэмтэд бусад гаригууд дээр амьдралыг бий болгох шинж тэмдгүүдийг олж нээсээр байгаа билээ. Эцсийн эцэст орчлон ертөнцийн 60 тэрбум гарагуудын аль нэг нь амьдрал олдох боломжтойг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ.

Орчлон ертөнцөд биднээс өөр амьд бие, амьдрал байдаг уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()