Үүнийг уугаад, 2 минутын дотор амны эвгүй үнэрээс ангижраарай!

Хүний ам нойтон, халуун орчинтой учир, хоол идэх үед орсон бактериуд маш хурдан үржиж олширдог. Үүнээс үүдэн амнаас эвгүй үнэр гарч харилцаж буй хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий. Мөн халуун ногоо, сармис, сонгинотой хоол идсэний дараа эсвэл тамхи татдаг хүмүүсийн ам эвгүй үнэртэй болсон байдаг. Энэ нь таны талаар тааламжгүй сэтгэгдэл үлдээх аюултай тул аль болох хурдан үүнээс салах хэрэгтэй. Хэрэв та шүдээ угаасан ч энэ үнэр арилахгүй байгаа бол бидний зааж өгөх гэж буй аргыг туршаад үзээрэй. 

Үүнийг уугаад, 2 минутын дотор амны эвгүй үнэрээс ангижраарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрхэн бэлтгэх вэ?

Дэлгүүрт үүнтэй ижил үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд зарагддаг ч үнэтэй учир байнга худалдан авч хэрэглэх боломжгүй. Харин энэхүү шингэнийг бэлтгэхэд танд гарийн доорх 5 төрлийн орц  л шаардлагатай. 

Орц:

  • 2 ширхэг лимон
  • 1 шилэн аяга бүлээн ус 
  • Халбаганы тал синнамон 
  • 1 цайны халбага хүнсний сода
  • 1 цайны халбага зөгийн бал

Хэрхэн бэлтгэх вэ? 

Лимоныхоо шүүсийг шахаж бэлдээд дээрээс нь синнамон, зөгийн бал, хүнсний содаа нэмж хольно. Холимгон дээрээ усаа хийж сайтар сэгсрэн хэрэглэхэд бэлэн болно. Уг шингэнээ бэлтгэснийхээ дараа 2-3 минутын дотор ууж хэрэглэрэй. 

Синнамон болон хүнсний сода нь амны эвгүй үнэр үүсгэгч бактерийг устгаж, зөгийн бал нь бактериас хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүнсний сода нь шүдийг цайруулах давхар үйлчилгээтэй. Харин лимон нь шингэнийг хэрэглэсний дараа таны амнаас сэнгэнэсэн лимоны үнэр үнэртэж, аманд үлдсэн үлдэгдэл бактерийг устгахад тустай. 

Хэрхэн бэлтгэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()