Хүссэн хэмжээний орлогоо олж чадахгүй шаналж сууна уу? Тэгвэл танд 2-хон л зам байна

Хүн бүрт санхүүгийн хямрал нүүрлэж байсан л болов уу. Зарим хүнд орлогын хэмжээ нь жилийн жилд л тогтсон хэмжээтэй байдаг бөгөөд яагаад ч юм үүнийг өөрчлөх боломж байдаг ч өөрчлөх талаар боддоггүй. Тархины үйл ажиллагаанд чиглэсэн судалгааны байгууллагын захирал Жон Ассараф хэлэхдээ: "санхүүгийн хямралд бидний байгаа орчин, өнгөрсөн туршлага нөлөөлдөг бөгөөд эдгээрийг өөрчлөх боломжтой" гэжээ.

Хүссэн хэмжээний орлогоо олж чадахгүй шаналж сууна уу? Тэгвэл танд 2-хон л зам байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад санхүүгийн хямрал үүсдэг юм бол?

Энэхүү зүйлийг бид өөрсдөө хуурамчаар бий болгосон бөгөөд санхүүгийн тал дээр ямар ч хил хязгаар гэж байх ёсгүй. Энэ бол зөвхөн бидний толгойд байгаа л зүйл. Гэвч та яагаад хязгаар байхгүй гэж бодож байна уу? Надад 24 цаг л бий, надад танил тал байхгүй, эцэг эх маань надад зөвлөөгүй, ер нь бол би одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун байна” гэж хариулах биз. Үнэндээ бид өдөр тутмын нэгэн хэвийн амьдралдаа дасчихсан байдаг бөгөөд илүү ихийг олохыг хүсдэггүй.

Азгүй явдал, тааламжгүй үг зэргээс болж бид хамгаалалтын байдалд шилждэг бөгөөд энэ үеэс эхлэн аливааг тусгаарлаж, зааглаж эхэлдэг. Бид алдахаас мөн шүүмжлэлээс маш их айдаг. Тиймээс ч цаг хугацаа өнгөрөх тусам зорилго гэдэг зүйлийг харахаа больж, өөрт эвтэйхэн нэг л амьдралаар амьдрахаар шийддэг.

Философич Эндрю Шатте хэлэхдээ: энэхүү хамгаалалт нь биднийг амжилтанд хүрэхэд саад болдог гэнэ. Бид аливаа зүйлийг өөрчлөх гэсэн оролдлого ч хийдэггүй бөгөөд таны бүх зүйл амжилтгүй болно гэдэгт итгэлтэй байдаг. Харин шинэчлэлт өөрчлөлтийг хийх зоригтой хүмүүс амжилтанд хүрч чаддаг.

Яагаад санхүүгийн хямрал үүсдэг юм бол?

2 Мөнгө танд ямар хэрэгтэй юм бэ?

Мөнгө танд ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуултын хариуд та олсон орлогоо зарцуулдаг бүхий л зүйлийг нэрлэх болов уу.

Жишээлбэл:  Хоол хүнсний зүйл худалдан авах,  байрны төлбөр төлөх хэрэгтэй гэж хариулж байгаа хүн бол цалингаас цалингийн хооронд, ихэнхидээ өр тавьж амьдардаг хүн байна. Харин гоё зүйл худалдан авах, аялалд явахад гэж хариулж буй хүнд санхүүгийн асуудал төдийлөн тулгараагүй байна гэсэн үг. Бүтээлч чанараа хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй гэж хариулж байгаа хүний хувьд түүний орлого нь хоол ундандаа ч тэр, зарим нэг жижиг зүйлсээ биелүүлэхэд ч хангалттай хүрч байгаа бололтой.

Сэтгэл зүйчид хэрэглээг хэд хэдэн хэсэг болгож ангилсан байна. Хамгийн тархмал хэрэглээний ангилал бол амьдралыг илүү тав тухтай болгох зорилготой ахуйн хэрэглээ юм. Харин дараа нь өөрийгөө хөгжүүлэх, дэлхийг таниж мэдэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх гэх мэт хэрэглээ багтдаг.

Хэрвээ тухайн хүний орлого хэрэглээндээ хангалттай хүрч байвал тэрээр илүү орлого олохын тулд хичээхгүй бөгөөд толгойгоо ажиллуулахгүй л болов уу. Харин танд мөнгө ямар хэрэгтэй вэ? Үнэнчээр хариулаад үзээрэй.

Мөнгө танд ямар хэрэгтэй юм бэ?

3 Санхүүгийн хямралаас хэрхэн гарах вэ?

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бүх хүмүүс асар олон боломжтой байдаг гэнэ. Та урьдынхаасаа илүү ихээр мөрөөдөж, илүү их орлого олох зорилготой болох хэрэгтэй. Хэрэглээнийхээ түвшинг нэм.

Дотоод ертөнцийнхөө хил хязгаарыг нээ. Ихэнхи сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ нь таны азгүйдлийн бас нэгэн шалтгаан гэжээ. Мэргэжлийн хүний үзэж байгаагаар, 12 нас хүртэл бидний тархи шинэ зүйлийг сурч мэдэх эрмэлзэлтэй байдаг бөгөөд хэр баргийн зүйлээс төдийлөн айдаггүй. Харин нас ахих тусам зоригтой алхам хийхээс айж, өөрийн дотоод ертөнцийг хаадаг. Тиймээс өөрийн энэ хил хязгаарыг нээх ёстой гэнэ.

Багш Жонн Кехо хэлэхдээ: Муу муухай бодлуудаа сайн сайхан бодлуудаар солих хэрэгтэй. Мөнгөний талаар сонсож байсан муу бүх зүйлээ сайн болгож өөрчлөх нь чухал. Жишээлбэл: бүгд зарагдсан, чи авч чадахгүй дээ гэсэн үгийг эерэгээр өөрчилж бичиж аваарай.

Санхүүгийн хямралаас хэрхэн гарах вэ?

Үүнээс гадна өөрийн айдсыг даван туулах шаардлагатай.  Бид өөрийн мэдэлгүйгээр мөнгөнөөс айдаг байж болох юм. Илүү их хариуцлагатай болохоос эсвэл үргэлж мөнгөө алдчихвий гэсэн айдастай амьдрахаас айдаг ч байх магадлалтай. Хамгаалалт үүсгэсэн тархины үйл ажиллагаа маш хүчтэй учир бид өөрийн мэдэлгүй хамгаалалтанд орчихдог. Сэтгэл судлаачид өөрийн айдсыг эрүүл ухаанаар харж үзэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Тухайн таны айж буй үйл явдал, нөхцөл болоод өнгөрчихлөө гээд бодоод үз. Үүний дараа  таны айдас хэрэггүй зүйл байсан гэдгийг ойлгох болно.  Ингээд бүхий л асуудлыг санаа зовох зүйлгүйгээр шийдвэрлэх боломжтой.

Харин айдсаа ялан дийлснээр та илүү зоригтой алхмыг хийж чадна. Дотоод ертөнцийн бодлоо орхиж,  аливаад бодитоор хандаж амьдрах хэрэгтэй хэмээн сэтгэл зүйч Эндрю Шатте зөвлөсөн байна. Үүнээс гадна та болохгүй, бүтэхгүй гэсэн үгийг хэрэглэх хэрэггүй. Энэ тохиолдолд та өөртөө азгүйдлийг дуудаж байгаа хэрэг болно.  Тиймээс үргэлж сайн сайхан бүхнийг ярих шаардлагатай.

4 Та дараах зүйлсийг хийж сурах хэрэгтэй

  • Өөрийгөө хөгжүүл:

Магадгүй танд хангалттай хэмжээний туршлага байхгүй байж болох юм.  Илүү их орлоготой болохын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс бусад ажлын хамтрагч нартайгаа ярилцаж, туршлага судлах хэрэгтэй. Өөрийнхөө хувьд цоо шинэ зүйлийг сур. Орчин үед өөрийгөө хөгжүүлэх боломж асар их байдаг гэдгийг мартаж болохгүй.

  • Зардлаа хяна:

Найзуудыгаа даах эсвэл ашигтай саналд зарлага гаргах хэрэггүй. Зарлагаа хөрөнгө оруулалт мэтээр хүлээн авах хэрэгтэй. Бизнест төдийгүй өөртөө хөрөнгө оруулалт хийж болно.  Жишээлбэл: Хямдралтай үнээр худалдаж авсан 101 дэхь даашинз бол хөрөнгө оруулалт биш. Энэ бол зарлага. Харин бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, өөрийн ажлыг бүтээхийн тулд худалдаж авсан ажил хэрэгч хүрэм тань хөрөнгө оруулалт болно.

  • Үгүй гэж хэлж сур:

Энэ тохиолдолд та цаг хугацаа болон эрч хүчээ хэмнэж чадна. Бусдыг гомдоох болов уу гэж санаа зовох хэрэггүй.  Та заавал бусдад туслах албагүй шүү дээ. Таны цаг хугацаа бол үнэтэй зүйл.

Та дараах зүйлсийг хийж сурах хэрэгтэй

  • Орлогын эх үүсвэрээ нэмэгдүүл:

Хэрвээ та орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж чадвал санхүүгийн хямрал болон захиралынхаа сэтгэл санааны байдлаас үл хамааран мөнгөтэй байж чадна. Гэхдээ үүнд ухаалгаар хандах хэрэгтэй. Өдөр шөнөгүй хийх ажлыг сонгосноор та ядаргаанаас өөр юу ч авч чадахгүй.

Өөрийн сонирхолтой зүйлийг хийх хэрэгтэй.  Хийж байгаа зүйлээсээ та сэтгэл ханамжийг авахаас гадна өөрийгөө авъяаслаг болохыг харуулж чадна. Жишээлбэл: Хэрвээ та цэцгэнд дуртай бол цэцэгний талаар блог хөтлөж, сонирхолтой цэцгийн баглааг бүтээж, дэлгүүрүүдээр худалдаалж болно.

  • Өөрийнхөө ур чадвар болон авъяасыг худалд:

Хүмүүс ядрахгүй, бохирдохгүй, сурахгүй байхын тулд мөнгө зарцуулахад бэлэн байдаг. Тиймээс бүхий л зүйлийг зарах боломжтой. Гоё хоол хийж чаддаг бол хүлээн авалтанд  үдшийн зоог хийх, тоондоо сайн бол найзынхаа хүүхэдтэй хичээл бэлдэх, гайхалтай илтгэл тавьж чаддаг бол төлбөртэйгөөр илтгэл бэлдэж өгөх  гэх мэт өөрийн ур чадварыг үнэлэх хэрэгтэй. Харин өөрийн ур чадварыг сурталчилахад цахим хуудас танд тус болно.

Эцэст нь нэмж хэлэхэд: “Залхуу хүнд шалтаг мундахгүй, залуу хүнд заяа мундахгүй” гэдэг үг байдгийг мартаж болохгүй. Хүсэл л байвал бүх зүйл бүтнэ. Тиймээс шинэ зүйл хийхээс айх шаардлаггүй. Хэрвээ та алдсан бол бусдыг буруутгах ч хэрэггүй гэдгийг дахин сануулая. Танд амжилт хүсье. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()