ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Викториа Секрет”-ийн хамгийн анхны Ази модель

Бидний хэлдгээр “босго өндөртэй” алдартай загварын тайзнаа хүссэн аавын охин, тэр бүр санасны зоргоор гарчихгүй шүү дээ. Ёстой л шаардлага шалгуур юу байна, тэр бүрийг давсны эцэст мөрөөдлөө биелүүлдэг. Бидний танилцуулах энгийн нэгэн Хятад бүсгүй өөрийн зүүдлээ ч үгүй алдартай Викториа Секретийн тайзнаа гарч, олон алдартай брэндийн нүүр царай болсон юм. 

“Викториа Секрет”-ийн хамгийн анхны Ази модель Хадгалах

Эрчүүдийн дургүйг хүргэдэг бүсгүйчүүдийн хувцаслалт

Эрчүүд найз бүсгүй, эхнэрээ гомдоохвий гэсэндээ тэдний өмссөн хувцас, нүүр будалтын талаар ам нээдэггүй байна. Өөрт нь хэдийгээр таалагдахгүй байсан ч хайртай бүсгүйгээ тэргүүнд тавьж, тэдний саналыг хүндэтгэдэг. Харин анх танилцаж буй бүсгүйн хувьд, тэднийг хувцаслалтаар нь үнэлж, дүгнэх нь бий. Иймд бүсгүйчүүддээ эрчүүдийн дургүй хувцаслалтуудыг танилцуулъя.

 

Эрчүүдийн дургүйг хүргэдэг бүсгүйчүүдийн хувцаслалт Хадгалах

Шинэ хувцсанд дагалдаж ирдэг жижиг материал ямар учиртай вэ?

Дэлгүүрээс шинэ хувцас худалдаж авахад халаасан дотор нь, эсвэл шошготой нь цуг тухайн хувцасны материалын багахан хэсгийг хавсаргаж өгсөн байдаг. Хүн бүхэн л үүнийг урагдаж, цоороход нөхөх материал гэж боддог ч яг үнэндээ тэс өөр зориулалттай байдаг ажээ. Бид үүнийг ямар ч хэрэгцээгүй хог мэтээр харж, шууд л хаячихдаг. Тэгвэл үүнээс хойш битгий хаяж байгаарай. 

Шинэ хувцсанд дагалдаж ирдэг жижиг материал ямар учиртай вэ? Хадгалах

Үзэсгэлэнтэй моделийн ээдрээтэй амьдрал

ОХУ-ын алдарт модель Наталиа Водианова (Natalia Vodianova)-г бид бүхэн “Calvin Klein”-ний “Euphoria” сүрчгийн нүүр царай гэдгээр нь илүүтэй мэдэх билээ. Тэрээр өдгөө 34 настай бөгөөд өдгөө дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй моделиудын нэгт зүй ёсоор орж байна. Ийнхүү та бүхэндээ "Calvin Klein" брэндийн албан ёсны модель, загвар өмсөгч бүсгүйн нэг өдрийн сонирхолтой амьдралыг өгүүлэх гэрэл зургуудыг хүргэж байна.

Үзэсгэлэнтэй моделийн ээдрээтэй амьдрал Хадгалах

Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ?

Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг хэмээх сайхан үг байдаг. Түүний адил бид өдөр тутамдаа цэвэр цэмцгэр, аятайхан хувцаславал, хүмүүстэй харилцах харилцаанд ч мөн сайнаар нөлөөлнө шүү дээ. Энэ нь заавал өндөр үнэтэй хувцсыг өмс гэсэн үг биш юм. Ердөө л хувцаслах хэв маяг, ерөнхий донжийг нь олоод өмсчихвөл, та яг л хөрөнгөтэй айлын хүүхэд мэт эрхэмсэг харагдах болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцья.

Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ? Хадгалах

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг эрчүүдийн хувцаслалт

Зарим үед бидний гадаад үзэмж, хувцаслалт нь үг ярианаас илүүтэй бусдад анхны сэтгэгдлийг төрүүлж байдаг. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэгтэй ижил бидний өмссөн зүүсэн хувцас, өнгө үзэмж хэлж боломгүй маш олон зүйлийг илэрхийлээд байх шиг... Тэгвэл охид бүсгүйчүүд эрчүүдийн юунд тэгтлээ татагдаж, дурладаг юм болоо? Үүнд ч гэсэн хувцаслалт чухал нөлөөтэй. Тиймээс эрчүүддээ зориулан бүсгүйчүүдийн дуртай хувцаслалтуудыг танилцуулж байна. 

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг эрчүүдийн хувцаслалт Хадгалах

84 настай үзэсгэлэнтэй модель олныг шуугиулж байна

Америкийн модель, загвар өмсөгч Кармен Делл Орефайс (Carmen Dell’Orefice) өдгөө 84 настай үзэсгэлэнт бүсгүй билээ. Түүнийг зөвхөн Америкийн ч биш, дэлхийн хэмжээний хамгийн өндөр настай, өндөр чансаатай бүсгүй хэмээн үнэлдэг юм. 

84 настай үзэсгэлэнтэй модель олныг шуугиулж байна Хадгалах

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт

Яагаад зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд, тэдний хүссэн хувцсыг өмсөх ёстой гэж? Бүсгүйчүүдийн ийм ч хувцас муухай, энэ нь ч тийм гэхийн оронд залуучууд маань өөрсдийгөө нэг сонжоод үзвэл ямар вэ? Бидний танилцуулах доорх хувцсыг ихэнх бүсгүйчүүд таалдаггүй, найз залуу, нөхрөө иймэрхүү хувцас өмсөхийг хүсдэггүй байна. Ингээд доорх хувцаснуудтай хамтдаа танилцъя.

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт Хадгалах

Хар хувцас өмсөх дуртай хүмүүс ямар байдаг вэ?

Залуу сайхан байгаа дээрээ хар хувцаснаас татгалз, аль болох гэгээлэг тод өнгийн хувцас өмс гэж хүмүүсийн хэлэхийг бид бишгүй л сонсдог. Гэхдээ хар хувцас өмсөнө гэдэг нь биеийнхээ өө сэвийг далдлана гэсэн үг биш, харин ихэмсэг бардам, нууцлаг болон классик хэв маягаа хэзээд хадгалж үлдэхийн нэр юм. Дандаа л хар хувцас өмсөж явдаг хүмүүс ямар байдаг гээч???

Хар хувцас өмсөх дуртай хүмүүс ямар байдаг вэ? Хадгалах

Эмэгтэйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалтууд

"Энийг өмсвөл би тарган харагдаж байна уу?" Та энэ асуултыг дор хаяж өдөрт 2-3 удаа хэн нэгнээс асуудаг байх. Эмэгтэй хүмүүс бүгд л тарган байсан ч туранхай, туранхай байсан ч илүү гоолиг туранхай харагдахыг л хүсдэг. Харин буруу хувцалсанаас болж хэдий гуалиг биетэй нэгэн байсан ч тарган, эв хавгүй харагддаг юм. Ингээд биднийг тарган харагдуулдаг буруу хувцаслалтуудыг танилцуулж, хэрхэн зөв хувцаслах тухай мэдээллийг хүргэж байна. 

Эмэгтэйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалтууд Хадгалах

21-р зууны загварлаг хатан хаан

Өнөөдөр та бүхэндээ гайхалтай үзэсгэлэнтэй, хурц ухаантай, түүгээр ч үл барам загварлаг нэгэн бүсгүйг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Амжилттай яваа эр хүн бүрийн ард ухаалаг эмэгтэй байдаг гэх үг яг л түүнд зориулсан гэмээр. Ингээд бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

21-р зууны загварлаг хатан хаан Хадгалах

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин

Бидний өгүүлэх гэж буй түүхийн эзнийг Наталя Кастеллар (Natalia Castellar) гэдэг бөгөөд тэрээр Пуэрто Рико (Puerto Rico) улсад төрсөн, 17 настай загвар өмсөгч охин юм. Бага байхаасаа өтгөн хөмсөгтэй байсан тэрээр олон нийтийн газар явахаасаа ичиж, сургуульд хүртэл сурахгүй хэмээн эцэг эхдээ хэлж байжээ. Гэвч өсч, торнихын хэрээр түүний гоо үзэсгэлэн олны харааг булаах болж, Наталя хөмсөгнөөсөө ичиж, санаа зовохоо больсон байна. Түүгээр барахгүй загварын агентлагтай тэрээр гэрээ байгуулж, өсвөр наснаасаа алдар нэрэнд хүрэх гараагаа амжилттай эхлүүлжээ.

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин Хадгалах