Хуримтлалтай болохыг хүсвэл заавал уншаарай

2015-11-11, 17:38
31,621

Холливудын алтан үеийнхний тоглосон “Сабрина” киног үзээгүй хүн ховор байх. Хүүхэд байхдаа л үзэж байсан энэ кинонд Сабринагийн аав охиндоо олон жил хадгалсан мөнгөө өгч байгаа хэсэг гардаг даа. Тухайн үед надад “Гадаадынхан л ингэж мөнгө хуримтлуулдаг болохоос бид бол чадахгүй” гэсэн бодол төрж байлаа. Гэвч одоо цаг  биднээс хуримтлалтай байж түүнийхээ өгөөжөөр үр хүүхэддээ сайн сайхан ирээдүй бэлэглэхийг шаардаж байна.

Хуримтлалтай болохыг хүсвэл заавал уншаарай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Бидний гаргадаг нийтлэг алдаа бол эхлээд мөнгөө үрчихээд дараа нь хуримтлуулна гэж боддогт байдаг аж. Харин гадаадад бол эхлээд мөнгөө хуримтлуулчихаад дараа нь үрнэ гэж тооцдог аж. Үүний шалтгаан нь бидэнд мөнгө хуримтлуулах  зуршил гэдэг зүйл алга. Олдсон мөнгийг яаж хурдан үрээд дуусгах вэ гэдэг тухай бодол толгойд эргэлдэхээс биш түүнийг хэрхэн өсгөж үржүүлж, хуримтлуулах  талаар бид бодохгүй явна.
 
Хэдхэн жишээ дурдахад нийт улс үндэснийхээ хуримтлалын хадгаламжаар Катар улс 62 хувьтай байхад манай улс дөнгөж 28 хувьтай байх жишээтэй.
 
Бас Монголбанкнаас хийсэн судалгаагаар нийт хадгаламж эзэмшигчийн нэг хувь нь бүх хадгаламжийн 60 хувийг эзэмшиж байна. Ингэхээр баялгийн төвлөрөл ийм өндөр дүнтэй байгаад зогсохгүй монголчууд мөнгө хуримтлуулж  сураагүй байгааг харуулж байна.
 
Хэрэв бид мөнгө хадгалаад сурчихвал бидэнд ямар давуу талууд бий болох вэ?  Ядаж л бид маргаашдаа санаа зовохгүй. Өнөөдөр цэцэрлэгт явж байгаа хүүгийнхээ дээд сургуулийн төлбөр, орон байрны зардалд нь толгой өвдөхгүй.
Гэтэл өнөөдөр ахмадууд маань тэтгэвэрт гарахдаа гадныхан шиг хуримтлалаараа аялал жуулчилж  чадахгүй байна. Бас гэнэтийн зүйл тулгарахад бусдаас зээлэх, банкинд очихоос өөр аргагүй болдог. 
 
Үнэн хэрэгтээ Монголчуудын санхүүгийн эрх чөлөөг нээх, хүн бүр амьдралаа хүссэнээрээ өргөжүүлэн өөдлүүлэх боломж хуримтлалтай болсноор л бий болох билээ.
 
Мөнгө хуримтлуулах зуршлыг өөртөө бий болгох маш амархан. Ямар ч хүн 21 хоног л өөртөө зөв зуршлыг суулгачихвал аяндаа цаашаа өөрөө хөгжөөд явчихдаг байна. Яг үүнтэй адилхан та мөнгөө хуримтлуулах оролдлогуудыг тасралтгүй хийсээр байвал нэг л өдөр та хангалттай хуримтлалтай болчихсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.
 
Жишээ нь, цалингаа шууд үрэхээсээ өмнө ганцхан удаа бодоод үз. Энэ мөнгөнөөс эхлээд хадгаламж руугаа хийгээд үлдсэнийг нь үрж болох сонголт таныг хүлээж байгааг бүү мартаарай. Эхний ээлжинд орлогынхоо ердөө 5-10 хувийг хуримтлуулаад сурчих.
 
Мөн мөнгөө хуримтлуулж байгаа зорилго тань өөдрөг, ирээдүйд илүү сайхныг бүтээх шалтгаан байх ёстой.
 
Хуримтлалтай болохоор шийдсэн бол хамгийн түрүүнд сар бүр хэдэн төгрөг хуримтлуулж  чадахаа бодож гаргаарай. Энэ даруйдаа хойшлуулалгүйгээр шууд банкин дээр очиж уулзаад хуримтлалын гэрээгээ байгуул. Үгүй бол монголчууд бид юмыг маргааш, эсвэл дараа гэж хойшлуулах муу зуршилтай шүү. Үүнийгээ бүү мартаарай. “Дутагдлаа мэддэг хүн бусдаас түрүүлж алхдаг” гэдэг дээ.
 
Яг энэ цаг үетэй давхцан “Голомт” банкнаас “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс даяар хэрэгжүүлэхээр Монголбанктай гарын үсэг зурсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус банкны санхүүгийн боловсролын www.edu.golomtbank.com сайт болон бусад мэдээллийн хэрэгслээр хуримтлалын ач холбогдол, түүнийг хэрхэн бий болгох талаар мэдээллийг иргэд бидэнд хүргэж  байна.
 
Манай улсад 820 мянга орчим өрх байгаа ч 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик гарчихаад байгаа энэ үед энэ хөтөлбөр яах аргагүй цагаа олсон зүйл болоод байгаа юм.  Сар бүр тогтмол мөнгөө хадгалж, өсгөх энэ хөтөлбөрт монголчууд маань өөрөө өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж идэвхтэй хамрагдаасай гэсэн хүсэл ч бас төрснөө нуух юун.
 
Хоёр хүүгийн ээж би ч бас энэ хөтөлбөрт хамрагдаж сар бүр мөнгөө хуримтлуулна  гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хэрвээ би өөрт бий болгосон зуршилдаа үнэнч байж сар бүр тогтмол хуримтлалаа өсгөж чадвал  Голомт банк жилийн эцэст миний хуримтлалын  20 хувьтай тэнцэх урамшуулал олгох юм байна лээ.
 
Ийм болохоор би хуримтлалтай болохоор шийдсэн. Өөртөө хуримтлалын зөв зуршлыг суулгаж удахгүй олон зуугаар тоологдох хуримтлалтай болно гэдэгтээ итгэлтэй байна.
 
Эх сурвалж: Өдрийн сонин
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.