Исламын шашинтнуудад яагаад архийг хатуу хориглох болсон бэ?

Исламын шашинд аливаа согтууруулах ундаа, тэр ч байтугай дотор нь архи байсан аяга тавгийг хүртэл хэрэглэхийг хориглодог. Үүнийг нэрлэх "hamr" гэсэн тусгай үг байдаг бөгөөд энэхүү хоригийг зөрчсөнтэй холбоотой нүглийг "haram" гэж нэрлэдэг. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үзэл нь Ислам шашинтай нэгэн зэрэг гарч ирсэн гэж олон хүн үздэг боловч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Исламын шашинтнууд Мухаммедын сургаалыг дагаж аажмаар өөрсдийгөө архинаас гаргасан байдаг аж.

Исламын шашинтнуудад яагаад архийг хатуу хориглох болсон бэ?

Исламын шашин МЭ VII зуунд Арабын хойгийн баруун хэсэгт үүссэн юм. Эрт дээр үеэс энэ бүс нутагт архи чөлөөтэй хэрэглэдэг харийн шашны итгэл үнэмшил бүхий олон арван овгийн төлөөлөгчид амьдардаг байжээ. Арабууд согтууруулах ундааг хэзээний таашаадаггүй байсан боловч нэрмэл, жимсний дарс эрэлт хэрэгцээ ихтэй байв.

Үнэндээ халуун цөлд амьдардаг хүмүүс архиар цангаагаа тайлах үзэгдэл улам бүр олширчээ. Спиртийн агууламж багатай ундаа нь хүчтэй согтоодоггүй ч хялбар донтуулдаг байсан учир үүнээс болж олон сөрөг үр дагавар гардаг байв. Мухаммед номлол түгээж явахдаа архи гэгч сайн сайханд хэрхэвч хүргэхгүй гэдгийг ойлгосон боловч Арабчуудын дарсны хэрэглээг төдийлөн тоодоггүй байсан аж. Мөн архины тухай сөрөг зүйл ярих нь Хежазын (арабын хойгийн баруун хэсэг) оршин суугчдад таалагдахгүйг мэддэг байв. 

Яагаад гэвэл тус нутгийн олон гэр бүл архины бизнес эрхэлдэг байсан учраас тэднийг Исламын шашинд элсүүлэхийн тулд архины эсрэг зүйл ярьж болохгүй байв. Гэвч тун удалгүй Мухаммед архидан согтуурахын эсрэг тэмцэхэд хүрсэн байна. Түүний шавь нар архинд толгойгоо мэдүүлэх болсноор номлогч нар хэд хэдэн удаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөр хоорондоо хэрүүл, зодоон хийсэн бөгөөд архинд тохируулж номлолыг өөрчилж байсныг нь Мухаммед анзаарчээ. Аллахын Элч тэрбээр архины хор уршгийн талаарх анхны номлолдоо “Тэд чамаас дарс, майсирын [буруу номын бурханд өргөх тахил] талаар асууна. Гэвч эдгээр нь нүгэлд тооцогдоно" гэв.

Хэсэг хугацааны дараа сүсэгтнүүдэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тухай “Ай сүсэгтэн олон минь! Согтуу үедээ залбирч болохгүй. Юу хэлж байгаагаа ойлгох чадалтай болох хүртэл хүлээ" хэмээсэн гэдэг.

Исламын шашинд "хамр" гэсэн ойлголт байдаг. Энэ нь тус шашны согтууруулах ундаа хэрэглэх нүглийн нэр юм. Исламын шашин судлаачид "Хамр"-д архи төдийгүй бүх төрлийн мансууруулах бодис буюу хар тамхи, ацетон, цавуу зэрэг зүйлс багтана гэжээ.

Мөн лалын шашинд архи, согтууруулах ундааг эмчилгээний зориулалтаар ашиглахыг хориглодог. Теологич Абу Дауд Мухаммед: “Хамр аливааг анагааж чадахгүй, харин ч өвчин авчирдаг. Аллах өвчин, эм тариа илгээж, өвчин тус бүрд эмийг бий болгосон. Өөртөө хориотой зүйл бүү хүртээ" гэж архийг эмийн зориулалтаар ашиглахыг ч хориглосон байна.

Ислам шашин өдөрт 5 удаа мөргөл үйлдэхийг заадаг бөгөөд үүнийг согтуу байхдаа хийхийг хориглодог. Ингэснээр тухайн хүн эрүүл болтлоо мөргөл хийж болохгүй болох бөгөөд тухайн өдөр нэг ч мөргөл үйлдэж чадахгүй болно гэсэн үг. Энэ нь өөрөө том нүгэлд хамаарна.

Шашин судлаач Ибн Аби 'Асим "Аль-Ахад" бүтээлдээ Мухаммед "Архи уусан хүний залбирлыг Аллах 40 хоногийн турш хүлээж авахгүй. Мөн хүн үхэхээсээ өмнө дарс уусан бол түүнийг диваажин хүлээж авахгүй" гэж хэлсэн гэж дурдсан аж.

Архи уухгүй байх хоёр дахь шалтгаан нь хүн согтууруулах ундаа хэрэглэснээсээ болж зориггүй, хариуцлагагүй болж, Коран судрын зарлигийг зөрчиж болзошгүй болж хувирна гэжээ. Теологич Ибн Мажийн бүтээлд үүнийг “Согтууруулах ундаа уух нь гал тахихтай ижил нүгэл юм. Галыг шүтдэг хүн зөв замаасаа төөрч, Аллахыг танихгүй болно" гэж Мухаммед тайлбарласан гэж бичсэн байна.

Хориг тавих гурав дахь шалтгаан бол согтуу хүн ёс суртахуунгүй, тэр ч байтугай гэмт хэрэг үйлдэхэд бэлэн сэтгэхүйтэй болно гэж хэлсэн байна. Түрэмгийлэл, хийрхэл, задгай яриа, шунал тачаал, доромжилсон бодол зэрэг сөрөг зүйлс архи уусан хүнийг эзэмддэг гэнэ.

Дөрөв дэх шалтгаан нь архинд донтсон хүн аажмаар оюун санаа, бие бялдрын хувьд доройтдог учраас түүнийг цээрлэх ёстой аж. Хамгийн сүүлийн шалтгаан нь архи ууж үзэгдэх нь залуу хүмүүсийг нүгэлд уруу татдаг учраас ингэж болохгүй гэв.

Исламын шашинд мөн энэхүү ундааг хэрэглэхээс гадна зарж борлуулахыг хүртэл хориглодог. Энэ тухай Мухаммедын хамтрагч Ибн Умар "Аллах архи, согтууруулах ундааг хараав. Түүнийг уудаг, цутгадаг, зардаг, худалдаж авдаг хүмүүс цөм нүгэлтнүүд" гэж хэлсэн байдаг.

Исламын шашин зөвхөн гурван удаа энэ хуулийг зөрчихийг хүлцдэг. Гэхдээ тэр хүн үнэн сэтгэлээсээ гэмших ёстой. Харин дөрөв дэх удаагаа тухайн хүнийг өршөөхгүй. Ибн Мажийн хэлснээр ийм зөрчигч нас барсны дараа "Аллах түүнийг тамынхны идээ бээр болгоно" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()