Коронавирус шиг хэлбэртэй мөндөр Мексикчүүдийг айлгажээ

Мексикт коронавирустэй төстэй хэлбэр бүхий мөндөр оржээ. Тус улсын хойд нутгийн Нуэво Леон мужийн Монтеморелос хотын иргэд нийгмийн сүлжээнд тус мөндрийн зургуудыг хуваалцжээ. Зарим хүмүүс энэхүү үйл явдлыг бурхнаас илгээсэн тэмдэг хэмээн үзсэн байна. 

Коронавирус шиг хэлбэртэй мөндөр Мексикчүүдийг айлгажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Коронавирусын бөөмс нь ийм өргөстэй бөмбөрцөг хэлбэртэй байдаг. Гадаад төрхөөрөө Мексикт орсон мөндөр яг тийм төрхтэй байжээ.

Гэсэн хэдий ч Дэлхийн цаг уур судлалын төвийн зөвлөх Хозе Мигуэл Винас энэ явдал тийм ч хэвийн бус зүйл биш гэсэн байна.

Тэрбээр: "Шуурганы үеэр усны дусал бөмбөрцөг хэлбэртэй болж доош унахдаа мөсөн давхараатай болно. Хүчтэй шуурганы үеэр мөндөр үнэхээр том болж, олон хэсэг болж бутардаг. Тэд энэ үед бие биентэйгээ мөргөлдөн нэгдэх юмуу дахин бутардаг бөгөөд ийм байдлаар мөсөн өргөс үүсдэг юм." гэж тайлбарласан байна. 

Айсан итгэгчид үүнийг шинжлэх ухааны үүднээс авч үзсэнгүй. 

Нэг хэрэглэгч: Коронавирусийн мөндөр орлоо. "Гэртээ байхын чухлыг сануулахын тулд Бурхан бидэнд ийм дохио илгээв." гэсэн байна. 

Өөр нэг хүн мөн: "Энэ чинь бурхнаас бидэнд өгч байгаа дохио биш үү? "гэсэн сэтгэгдэл үлдээжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()