Ангараг гараг дээр очвол, бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Сансар огторгуйн шинжлэх ухаан хурдацтай хөгжихийн хэрээр хүмүүс од гараг эрхэс рүү ширтэж, хэзээ нэгэн цагт очих боломж байгаа гэдэгт итгэж амьдардаг. Ялангуяа судлаачид ангараг гараг дээр амьдрах боломжтой гэх мэдэгдэл гарснаас хойш, эрдэмтэд хүмүүсийг ангараг гараг руу явуулах тухай судалж, боломж байгаа эсэхийг хайж байгаа юм. Харин ангараг дээр очвол бидний амьдрал, биед ямар өөрчлөлт гарах тухай сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна. 

Ангараг гараг дээр очвол, бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ганцаардана

Ангараг гарагт очсон тохиолдолд ганцаардах мэдрэмж төрж, цаашлаад сэтгэл гутралд орохыг үгүйсгэхгүй. Учир нь ангараг гараг амьдрал байгаад очлоо гэхэд бид роботуудтай хамт байх шаардлагатай болно. Үүнээс болж тус гарагт очсон хүмүүс амьд харилцаанаас холдож, ганцаардах, сэтгэл гутрах өвчтэй болж мэдэх юм.  

Дээр дурдсанчлан ямар ч барилга байгууламж, хот, суурин газар байхгүй тус гараг дээр очоод хүмүүст тохиолдох хамгийн эхний саад бэрхшээл бол уйтгар, гунигтайгаа тэмцэх явдал юм. Энэ талаар нэгэн сансрын нисгэгч "Уг гараг дээрх чиний хамгийн том дайсан бол уйтгар гуниг байх болно. Тиймээс өөрийгөө саатуулах зүйлсийг авч явах хэрэгтэй бөгөөд аль болох уйдахгүй байхыг хичээх хэрэгтэй" хэмээн хэлж байсан байна. 

Ганцаардана

2 Булчингийн масс алдагдана

Хэрвээ та олон улсын сансрын станцад очиж байсан бол, тус газрын ажилчид тогтмол төхөөрөмж дээр дасгал хөдөлгөөн хийдэг болохыг анзаарсан нь гарцаагүй. Тэдний тогтмол дасгал хийдэг шалтгаан нь биеийн булчингийн бүтэц ангараг гарагт очсоноор өөрчлөгддөгтэй холбоотой юм. Дэлхийн хүмүүс хүзүү, нурууны булчиндаа илүүтэй анхаарч, дасгал хийх хэрэгтэй. Эс бөгөөс ангараг гарагт очсоноор тухайн булчингууд ажиллагаагүй болох аюултай байдаг. Тиймдээ ч мэргэжлийн хүмүүс сансрын нисгэгчдийг тусгайлан бэлтгэж, дасгал хөдөлгөөн хийлгэдэг аж. Мэдээж ангараг гарагт удаан хугацаанд амьдарсан хүн байхгүй ч гэлээ, энэ нь байх боломжтой гэдгийг эрдэмтэд олж тогтоогоод байгаа билээ.

Булчингийн масс алдагдана

3 Хүчилтөрөгч багасна

Ангараг гарагт байгаа хүчилтөрөгчийг дэлхийтэй харьцуулахад хангалттай хэмжээтэй биш юм. Гэтэл бид амьсгалж, амьд байхын тулд биед хүчилтөрөгч шаардагдах нь гарцаагүй. Харин ирээдүйд ангараг гарагийн агаар мандлын 95 хувийг бүрдүүлдэг нүүрстөрөгчийн давхар ислийг хүчилтөрөгч болгон хувиргах ажиллагааг явуулж, үүндээ хатуу оксидын электроликийг ашиглах боломжтой хэмээн үзэж байна. 

Хүчилтөрөгч багасна

4 Эрс тэс уур амьсгал

Дэлхий болон ангараг гараг нь хоорондоо их төстэй. Улирлын хувьд мөн л хавар, зун, намар, өвөл гэх дөрвөн улиралтай. Харин жилийн 687 өдөртэй, нэг улирал нь 167 өдөр үргэлжилдэг аж. Өвөлдөө дунджаар -109.3, зундаа 21.7 градусын дулаантай байдаг төдийгүй ямар нэг далай, нуур, цөөрөм байдаггүйгээрээ онцлогтой.

Эрс тэс уур амьсгал

5 Цаг хугацааны зөрүү

Хэрвээ Ангараг гараг дээр амьдарвал нэг өдөр үргэлжлэх хугацаа нь дэлхийн нэг өдрөөс 30-40 минут илүү үргэлжилдэг байна. Түүнчлэн нэг жилд 687 өдөр байдаг гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. Энэ нь тус гараг дээр тусах нарны тусгалтай холбоотой байж болзошгүй хэмээн "NASA"-ийн зүгээс таамаг дэвшүүлээд байгаа юм. Мөн та дэлхийгээс хөдөлж ангараг гарагт очихын тулд дэлхийн өдөр хоногоор 400-500 өдрийг зарцуулах болно. 

Цаг хугацааны зөрүү

6 Цацраг идэвхижилт

Сансарын нислэгийн үед нисгэгчдийн эрүүл мэндэд учирч болох гадны хамгийн том аюул нь сансарын туяа юм. Амьдралын ул мөрийг хайхаар Ангараг гариг дээр газардаад байгаа Сониуч станцын өөр нэгэн зорилго бол түүний хэмжээг нарийвчлан тодорхойлоход чиглэж байна. Дэлхийн соронзон орон биднийг сансарын туяанаас найдвартай хамгаалдаг бол сансарын нөxцөлд төрөл бүрийн цацраг идэвхт туяа нисгэгчдийн биед чөлөөтэй нэвтрэх болно. Нисгэгчдийг хэд хэдэн төрлийн цацраг туяанаас тусгаарлах боломжтой боловч бусад төрлийн сансарын туяанаас найдвартай хамгаалж чадахгүй.

Иймд урт хугацааны аялалын үед хүний тархинд нөлөөлж Алцгеймер зэрэг өвчний явцыг түргэсгэх нөлөө үзүүлж болохыг Рочестерийн их сургуулийн эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. Тэд туршилтын хүрээнд Ангараг руу хийх аялалын үед хүний биед шингэж болох сансарын туяаны янз бүрийн тунгаар хулганыг шарж туршсан байдаг. 

Цацраг идэвхижилт

7 Харанхуйд байхаас айх эмгэг

"NASA"-аас нисгэгчдийг сансарт гаргахаас өмнө харанхуйгаас айдаг эсэхийг нь шалгаж үздэг байна. Сансрын нисгэгч Крис Хадфилдф (Chris Hadfield)-ийн хэлж байгаагаар, түүнийг жижигхэн харанхуй цүнхэнд оруулж, хэр удаан байж чадахыг нь шалгасан гэдэг. Тэрээр "Миний хувьд харанхуй, жижин орон зайд ганцаараа байх амар тухтай байсан. Хэн ч чамд саад болохгүй тул аливааг эргэцүүлж, сайхан амрахад хамгийн тохиромжтой газар" хэмээсэн юм. Харин бусад хүмүүсийн тухайд түүнтэй ижил бодолтой байхгүй л болов уу.

Үнэхээр шинжлэх ухаан хөгжиж, ангараг гараг дээр амьдрах боломжтой хэмээн, хүмүүс тэнд очвол тийм ч таатай байхгүй. Та тэнд зөвхөн хамгаалалтын малгай, тусгай хувцас өмсөж байх хэрэгтэй төдийгүй яг л хоригдол мэт шаардлагатай тохиолдолд гадагш гарах болможтой болно. 

Харанхуйд байхаас айх эмгэг

8 Харь гарагийн амьд биет

Сансрын нисгэгчид задгай сансарт гарахдаа яагаад дандаа тусгай зэвсэг авч явдгийн шалтгаан нь харийн биет юм. Мэдээж одоогоор ангараг гарагт амьдрал байх боломжтойг хараахан тогтоогоогүй байгаа боловч, тэнд амьдрал байхгүй гэдгийг ч баттай тогтоож чадаагүй билээ. 

2016 онд эрдэмтэд сансар огторгуйд байгаа хамгийн хөгжилтэй төрөл зүйл бол хүн төрөлхтөн гэж дүгнэсэн. Гэсэн хэдий ч, ангараг гараг дээр бидний мэдэхгүй хачин жигтэй амьд биетүүд байхыг үгүйсгэхгүй тул сансрын нисгэгчид үргэлж бэлэн байдалд явдаг байна. 

Харь гарагийн амьд биет

9 Нүдний гажиг болон харааны өөрчлөлт

1989 оноос хойш НАСА сансрын нисэгчидээ, эргэн ирснийх нь дараа харааны өөрчлөлтийн судалгаа авч эхэлсэн юм. Уг судалгааны хариуд сансарт байсан хүмүүсийн нүдний хараа дэлхийгээс явсан үеийнхтэй харьцуулахад муудаж, ойр болон холын хараанд өөрчлөлт орсон байжээ. Тиймээс тэд илүү нарийн системчилсэн шинжилгээ авч эхэлсэн байна. Тусгай дурангийн тусламжтай, солонгон бүрхэвчний арын хэсгийг шалгах, нүдний дусаалгын тусламжтай тайвшруулсны дараа бусад асуудалтай хэсгийг шалгах, хараа сайжруулах дусаалгаар хүүхэн харааны хариу үйлдлийг судлах гэх мэт...

Үүний дүнд зарим сансрын нисэгчийн хараа бага багаар сэргэж байсан бол дийлэнх хүмүүсийнх ахин сэргэлгүй тэр хэвэндээ үлдсэн байна. Учир нь нүд нь, тархи болон нугасны шингэнтэй адил сансрын дотоод хүчтэй даралтын улмаас өөрчлөлтөд орсон байсан ажээ.

Хамгийн удаан хугацаанд сансарт байсан хүн  бол Валери Поляков билээ. Харин бид Марс гарагруу очихын тулд хэдэн жилийг зарцуулах болно. Энэ үеийн эрүүл мэндийн асуудлуудын талаар судалгаа одоо ч дэтмаг байгаа юм.

Нүдний гажиг болон харааны өөрчлөлт

10 Сансрын солиорол

Хүмүүс ангараг гарагруу хөөрсний дараа, газардаж ч амжаагүй байхдаа сансрын солиоролд өртөж магадгүй ажээ. Учир нь тав тухтай, тайван орчноос, давчуу, агаарын нягтаршил муутай орчинд нисэх үед хүний тархинд байгаа айдас буюу фобиа илэрч гарах аюултай байдаг. Давчуу орон зайнаас айдаг хүмүүст энэ нь хамгийн хүчтэй нөлөөлж түрэмгий ааш зан, хүчирхийллийн элемэнтүүдийг  гаргах өндөр магадлалтай ажээ. Нэгэнт л сансрын нисэгчид шиг зоригтой, хатуужилтай биш учир бэлтгэгдээгүй зорчигчдын дунд ямар хариу үйлдэл гарах нь одоогоор тодорхой биш байгаа юм. Бидний тархины ихэнх хувийг эзэлдэг ус, жингүйдлийн орчинд удаан байхад ямар өөрчлөлтөд орж болохыг судалсан судалгаа ч бас нэн ховор билээ.

Тиймээс НАСА-ийн ажилчид энгийн хүмүүстэй хамтран, жингүйдлийн орчны тархины үйл ажиллагааны өөрчлөлтийн судалгааг хийж байгаа юм.

Сансрын солиорол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()