Хойд Солонгосын иргэдийн бодит амьдрал

2018-06-02, 15:01
19,111

Хатуу чанга дэглэм, дүрэм журам, харгис түрэмгий байдлаараа алдартай Хойд Солонгос дэлхийн улс орнуудын анхаарлыг ямагт татдаг. Магадгүй хаалттай, хэтэрхий олон нууцтай учраас ч тэр байх. Тэгвэл тус улсын иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулсан дараах гэрэл зургуудыг тайлбарын хамт дэлгэж байна. 

Хойд Солонгосын иргэдийн бодит амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хойд Солонгосын Пхеньян дахь тэшүүрийн талбайд нэгэн хүү тун ч баяртайгаар гулгана. Хэдийгээр Хойд Солонгосын баг тамирчид өвлийн спортын төрөлд хүчтэй өрсөлдөгч биш ч өвлийн олимпод амжилттай оролцсоор ирсэн билээ. 

2

АНУ болон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга нар БНСУ-ын найрамдлын бүс Панмунжомд уулзалт хийх үеэр Хойд Солонгосын цэргүүд зэрэгцэн зогсоод зургаа татуулж байна. 

3

Дөрөвдүгээр сарын сүүлчээр зохион байгуулсан, хоёр Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалтыг угтан Өмнөд Солонгосын 160 гаруй хамтлаг дуучид болон уран бүтээлчид тоглолтоо толилуулсан байна.

4

Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Илийн төрсөн өдрөөр Чангванг спортын төвд өөрсдийн үзүүлбэрээ толилуулж буй тамирчид.

5

Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Илийн дурсгалыг хүндэтгэн олон нийтийн бүжигт оролцож буй сурагчид. Энэхүү арга хэмжээнд улс даяар хэдэн мянган хүн оролцдог байна. 

6

Хойд Солонгост ирсэн зочид төлөөлөгчид 20 дахь удаагийн "Кимилсунга" цэцгийн үзэсгэлэнг үзэж сонирхож байна. Цөмийн зэвсгээрээ алдартай хойд солонгосчууд өнгөрсөн жил удирдагч асан Ким Ил Суны төрсөн өдрөөр гаргасан цэцгийн үзэсгэлэндээ пуужингийн загварыг бас хамтатгасан байсан юм. 

7

Уг зураг дээрх талбай бол Рэйсон буюу Хойд Солонгосын зүүн хойд хэсэг бөгөөд Хятад, Оростой хиллэдэг бүс юм. 

8

Солонгосын эмэгтэйчүүдийн армийн цэргүүд удирдагч асан Ким Ил Сун болон Ким Жон Ил нарын Мансу уулан дээрх хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа.

9

Үзэсгэлэнгийн үеэр хоолныхоо хажууд зогсож буй барбекью тогооч 23 настай Рюу Гёонг Хуй. 

10

Пхеньяны замын цагдаа бүсгүй ажлаа хийж зогсоно. Тэд гэрлэх болбол заавал ажлаасаа гарах ёстой бөгөөд дөнгөж 26 настайдаа тэтгэвэрт гарах дүрэмтэй байдаг. 

11

Шинэ жилийн баярыг тэмдэглэх гэж Ким Ил Суны талбайд цугласан хүүхдүүд тоглож байна. 

12

Удирдагч Ким Жон Илийн хоёрдугаар сарын 16-нд болсон төрсөн өдрийг угтан зохион байгуулсан фестивалийн үеэр уран гулгагч хүүхдүүд үзүүлбэрээ сонирхуулжээ. 

13

Хойд Солонгос улсын үүсгэн байгуулагч Ким Ил Суны 105 насны төрсөн өдрийн баярын жагсаалыг үзэж буй хүмүүс. 

14

Ким Жон Суны 105 насны төрсөн өдөр болон Ким Жон Илийн Хойд Солонгосын Ардын армийн коммандер болсны 26 жилийн ойн баярын бүжгийн уг зургийг Хойд Солонгосын Төв мэдээллийн агентлагаас олон нийтэд хүргэжээ. 

15

Хойд Солонгосын замын цагдаа бүсгүй. 

16

Хятадын Линжиангны зүүн хэсгийн Ялу голын эргээс авсан Хойд Солонгосын харуулын байрны зураг. 

17

Хятадын Ляонинг мужийн Дандунг дахь Ялу голын орчмоос авсан алсыг харагчийн зураг. Хятадын Дандунг хотод Хойд Солонгосын нөлөө өргөн тархсан байдаг. 

18

Ялу голын орчмын хаагдсан гүүрний ойролцоох хилийн хадаастай төмрөн хашааны завсараар иргэд нэвтрэхийн тулд даавуугаар жийрэглэн боожээ. 

19

Хойд Солонгосын Хиесан тосгонд дугуй унаж яваа хүний зургийг Хятадын Чангбай тосгоны талаас дарсан байна. 

20

Ялу голын хүйтэн усанд зогсож байгаа хойд солонгосчууд. Хятад иргэд тэднийг алт хайж байгаа гэж сэтгүүлчдэд хэлжээ. 

21

Хойд Солонгос эмэгтэйг Хятадын талаас авсан зураг. 

22

Хөлдүү Ялу голын усанд хувцсаа угааж буй эмэгтэй. 

23

Хятад, Солонгосын хилд орших Ялу голын хөвөөгөөр дүнзэн модоор хийсэн салан дээр яваа эрчүүдийн уг зургийг Хятадын талаас авсан байна. 

24

Солонгосын Ардын армийн цэргүүд Ким Ил Сун болон Ким Жон Ил нарын хөшөөнд дурсгал үзүүлэн бөхийн зогсоно. 

25

Цагаан сарын үеэр Ким Ил Суны талбайд цаасан шувуу нисгэж тоглох хүүхдүүд. 

26

Хойд Солонгосын залуучууд, ажилчид, худалдааны нийгэмлэгүүдийн гишүүд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан "Шийтгэлийн тогтоол"-ыг эсэргүүцэн Намын үүсгэн байгуулалтын хөшөөний ойролцоо жагсаал хийж байна. 

27

Хойд Солонгосын худалдаачин Ялу голоор аялж байгаа Хятадын жуулчидтай худалдаа хийж байна. Хойд Солонгос зургаа дахь удаагийн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн туршилтаа явуулсны дараа АНУ-ын зүгээс "Дайнд өдөөн хатгаж байна" хэмээн байж болох хамгийн хатуу хоригуудыг Пхеньянд тавьсан байна. 

28

Машины цонхоор авсан уг зурагт Хойд Солонгосын төв буудлыг өнгөрөөд алхаж яваа сонсогчид буужээ. 

29

Пхеньяны онгоцны буудал дээр цайгаар үйлчилж буй эмэгтэйчүүд. Хоёр Солонгосын удаан хугацаанд үргэлжилсэн хурцадмал нөхцөл байдал сайжирсныг тэмдэглэж Өмнөд Солонгосын хамтлаг дуучид, томоохон хүндэт зочид айлчлан ирж тоглолтоо сонирхуулсан билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()